Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Соломоны дуун 6
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Соломоны дуун номын тойм

    • ШУЛАММИТ БҮСГҮЙ ИЕРУСАЛИМД (3:6–8:4)

Соломоны дуун 6:4

Зүүлт

  • *

    Эсвэл «Таатай сайхан хот»

Соломоны дуун 6:8

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2011/12/15, х. 11

Соломоны дуун 6:11

Зүүлт

  • *

    Эсвэл «Сайрт»

Соломоны дуун 6:13

Зүүлт

  • *

    Эсвэл «хоёр бүлэг хүмүүсийн бүжиг»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Соломоны дуун 6:1–13

Соломоны дуун

6 «Хамгаас үзэсгэлэнтэй бүсгүй минь,

Хайрт чинь хаашаа явсан юм бэ?

Аль зүг рүү явсан бол?

Алив бид чамтай хамт хайлцъя».

 2 «Хайрт минь цэцэрлэг рүүгээ,

Тансаг үнэртний цэцэрлэг рүүгээ явсан.

Цэцэрлэгүүдийн дунд хонио хариулж,

Сараана цэцэг түүхээр явсан.

 3 Хайрт минь минийх,

Би түүнийх.

Тэр минь сараана цэцэгсийн дунд хонио хариулж яваа».

 4 «Хонгор минь, чи Тирза* шиг үзэсгэлэнтэй,

Иерусалим шиг сэтгэл татам,

Тугаа мандуулсан их цэрэг шиг сүрдэм сайхан билээ.

 5 Нүд чинь намайг эзэмдэж байгаа учир

Над руу бүү ширтээч.

Үс чинь Гилеадын уулсаас уруудах

Ямаан сүрэг мэт аж.

 6 Чиний минь шүд

Нэг нь ч хээл хаяагүй, бүгд ихрийг тээсэн,

Дөнгөж угаагдаад гарсан

Хонин сүрэг мэт билээ.

 7 Гивлүүрийн цаадах хацар чинь

Таллан хуваасан анар мэт билээ.

 8 Надад 60 хатан,

80 татвар эм,

Тоймгүй олон бүсгүй бий.

 9 Гэвч тагтаа минь, өө сэвгүй нэгэн минь цор ганц.

Тэр минь эхийнхээ ганц охин,

Төрүүлсэн эхийнхээ энхрий үр нь билээ.

Бүсгүйчүүд түүнийг хараад жаргалтай эмэгтэй гэж хэлдэг.

Хатад, татвар эмс ч түүнийг магтдаг.

10 “Үүрийн туяа адил гэрэлтсэн,

Тэргэл саран шиг үзэсгэлэнтэй,

Нар мэт гийсэн,

Тугаа мандуулсан их цэрэг шиг сүрдэм энэ бүсгүй хэн бэ?”».

11 «Би самрын моддын цэцэрлэг рүү явлаа.

Хөндийд* өвс ургамал нахиалсныг,

Усан үзмийн модод соёолсныг,

Анарын модод цэцэглэснийг үзэхээр явсан юм.

12 Би хүсэлдээ хөтлөгдөн явсаар санамсаргүй

Язгууртнуудын морьт тэрэгнүүд дээр ирлээ».

13 «Буцаад ирээч Шуламмит аа, буцаад ир!

Буцаад ир, буцаад ир!

Бид чамайг харъя!».

«Та нар юунд Шуламмит намайг ширтэнэ вэ?».

«Тэрбээр Маханаимын бүжиг* шиг юм!».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах