Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Тооллого 17
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Тооллого номын тойм

      • Аароны цэцэглэсэн таяг анхааруулга болов (1-13)

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Тооллого 17:1–13

Тооллого

17 Тэгээд Ехова Мосед 2 «Израйлчуудтай ярьж, эцгийн бүл тус бүрийн төлөө нэг таяг буюу нийтдээ 12 таягийг эцгийн бүлийн тэргүүнүүдээс авагтун. Таяг бүр дээр нэрийг нь бич. 3 Чи Леви овгийн таяг дээр Аароны нэрийг бичих ёстой. Эцгийн бүлийн тэргүүн бүрийн төлөө нэг таяг байх юм. 4 Таягуудыг цугларалтын асарт миний та нарт тогтмол үзэгддэг гэрчлэлийн авдрын өмнө тавь. 5 Миний сонгох хүний таяг цэцэглэнэ. Ингэж би израйлчуудыг надад ч, та хоёрт ч дургүйцэн гомдоллохыг нь болиулна» гэв.

6 Ингээд Мосе израйлчуудтай ярихад бүх тэргүүн нь таягаа өгөв. Эцгийн бүлийн тэргүүн бүр нэг таяг буюу нийтдээ 12 таяг өгсөн юм. Аароны таяг ч дунд нь байлаа. 7 Тэгээд Мосе гэрчлэлийн асарт Еховагийн өмнө таягуудыг тавьжээ.

8 Маргааш нь Мосег гэрчлэлийн асар луу ороход Леви овгийн Аароны таяг цэцэглэсэн байлаа. Нахианууд гарчихсан, цэцгүүд дэлбээлчихсэн, бүр боловсорч гүйцсэн бүйлснүүдтэй байв. 9 Мосе Еховагийн урдаас бүх таягийг аваад Израйлын ард олонд аваачиж үзүүлэв. Тэргүүн бүр таягаа эргүүлэн авлаа.

10 Ехова Мосед «Аароны таягийг тэрслэгчдэд анхааруулах тэмдэг болгон гэрчлэлийн авдрын өмнө буцааж авчир. Тэгвэл тэд надад дургүйцэн гомдоллохоо больж, үхэхгүй байж болох юм» гэлээ. 11 Мосе тэр даруй Еховагийн тушаалыг ёсчлон биелүүлэв.

12 Тэгэхэд нь израйлчууд Мосед «Бид үхэх нь. Үхэхээс өөр замгүй. Бүгдээрээ мөхөж дуусах нь! 13 Бүр Еховагийн асарт дөхөж очсон хүн ч үхэх нь байна! Бид яагаад ингэж мөхөх ёстой юм бэ?» гэлээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах