Дуулал
Дуу.
98 Еховад зориулан шинэ дуу дуул.
Тэрбээр гайхамшгийг бүтээсэн билээ.
Түүний баруун мутар, ариун гар биднийг аварсан.
2 Ехова аврагч гэдгээ бүгдэд мэдэгдсэн.
Зөв шударга гэдгээ үндэстнүүдэд илчилсэн.
3 Тэрбээр Израйлыг үнэнчээр хайрлаж, итгэлийг нь хөсөрдүүлэхгүй гэж амласнаа мартаагүй.
Бурхан маань биднийг хэрхэн аварсныг дэлхий даяараа харсан.
4 Дэлхийн бүх хүмүүс ээ, Еховаг чанга дуугаар магт.
Хөгжин баясаж, баярлан хашхирч, магтуу дуул*.
5 Босоо ятгаар Еховаг магтан дуул*.
Босоо ятга, эгшиг яруу дуугаар магт.
6 Бүрээ болон эвэр бүрээн дуунаар
Хаан Еховагийн өмнө баярлан хашхир.
7 Тэнгис далай, түүн доторх бүхэн,
Дэлхий ба түүн дээр оршигч бүхэн хүрхрэн шуугиг.
8 Гол мөрөн алгаа ташиг.
Уул толгод баярлан хашхираг.
9 Еховагийн өмнө баярлан хашхираг.
Учир нь тэрбээр дэлхийг шүүхээр ирж байна.
Тэрбээр дэлхийн оршин суугчдыг зөв шударгаар,
Ард түмнүүдийг шударгаар шүүнэ.