Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Коринт 2
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Коринт номын тойм

      • Паул баярлуулахыг зорьсон (1-4)

      • Нүгэлтнийг уучлах ба хүлээн авах (5-11)

      • Паул Трой, Македонд (12, 13)

      • Бид үйлчилдэг буюу ялаад жагсаж яваа мэт (14-17)

        • Бурхны үгийг ашиг олох хэрэгсэл болгодоггүй (17)

2 Коринт 2:7

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2010/6/15, х. 13

2 Коринт 2:8

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2013/8/15, х. 20

2 Коринт 2:10

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2006/1/1, х. 17

2 Коринт 2:11

Зүүлт

  • *

    Эсвэл «арга барил», «төлөвлөгөө»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2006/11/1, х. 15

    2006/1/1, х. 17

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • Грек Судар (bi7)-ээс унших
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Коринт 2:1–17

Хоёрдугаар Коринт

2 Би танай тэнд дахин очоод та нарыг шаналгахгүй байя гэж шийдлээ. 2 Учир нь намайг баярлуулдаг та нарыгаа шаналгавал өөр хэн намайг баярлуулах билээ? 3 Тийм учраас захидал бичсэн минь өө⁠рөө ч шаналахгүй гэснийх юм. Та нар намайг баярлуулах учиртай шүү дээ. Намайг баярлуулах юм та нарыг ч баярлуулна гэдэгт итгэдэг. 4 Та нарыгаа шаналгахын тулд биш, харин ч чин сэтгэлээсээ хайрладгаа ойлгуулахын тулд энэлэн зовж, уйлан байж бичлээ.

5 Хэрэв хэн нэг нь шаналгасан бол, тэр хүн зөвхөн намайг биш, та бүгдийг их шаналгасан. Гэхдээ би үүнийг онцолъё гэж бодсонгүй. 6 Та нарын олонх нь түүнийг зэмлэсэн нь хангалттай. 7 Харин одоо түүнийг хэтэрхий их шаналгахгүйн тулд дуртайяа уучилж, тайвшруулах нь зүйтэй. 8 Тиймээс хайрладгаа мэдрүүлээрэй гэж захья. 9 Захидал бичсэний минь бас нэг учир нь та нарыг бүх юманд дуулгавартай байдгаа батлаасай гэснийх юм. 10 Та нар хэнийг уучилна, би бас түүнийг уучилна. Би та нарын сайн сайхныг бодоод уучилдаг бөгөөд үүнийг Христ гэрчилнэ. 11 Сатанд мэхлэгдэхгүйн тулд уучлах нь чухал. Учир нь бид түүний санааг* мэднэ шүү дээ.

12 Христийн тухай сайн мэдээ тунхаглахаар Тройд очиход минь Эзэн надад хаалга нээж өгсөн юм. 13 Гэвч итгэл нэгт Титийг олж чадаагүй учир сэтгэл минь амарсангүй. Тиймээс явах ёстой болсноо тэндхийн итгэл нэгтнүүддээ хэлээд Македон руу явсан.

14 Бурхандаа талархъя. Учир нь ялалт байгуулаад Христтэй хамт жагсаж яваа цэрэг биднийг Бурхан удирддаг бөгөөд биднээр өөрийнхөө тухай анхилуун үнэртэй зүйрлэм мэдлэгийг газар сайгүй түгээлгэдэг. 15 Бурхны хувьд бид ч, Христийн тухай мэдээ ч анхилуун үнэрт тооцогддог. Энэ үнэр аврагдах хүмүүст ч, устгагдах хүмүүст ч үнэртдэг. 16 Устгагдах хүмүүст бол үхэл рүү хөтлөх үхлийн үнэр, аврагдах хүмүүст бол амь руу хөтлөх амийн үнэр юм. Хэн ийм чадвартай вэ? 17 Бид чадвартай. Учир нь бид Бурхны үгийг ашиг олох хэрэгсэл болгодог олон хүнтэй адилгүй. Харин Христийн дагалдагчийн ёсоор чин сэтгэлээсээ тунхагладаг. Бурхан биднийг илгээсэн, юу хийдгийг маань харж байдаг.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах