Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Египетээс гарсан нь 2
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Египетээс гарсан нь номын тойм

      • Мосе төрөв (1-4)

      • Фараоны охин Мосег үрчилж авав (5-10)

      • Мосе Мидиан руу зугтав; Зиппоратай гэрлэв (11-22)

      • Бурхан израйлчуудын ёолохыг сонсов (23-25)

Египетээс гарсан нь 2:17

Зүүлт

  • *

    Эсвэл «охидыг өмгөөлж хамгаалаад»

Египетээс гарсан нь 2:18

Зүүлт

  • *

    Бас Иетро гэдэг.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Египетээс гарсан нь 2:1–25

Египетээс гарсан нь

2 Тэр үед Леви овгийн нэгэн хүн овгийнхоо эмэгтэйтэй гэрлэжээ. 2 Эхнэр нь жирэмсэлж хүү төрүүлэн, өхөөрдөм хөөрхөн хүүгээ хараад гурван сар нуув. 3 Тэгээд нуух аргагүй болмогцоо зэгсэн сагс авч, барагшин, давирхайгаар шаваад түүн дотор хүүхдээ хийж, Нилийн эрэг дагуух зэгсэн дунд тавилаа. 4 Хүүгийн эгч зайдуу зогсоод юу болохыг ажиглав.

5 Фараоны охин усанд орохоор Нил рүү ирж, шивэгчид нь Нилийн эргээр явж байв. Фараоны охин зэгсэн дунд сагс байхыг хараад шивэгчнээ явуулж авчрууллаа. 6 Сагсыг нээж хартал нэгэн хүү уйлж байх нь тэр! Фараоны охин хүүг өрөвджээ. Тэрбээр: «Энэ еврей хүүхэд байна» гэлээ. 7 Тэгтэл хүүгийн эгч фараоны охинд «Би яваад хүүг хөхүүлж асрах еврей эмэгтэй олоод ирэх үү?» гэхэд 8 фараоны охин: «Тэг, тэг!» гэв. Охин ч явж, хүүхдийн эхийг дуудлаа. 9 Фараоны охин тэр эмэгтэйд «Энэ хүүг авч яваад хөхүүлж, асарч өг. Би хөлсийг нь өгье» гэж хэлэв. Тэгээд тэр эмэгтэй хүүг авч яваад хөхүүлж, асарчээ. 10 Тэрбээр хүүхдийг өсөж том болоход фараоны охинд аваачиж өгөв. Фараоны охин хүүг Мосе гэж нэрлээд «Би түүнийг уснаас гаргаж авсан учраас ийм нэр өглөө» гэжээ. Ийнхүү Мосе түүний хүү болов.

11 Мосе эрийн цээнд хүрээд хүнд хүчир ажилд нухлуулж буй элэг нэгт еврейчүүдээ харахаар гарчээ. Тэгтэл элэг нэгтнийг нь нэг египет хүн зодож байлаа. 12 Ийш тийшээ хараад хүнгүй байхаар нь мөнөөх египет хүнийг алаад элсэнд нуучхав.

13 Маргааш нь дахиад явж байтал хоёр еврей эр зодолдож байлаа! Тэгээд Мосе буруутайд нь «Чи яагаад элэг нэгтнээ цохиж байгаа юм бэ?» гэсэнд 14 нөгөө хүн: «Хэн чамайг бидний захирагч, шүүгчээр томилсон юм бэ? Чи тэр египет хүнийг алсан шигээ намайг алах гээ юү?» гэлээ. Тэгэхэд Мосе: «Миний хийсэн хэрэг илэрчхэж!» хэмээн айжээ.

15 Фараон энэ тухай сонсоод Мосег алахаар хайв. Мосе фараоноос зугтаж, Мидиан руу явжээ. Тэнд очоод нэгэн худгийн дэргэд суув. 16 Мидианы тахилч долоон охинтой байсан бөгөөд охид нь ус татаж, онгоцнуудыг дүүргэн, эцгийнхээ хонин сүргийг услахаар ирэв. 17 Гэтэл хоньчид ирээд урьдын адил тэднийг хөөхөд Мосе босож, охидод туслаад* хонин сүргийг нь услав. 18 Охидыг гэртээ ирэхэд эцэг Реуел* нь гайхаж «Та нар өнөөдөр яасан хурдан ирж байх юм бэ?» гэхэд 19 тэд: «Нэг египет хүн биднийг хоньчдоос хамгаалж, бүр ус татаж өгч, хонийг маань усалсан» гэв. 20 Тэрбээр охиддоо «Тэр хүн тэгээд хаачаа вэ? Та нар яагаад орхиод ирэв? Дуудаад ир, дайлъя» гэжээ. 21 Дараа нь Мосе тэднийд үлдэхийг зөвшөөрөв. Реуел охин Зиппорагаа Мосед эхнэр болгон өгчээ. 22 Зиппораг хүү төрүүлэхэд Мосе: «Би хүний нутагт гаднын хүн болсон юм» гээд хүүдээ Гершом гэдэг нэр өгөв.

23 Олон жил өнгөрч, Египетийн хаан нас барав. Гэсэн хэдий ч израйлчууд боолчлогдсон хэвээр байсан тул ёолж, зовж шаналан, жинхэнэ Бурхнаас тусламж гуйн хашхирсаар байлаа. 24 Бурхан тэдний ёолохыг сонсож, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан гэрээгээ санав. 25 Бурхан израйлчуудад анхаарлаа хандуулж, хэрхэн зовж байгааг нь харав.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах