Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 16
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Зиба Мефибошетыг гүтгэв (1-4)

      • Шимеи Давидыг хараав (5-14)

      • Абсалом Хушаиг хүлээж авав (15-19)

      • Ахитофелын зөвлөгөө (20-23)

2 Самуел 16:3

Зүүлт

  • *

    Эсвэл «ач хүү»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2002/2/1, х. 12

2 Самуел 16:4

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2018/8, х. 6

2 Самуел 16:5

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2018/9, х. 6-7

2 Самуел 16:16

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/3, х. 29

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 16:1–23

Хоёрдугаар Самуел

16 Давидыг уулын оройгоос дөнгөж уруудмагц Мефибошетын зарц Зиба эмээллэсэн хоёр илжгэн дээрээ 200 талх, үзмийн шахмал 100 ширхэг, инжир ба хасарваанийн шахмал 100 ширхэг, том ваартай дарс ачаад түүнтэй уулзахаар иржээ. 2 Хаан Зибагаас «Та эдгээрийг яах гэж авчрав?» гэхэд Зиба: «Хааны гэрийнхэнд унуулахаар илжиг авчирлаа. Залуучуудад тань идүүлэх гээд талх, жимс, бас эзгүй хээр ядарч туйлдсан хүмүүст тань уулгах гээд дарс авчирсан юм» гэлээ. 3 Тэгэхэд хаан: «Эзний чинь хүү* хаана байна вэ?» гэхэд Зиба: «Иерусалимд үлдсэн. Тэр: “Өнөөдөр израйлчууд өвөөгийн минь хаант засаглалыг надад эргүүлж өгнө” гэж байсан» гэжээ. 4 Тэгэхэд нь хаан: «Мефибошетын бүх юм чинийх» хэмээн Зибад хэлэхэд «Би танд сөгдөн мөргөе. Хаан эзэн минь, би үргэлж таны таалалд багтах болтугай!» гэв.

5 Давид хааныг Бахуримд ирэхэд Саулын хамаатан, Герагийн хүү Шимеи гэдэг хүн түүнийг харааж зүхэн хашхирсаар дөхөж иржээ. 6 Тэрбээр Давид, Давидын бүх албат, баруун зүүн талд нь явж байсан цэргүүд, хүчит дайчид руу нь чулуу шидэж байлаа. 7 Шимеи харааж зүхэн «Зайл! Цус урсгадаг, үл бүтэх этгээд чи тонил! 8 Саулын оронд хаан болж, Саулын гэрийнхний цусыг урсгасны чинь хариуд Ехова одоо чамайг ингэж байгаа юм. Ехова чиний хаан ширээг хүү Абсаломд чинь өглөө. Чи алуурчин учраас одоо чамайг гай зовлон нөмөрч байгаа юм» гэж байлаа.

9 Тэгэхэд Зеруиагийн хүү Абишаи Давид хаанд «Энэ муу үхсэн нохой яахаараа хаан эзнийг минь хараадаг билээ? Очоод толгойг нь авахыг надад зөвшөөрөөч» гэхэд 10 хаан: «Зеруиагийн хөвгүүд ээ, энэ та нарын оролцох хэрэг биш. Намайг харааж л байг. Ехова түүнд “Давидыг хараа!” гэсэн бол “Чи яагаад ингэж байгаа юм бэ?” гэж хэн асууж зүрхлэх билээ?» гэлээ. 11 Тэгээд Давид Абишаид болон бүх албатдаа «Мах цусны минь тасархай, төрсөн хүү минь намайг хөнөөх гэж байхад тэр тусмаа энэ бениамин хүн ингэх нь аргагүй шүү дээ. Түүнийг зүгээр орхи. Ехова харааг гэсэн бол харааж л байг. 12 Ехова зовлонг минь харж байгаа нь лавтай. Өнөөдөр энэ хүнд хараалгаж зүхүүлсний минь хариуд Ехова намайг ивээж магад» хэмээв. 13 Давидыг эрчүүдтэйгээ зам даган уруудахад Шимеи уулын хажуугаар тэдэнтэй зэргэлдээ алхаж, харааж зүхэн хашхичиж, чулуу шидлэн шороо цацаж байлаа.

14 Дараа нь хаан хамт яваа хүмүүстэйгээ зорьсон газраа хүрэв. Эцэж туйлдсан тэд амсхийжээ.

15 Тэр үед Абсалом өөрийг нь дагасан израйлчуудтай хамт Иерусалимд очив. Ахитофел бас түүнтэй хамт байлаа. 16 Давидын анд, архе хүн Хушаи Абсалом дээр очоод «Хаан урт наслах болтугай! Хаан урт наслах болтугай!» гэхэд 17 Абсалом Хушаид «Та анд нөхрөө үнэнчээр хайрлаж байгаа тань энэ үү? Та яагаад түүнтэй хамт яваагүй юм бэ?» гэв. 18 Тэгэхэд Хушаи Абсаломд «Ехова, энэ хүмүүс, бас бусад израйлчууд хэнийг сонгоно, би тэр хүний л талд орно. Би тэр хүнтэй л хамт байна. 19 Би дахиад хэлье. Би хэнд үйлчлэх ёстой юм бэ? Хүүд нь биш гэж үү? Эцэгт чинь үйлчилж байсан шигээ би чамд үйлчилнэ» гэлээ.

20 Абсалом Ахитофелд «Та надад зөвлөөч. Одоо бид яасан нь дээр вэ?» гэхэд 21 Ахитофел Абсаломд «Ордноо сахиулахаар үлдээсэн эцгийнхээ татвар эмстэй унт. Ингэж эцгээ доромжилсныг чинь израйлчууд бүгдээрээ сонсоно. Тэгээд чиний талын хүмүүс чамайг илүү урам зоригтой дэмжинэ» гэв. 22 Тэднийг Абсаломд зориулж дээвэр дээр майхан барихад тэрбээр Израйлын бүх хүний нүдэн дээр эцгийнхээ татвар эмстэй унтлаа.

23 Тухайн үед Ахитофелын зөвлөгөө жинхэнэ Бурхны үг мэт байжээ. Бүх зөвлөгөөг нь Давид Абсалом хоёр ихэд үнэлдэг байв.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах