Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Сургаалт үгс 21
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Сургаалт үгс номын тойм

    • СОЛОМОНЫ СУРГААЛ ҮГ (10:1–24:34)

Сургаалт үгс 21:1

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2020/11, х. 15

Сургаалт үгс 21:5

Зүүлт

  • *

    Эсвэл «ашиг тусаа өгнө»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 60

    «Сэрцгээ!»,

    №. 3 2019 х. 10

Сургаалт үгс 21:6

Зүүлт

  • *

    Эсвэл «Үхлээ эрж буй хүмүүсийн хувьд замхрах манан юм» гэсэн бололтой.

Сургаалт үгс 21:9

Зүүлт

  • *

    Эсвэл «Үглээ»

Сургаалт үгс 21:13

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2021/10, х. 12

Сургаалт үгс 21:19

Зүүлт

  • *

    Эсвэл «Үглээ»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2006/9/1, х. 17

Сургаалт үгс 21:21

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2010/8/15, х. 24

Сургаалт үгс 21:22

Зүүлт

  • *

    Эсвэл «хотын хэрэм өөд авирч»

Сургаалт үгс 21:27

Зүүлт

  • *

    Эсвэл «Шившигтэй юм хийсэн»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Сургаалт үгс 21:1–31

Сургаалт үгс

21 Хааны зүрх сэтгэл Еховагийн мутар дахь урсгал ус мэт юм.

Бурхан үүнийг дуртай зүг рүүгээ урсгадаг.

 2 Хүний үйлс бүхэн өөрт нь зөв санагддаг.

Харин Ехова хүмүүсийн зүрх сэтгэлийг шалгадаг.

 3 Зөвийг үйлдэж, шударга байдаг бол

Өргөл өргөхөөс ч илүүгээр Еховаг баярлуулна.

 4 Ихэмсэг харц, бардам зүрх бол

Муу хүний дэнлүү бөгөөд нүгэл юм.

 5 Махруу хүний төлөвлөгөө амжилт авчирна*.

Адгуу хэн боловч ядуурах нь зайлшгүй.

 6 Худал хэлж олсон эрдэнэс нь

Замхрах манан, үхлийн урхи юм*.

 7 Хорон санаатнууд харгис үйлдлээсээ болж устгагдана.

Учир нь тэд шударга байхыг хүсдэггүй.

 8 Гэмт хүний зам мурий,

Цэвэр хүний үйлс шулуун.

 9 Хэрүүлч* эхнэртэй хамт нэг гэрт байснаас

Дээврийн буланд амьдарсан нь дээр.

10 Хорон санаатан муу юмыг шунан хүсдэг.

Тэрбээр бусдыг өршөөж энэрэхийг мэддэггүй.

11 Шоологчийг шийтгүүлэхийг хараад гэнэн хүн ухаан суудаг.

Ухаантай хүн юмны учрыг олохоороо яах хэрэгтэйгээ мэдэж авдаг.

12 Зөв шударга Бурхан гэр орныхныг нь ажиглаж байгаад

Хорон санаатнуудыг сүйрүүлдэг.

13 Дорд хүнийг хашхирахад чихээ тагладаг хэн боловч

Өөрөө хашхирахын цагт хариу эс сонсоно.

14 Нууцаар өгсөн бэлэг уур хорслыг дарна.

Сэм өгсөн хахууль догшин хилэнг намжаана.

15 Шударгыг үйлдэх нь зөв хүнд баяр баясгалан,

Бузар хэрэг хийгчдэд байж боломгүй зүйл юм.

16 Ухаарлын замаас гарсан хүн

Үхэгсэдтэй хамт хэвтэнэ.

17 Зугаацах дуртай хүн ядуурна.

Дарс, тосонд дуртай хүн баяжихгүй.

18 Хар санаатан зөв хүний төлөө золиос болно.

Итгэл эвдэгч нь шулуун шударга хүний оронд зовно.

19 Хэрүүлч*, ууртай эхнэртэй хамт байснаас

Зэлүүд газар амьдарсан нь дээр.

20 Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс, тос байдаг бол,

Мунхаг хүн өөртөө байгаа бүхнээ үрэн таран хийдэг.

21 Зөв юм хийхийг, үнэнчээр хайрлахыг хичээдэг хэн боловч

Амь нас, алдар хүндийг олж, зөв шударга болно.

22 Мэргэн хүн хүчтэнүүдийн хотыг эзлэн авч*

Тэдний найдаж байсан бат бэх хэрмийг нурааж чадна.

23 Хэл амаа захирдаг хүн

Хэрэгт орохгүй.

24 Бодлогогүй авирладаг, бардам загнадаг хүнийг

Биеэ тоосон, их зантай, онгироо сагсуу гэдэг.

25 Залхуу хүн шуналаасаа болж үхнэ.

Учир нь тэрбээр ажил хийж гараа хөдөлгөхийг хүсдэггүй.

26 Тийм хүн өдөржин шунахайран хүсдэг.

Харин зөв шударга хүн гар таталгүй өгдөг.

27 Муу хүний өргөл жигшүүртэй.

Хар санаа өвөрлөсөн* бол бүр ч жигшүүртэй.

28 Худал гэрчилдэг хүн устгагдана.

Харин сонссоноо мэдээлдэг хүн амжилт олно.

29 Хар санаатан ширэн нүүртэй.

Харин шулуун шударга хүн зөв замаар явдаг.

30 Еховатай сөргөлдөх мэргэн ухаан, ухааран ялгах чадвар, зөвлөгөө гэж үгүй.

31 Хүлэг морьдыг тулалдаанд бэлддэг ч

Авардаг нь Ехова юм.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах