Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Номлогчийн үгс 9
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Номлогчийн үгс номын тойм

      • «Бүх хүний төгсгөл адилхан» (1-3)

      • Амьд байх хугацаандаа жаргалтай бай (4-12)

        • «Үхэгсэд юу ч мэддэггүй» (5)

        • Булшинд ажил үйлс гэж байхгүй (10)

        • Цаг үе ба санамсаргүй явдал (11)

      • Мэргэн ухаан тэр бүр үнэлэгддэггүй (13-18)

Номлогчийн үгс 9:5

Зүүлт

  • *

    Эсвэл «цалин хөлс»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 29

Номлогчийн үгс 9:8

Зүүлт

  • *

    Энэ нь гашуудлын хувцас биш, харин баяр хөөртэй байдлыг илэрхийлдэг гэгээлэг өнгийн хувцас юм.

Номлогчийн үгс 9:9

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2006/9/1, х. 16-17

Номлогчийн үгс 9:10

Зүүлт

  • *

    Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 29

Номлогчийн үгс 9:11

Зүүлт

  • *

    Эсвэл «урьдчилан таамаглаагүй»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/2, х. 29

    «Харуулын цамхаг»,

    2003/9/1, х. 4

    2001/10/1, х. 12

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Номлогчийн үгс 9:1–18

Номлогчийн үгс

9 Би энэ бүхнийг тунгаан бодоод зөв шударга, мэргэн хүмүүс болон тэдний үйл хэрэг жинхэнэ Бурхны мутарт байдгийг ойлгов. Өмнөх үеийнхнийхээ хайр, үзэн ядалтыг хүмүүс мэдэхгүй. 2 Зөв хүн ба муу хүн, сайн, цэвэр хүн ба цэвэр бус хүн, тахил өргөдөг хүн ба өргөдөггүй бүх хүний төгсгөл ижилхэн. Сайн хүний төгсгөл нүгэлтнийхээс өөрцгүй. Тангараг өргөдөг хүний төгсгөл тангараг өргөхөөс айдаг хүнийхээс ялгаагүй. 3 Нарт хорвоод болдог ийм нэгэн зовлонтой явдал байна. Бүх хүний төгсгөл адилхан учраас хүмүүсийн зүрх сэтгэл бузар муугаар дүүрчээ. Амьд байх хугацаанд нь тэдний ухаан санаа тэнэглэлээр дүүрэн байдаг. Дараа нь тэд үхдэг.

4 Амьд байгаа хүн бүхэнд найдвар бий. Учир нь амьд нохой үхсэн арслангаас дээр. 5 Амьд хүмүүс үхнэ гэдгээ мэддэг. Харин үхэгсэд юу ч мэддэггүй, шагнал* ч хүртэхээ больдог. Учир нь тэдний тухай дурсамж мартагддаг. 6 Тэд хайрлах, үзэн ядах, атаархаж жөтөөрхөхөө аль хэдийн больж, нарт хорвоод болж буй үйл явдалд хойшид үл оролцоно.

7 Явж, баяртайгаар хоолоо идэж, баясалтайгаар дарсаа уу. Учир нь ажил үйлс чинь жинхэнэ Бурхны таалалд нийцсэн. 8 Ямагт цагаан хувцас* өмсөж, толгойгоо байнга тосолж бай. 9 Нарт хорвоод Бурхны өгсөн утгагүй амьдралынхаа бүхий л өдрүүдэд, утгагүй бүх өдрөө хайрт эхнэртэйгээ жаргалтай амьдар. Учир нь энэ нь амьдралдаа хүртэх хувь, нарт хорвоод нөр их хөдөлмөрлөсний чинь шагнал юм. 10 Хийж чадах юу л байна, тэр бүгдийг чадлынхаа хэрээр хий. Учир нь чиний очих Булшинд* ажил үйлс, төлөвлөгөө, мэдлэг, мэргэн ухаан гэж байхгүй.

11 Нарт хорвоод би ийм юм бас харлаа. Хурдан гүйгчид уралдаанд дандаа түрүүлдэг юм биш, хүчтэнүүд тулалдаанд дандаа ялдаг юм биш, мэргэд дандаа хоолтой байдаг юм биш, суутнууд дандаа эд баялагтай байдаг юм биш, мэдлэгтнүүд дандаа амжилт олдог юм биш ээ. Яагаад гэвэл тэд бүгдээрээ цаг үе ба санамсаргүй* явдлын эрхшээлд ордог. 12 Өөрийнх нь цаг хэзээ болохыг хүн мэддэггүй. Загас торонд, шувуу урхинд ордгийн адил хүн гэнэт гай зовлонд унадаг.

13 Нарт хорвоод би мэргэн ухааны талаар ийм нэгэн гайхалтай зүйлийг олж анзаарсан юм. 14 Цөөхөн хүнтэй жижиг хот байжээ. Тэгтэл нэгэн хүчирхэг хаан дайран ирж, хотыг бүслээд асар том хориглолт босгов. 15 Тэр хотод ядуу боловч мэргэн ухаантай нэгэн хүн байв. Тэрбээр мэргэн ухаанаараа хотыг аварсан юм. Гэхдээ хэн ч тэр ядуу хүнийг дурссангүй. 16 Тэгээд би: «Мэргэн ухаан нь хүч чадлаас илүү дээр хэдий ч ядуу хүний мэргэн ухааныг хүмүүс дорд үзэж, үгийг нь ч тоодоггүй юм байна» гэж бодлоо.

17 Мунхгуудын захирагчийн хашхирахыг сонссоноос мэргэн хүний аядуухан хэлэхийг сонссон нь дээр.

18 Мэргэн ухаан нь зэр зэвсгээс дээр. Гэвч ганцхан нүгэлтэн сайн сайхан бүхнийг үгүй хийдэг.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах