Дуулал
97 Ехова Хаан болжээ!
Газар дэлхий баярлаг.
Олон арал баясаг.
2 Үүлс ба түнэр харанхуй түүнийг хүрээлдэг.
Зөв байдал ба шударга ёс түүний сэнтийн суурь юм.
3 Түүний өмнө гал явж,
Эргэн тойрных нь дайснуудыг шатаадаг.
4 Түүний аянга цахилгаан газар дэлхийд гялбахад
Дэлхийн хүмүүс хараад чичирдэг.
5 Уулс Еховагийн өмнө,
Даян дэлхийн Эзний өмнө лав мэт хайлдаг.
6 Тэнгэр түүний зөв шударгыг тунхаглаж,
Бүх ард түмэн түүний алдрыг хардаг.
7 Сийлмэл шүтээн шүтэгч бүхэн,
Юу ч биш бурхдаараа бахархдаг хүмүүс шившиг болог.
Бүх бурхад аа, түүнийг шүт.
8 Сион сонсоод баярладаг.
Иудагийн хотууд баясдаг.
Учир нь Ехова та шударга шийдвэр гаргадаг.
9 Ехова та даян дэлхийд Хамгийн дээд Нэгэн юм.
Та бусад бүх бурхны дээгүүр өргөмжлөгдсөн.
10 Еховаг хайрладаг хүмүүс ээ, мууг үзэн яд.
Тэрбээр үнэнч хүмүүсийнхээ амийг хамгаалдаг.
Тэднийг хорон санаатнуудын савраас авардаг.
11 Зөв шударга хүмүүсийн төлөө гэрэл цацарч,
Шулуун шударга хүмүүс баяр баяслаар цалгисан.
12 Зөв хүмүүс ээ, Еховад баярлаж,
Ариун нэрд нь талархал өргө.