Сургаалт үгс
2 Хүү минь, чи үгийг минь авч
Тушаалыг минь эрхэмлэн
2 Мэргэн ухааныг анхааран сонсож,
Аливааг ухааран ялгаж сурахад сэтгэлээ зориулдаг бол,
3 Юмыг ойлгохын тулд хашхирч,
Ухааран ялгах чадварыг дуудан
4 Цалин цагаан мөнгө мэт эрж,
Нуусан эрдэнэ мэт хайдаг бол
5 Еховагаас эмээнэ гэж юу болохыг ойлгоно.
Бурхны тухай мэдлэгийг олж авна.
6 Учир нь Ехова мэргэн ухааныг өгдөг.
Түүний үг хүнийг мэдлэгтэй, ухааран ялгах чадвартай болгодог.
7 Тэрбээр шулуун шударга хүмүүст мэргэн ухааныг нөөцөлдөг.
Үнэнчээр явдаг хүмүүст бамбай болдог.
8 Шударга хүмүүсийн үйл хэргийг ажиглан хардаг.
Үнэнч хүмүүсийнхээ амийг хамгаална.
9 Тэгэхэд чи зөв, зарчимч, шударга гэж юу болохыг ойлгоно.
Ямар замаар явах ёстойгоо ухаарна.
10 Мэргэн ухаан зүрхийг чинь баясгаж,
Мэдлэг сэтгэлд чинь таатай болбол
11 Бодох чадвар чамайг харж хандан,
Ухааран ялгах чадвар чамайг хамгаалж
12 Муу үйл хэргээс,
Гажууд яриатай хүмүүсээс,
13 Шулуун шударга амьдралыг орхин
Харанхуйн замаар явагчдаас,
14 Муу юм хийхээрээ баярладаг,
Буруу гажууд юманд баясдаг хүмүүсээс,
15 Зам нь мурийсан,
Амьдрал нь худал хуурмагаар дүүрсэн хүмүүсээс аварна.
17 Тэр эм залуу насныхаа ханийг* орхиж,
Бурхантай байгуулсан гэрээгээ мартсан.
18 Гэрт нь ирж буй хүн үхэл рүүгээ явж байгаатай адил.
Гэрт нь очих зам булш руу хөтөлдөг.
19 Түүнтэй явалддаг хэн ч буцаж ирэхгүй.
Амийн замыг дахиж олохгүй.
20 Тиймээс сайн хүмүүсийн замаар явж,
Зөв шударга хүмүүсийн жимээс бүү гар.
21 Шулуун шударга хүмүүс л дэлхий дээр амьдарч,
Гэмгүй* хүмүүс үлдэнэ.
22 Харин бузар мууг үйлдэгчид дэлхийгээс арчигдаж,
Итгэл эвдэгчид үндсээрээ устгагдана.