Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Коринт 7
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Коринт номын тойм

      • Бузар юмнаас өөрсдийгөө цэвэрлэх (1)

      • Коринтынхны төлөө Паул баярласан (2-4)

      • Тит сайн мэдээ авчирсан (5-7)

      • Бурхны хүслийн дагуу шаналах, гэмших (8-16)

2 Коринт 7:1

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 40

    «Сэрцгээ!»,

    №. 3 2019 х. 4-5

    «Бурхны хайр», х. 93-95

    «Харуулын цамхаг»,

    2006/11/1, х. 6

    «Гэр бүлийн аз жаргалын нууц», х. 44-48

2 Коринт 7:5

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2014/6/15, х. 23-24

2 Коринт 7:16

Зүүлт

  • *

    Эсвэл «Би та нарынхаа ачаар урам зоригтой болно гэж баярлаж байна» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • Грек Судар (bi7)-ээс унших
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Коринт 7:1–16

Хоёрдугаар Коринт

7 Тиймд хайрт ах дүү нар минь ээ, ийн амласан учир Бурхнаас эмээж, бие, сэтгэлийг маань бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэж, улам бүр цэвэр ариун байцгаая.

2 Та нар биднийг хайрлах учиртай. Бид хэнд ч гэм хийгээгүй, хэнийг ч завхруулаагүй, хэнийг ч мэхлээгүй. 3 Би та нарыг зэмлэж байгаа юм биш ээ. Үхсэн ч, сэхсэн ч бид та нартаа их хайртай гэдгээ өмнө нь хэлсэн шүү дээ. 4 Би та нартай илэн далангүй ярьдаг. Та нараараа их бахархдаг. Сэтгэл минь үнэхээр уужирлаа. Зовж зүдэрдэг ч баяр баяслаар бялхдаг.

5 Бид Македонд очоод амар тайван байсангүй, харин янз бүрээр зовсон. Юу гэвэл, хүмүүс биднийг эсэргүүцэж, бид хурлуудын төлөө санаа зовж байлаа. 6 Харин зовж шаналсан хүнийг тайвшруулдаг Бурхан Титийг ирүүлээд бидэнтэй байлгаж, биднийг ч тайвшруулсан. 7 Бид зөвхөн Титтэй хамт байхдаа тайвширсан юм биш, харин та нар түүнийг тайвшруулсныг дуулаад тайвширсан билээ. Та нар надтай уулзахын хүслэн болж явдгаас гадна үнэхээр харамсаж байгааг, миний төлөө зовж, ямар их санаа тавьдгийг Тит бидэнд хэлсэн юм. Иймээс би бүр ч их баярласан.

8 Би захидал бичиж та нарыг шаналгасан байлаа ч харамсахгүй. Та нарыг хэсэг зуур шаналгасандаа эхлээд харамсаж байсан ч 9 одоо баяртай байна. Яагаад гэвэл та нар шаналаад зогсоогүй бүр гэмшсэн. Ийн шаналсан тань Бурханд таалагдсан. Та нар биднээс болж ямар ч хохирол үзээгүй. 10 Бурхны хүслийн дагуу шаналахад харамсах хэрэггүй. Шаналбал гэмшинэ. Гэмшвэл аврагдана. Харин ертөнцийн хүмүүс шиг шаналбал үхэхэд хүрдэг. 11 Та нар Бурхны хүслийн дагуу шаналж их хичээл зүтгэл гаргаснаар ямар үр дүнд хүрснээ хар даа. Та нар нэрээ цэвэрлэсэн, муу муухайг үзэн ядсан, Бурхнаас эмээсэн, гэмшихийг чин сэтгэлээсээ хүссэн, идэвх зүтгэл гаргасан, алдаагаа зассан. Энэ хэрэгт цэвэр гэдгээ бүх талаар баталсан. 12 Би буруу юм хийсэн хүнд биш, бас хохирсон хүнд биш, харин та нарт захидал бичсэн. Энэ нь та нар бидний үгийг авах хүсэлтэйгээ Бурханд харуулаасай гэснийх юм. 13 Тиймээс одоо бид тайвширсан.

Тайвшрахын зэрэгцээ их баярласан. Учир нь Тит баяр хөөртэй байсан. Та бүхэн сэтгэлийг нь сэргээжээ. 14 Би та нарыг Титэд магтсан байлаа гэхэд нүүр улайх юм гараагүй. Та нарт бидний хэлсэн бүхэн үнэн байсан шиг та нарыг бид Титэд худлаа магтаагүй нь батлагдлаа. 15 Та нар хэчнээн дуулгавартай байсныг, өөрийг нь хэчнээн их хүндэлж байсныг бодоод Тит та нарт бүр их хайртай болсон. 16 Та нар итгэл найдварыг минь хэзээ ч хөсөрдүүлдэггүйд баяртай байна*.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах