Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Тесалоник 3
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Тесалоник номын тойм

      • Санаа зовсон Паул Афинд хүлээсэн (1-5)

      • Тимотын мэдээнд тайвширсан (6-10)

      • Тесалоникчуудын төлөө залбирсан (11-13)

1 Тесалоник 3:2

Зүүлт

  • *

    Эсвэл «Бурхны хамтран зүтгэгч» гэсэн бололтой.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2009/5/15, х. 14

1 Тесалоник 3:3

Зүүлт

  • *

    Үгч. «ганхахгүй»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • Грек Судар (bi7)-ээс унших
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Тесалоник 3:1–13

Нэгдүгээр Тесалоник

3 Тиймээс бидний тэвчээр барагдав. Өөрсдөө Афинд үлдэхийг дээр гэж бодоод 2 Христийн тухай сайн мэдээ тунхаглагч, Бурхны үйлчлэгч* Тимотыг та нар луу явуулсан билээ. Та нарыг урамшуулан зоригжуулж, тайвшруулах зорилгоор түүнийг явуулсан нь итгэлийг тань батжуулахын тулд юм. 3 Тэгвэл та нарын хэн нь ч зовлонгоос болж шантрахгүй*. Ийм зовлон туулахаа та нар өөрсдөө мэддэг шүү дээ. 4 Учир нь бид бүгдээрээ зовно гэдгийг хамт байхдаа ярьдаг байсан. Тэгэхээр та нарын мэддэг юм болсон хэрэг. 5 Тэвчээр минь барагдаад Тимотыг явуулсан нь Соригч та нарыг сорьсон байх вий, бидний хөдөлмөр талаар болсон байх вий гэж зовоод үнэнч байгаа эсэхийг тань мэдэх гэснийх юм.

6 Тимот танай тэндээс ирж, та нарын бат итгэл, хайрын тухай ярьж чихэнд чимэгтэй мэдээ дуулгалаа. Бид та нарыгаа үгүйлэн санаж, уулзахын хүслэн болж байгаа шиг та нар ч биднийг санаж, хүслэн болж байгаа юм байна. 7 Тиймээс, ах дүү нар минь, бид гачигдаж дутагдаж, зовж байгаа ч та нарыгаа үнэнч байгааг мэдээд тайвширлаа. 8 Эзний дагалдагч та нар тууштай байгаа болохоор сэтгэл сэргэлээ. 9 Биднийг ийм их баярлуулж байгаа та нарынхаа төлөө Бурхандаа талархаад баршгүй. 10 Нүүр тулан уулзаж, улам бат итгэлтэй байхад тань туслах сан гэж өдөр шөнөгүй шаргуу залбирч сууна.

11 Бурхан Эцэг болон Эзэн Есүс биднийг танай тийшээ явуулаасай. 12 Бид та нарыг хайрладаг шиг та нар ч бие биеэ, бас бусдыг илүү их хайрладаг болоход Эзэн Есүс тусалж, 13 ариун үйлчлэгчидтэйгээ ирчихээд байхдаа та нарыг Бурхан Эцгийн таалалд нийцэхээр тууштай, гэм зэмгүй, ариун болгоосой.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах