Дуулал
Давидын дуу.
23 Ехова бол миний Хоньчин.
Юугаар ч би дутахгүй.
3 Тэрбээр сэтгэлийг минь сэргээж,
Нэрийнхээ төлөө зөв шударга замаар дагуулдаг.
4 Харанхуй хөндийг туулсан ч би
Хор хөнөөлөөс айхгүй.
Та надтай хамт байдаг учраас тэр юм.
Таны саваа, таны таяг намайг зоригжуулдаг*.
5 Дайснуудын өмнө та надад найрын ширээ засдаг.
Толгойг минь та тосолж намайг сэргээдэг.
Аягыг минь та дүүргэдэг.
6 Амьд яваа цагтаа би таны сайхан сэтгэл, үнэнч хайрыг лавтайяа мэдэрнэ.
Насан туршдаа би Еховагийн өргөөнд амьдарна.