Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Коринт 16
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Коринт номын тойм

      • Иерусалим дахь дагалдагчдад зориулсан хуримтлал (1-4)

      • Паулын аяллын төлөвлөгөө (5-9)

      • Тимот Апол хоёр очих тухай (10-12)

      • Ятгалга, мэнд хүргэв (13-24)

1 Коринт 16:2

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 55

    «Харуулын цамхаг»,

    2013/12/15, х. 14

1 Коринт 16:7

Зүүлт

  • *

    Үгийн тайлбарыг үзнэ үү.

1 Коринт 16:8

Зүүлт

  • *

    Үгийн тайлбараас «Пентекост»-ыг үзнэ үү.

1 Коринт 16:9

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2008/12/15, х. 18

1 Коринт 16:10

Зүүлт

  • *

    Үгийн тайлбарыг үзнэ үү.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2009/5/15, х. 14-15

1 Коринт 16:13

Зүүлт

  • *

    Үгч. «эр хүн шиг»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2015/9/15, х. 13-17

    2003/1/1, х. 9-10

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • Грек Судар (bi7)-ээс унших
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Коринт 16:1–24

Нэгдүгээр Коринт

16 Ариун хүмүүст зориулах хуримтлалын тухайд Галатын хурлуудад өгсөн зааврыг минь дагаарай. 2 Намайг очсоны дараа цуглуулахын оронд долоо хоног бүрийн эхний өдөр хүн болгон боломжийнхоо хэрээр цааш нь хийж бай. 3 Та нар найдвартай хүмүүсийг сонгож, захидалдаа бичээрэй. Би танай тэнд очихоороо тэр хүмүүсээр сайхан сэтгэлийн бэлгийг чинь Иерусалим руу хүргүүлнэ. 4 Би бас тийшээ явах хэрэгтэй бол яв⁠ъя. Тэд надтай хамт яваг.

5 Гэхдээ би Македон орчихоод дараа нь та нар луу очно. Яагаад гэвэл одоо Македон руу явах гэж байна. 6 Танай тэнд нэг хэсэг байх болов уу. Өвөлжиж ч магадгүй. Дараа нь намайг хаашаа ч явах болсон та нар үдэж гаргаарай. 7 Би зам зуураа та нартай уулзаад гаръя гэж бодсонгүй. Харин Ехова* зөвшөөрвөл нэг хэсэгтээ хамт байя гэж бодсон юм. 8 Гэхдээ Тавь дахь өдрийн баяр* болтол Эфэст байна. 9 Учир нь Бурхан миний өмнө үлэмж том хаалга нээсэн. Ингэснээр би их ажил амжуулах юм. Гэвч эсэргүүцэгч олон байна.

10 Тимотыг очвол санааг нь зовоолгүй хамтарч ажиллаарай. Тимот ч гэсэн надтай л адил Еховагийн* ажлыг хийж яваа шүү дээ. 11 Тиймээс хэн нь ч түүнийг дорд үзэж болохгүй. Над руу явах болоход нь аян замд нь үдэж гаргаарай. Би ах дүү нартай хамт түүнийг хүлээж байна.

12 Итгэл нэгт Аполыг ах дүү нартай хамт та нар луу явуулах гэж би нэлээд их ятгасан. Одоохондоо та нар луу очих бодолгүй байгаа ч боломжтой болохлоороо очно.

13 Сэргэг бай, итгэл үнэмшлээ тууштай баримтал, эр зоригтой*, эрч хүчтэй бай. 14 Та нар бүхнийг хайрын сэтгэлээр хийцгээ.

15 Стефанагийн гэрийнхэн Ахей дэх анхны дагалдагчид бөгөөд ариун хүмүүст үйлчлэхийн тө⁠лөө өөрсдийгөө зориулдгийг та нар мэднэ шүү дээ. Тиймээс би та нарт за⁠хья. 16 Та нар ч бас тэдэн шиг хүмүүс болон хамтарч ажилладаг, хөдөлмөрч хүмүүст захирагдаарай. 17 Би Стефана, Фортунат, Ахайкийг ирсэнд их баярласан. Тэд та нарын өмнөөс надад тусалсан. 18 Миний ч, та нарын ч сэтгэлийг сэргээсэн. Тиймээс тэдэн шиг хүмүүсийг эрхэмлэн хүндэлж байгаарай.

19 Ази дахь хурлууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска болон тэднийд цугладаг хурлынхан ч Эзний дагалдагч та нарт чин сэтгэлийн мэнд хүргэж байна. 20 Эндхийн ах дүү нар бүгдээрээ мэнд хүргэж байна. Ариун сэтгэлийн угаас бие биеэ үнсэж мэндчил.

21 Паул би мэнд хүргэж байгаагаа өөрийн гараар бичиж байна.

22 Эзнийг хайрладаггүй хүн байвал тэр нь хараагдаг. Эзэн, ирээрэй! 23 Эзэн Есүс та нарыг нигүүлсэх болтугай. 24 Христ Есүсийн дагалдагч та бүгдэд би хайртай.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах