Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 15
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Саул дуулгаваргүй загнаж, Агагийн амийг хэлтрүүлэв (1-9)

      • Самуел Саулыг зэмлэв (10-23)

        • «Дуулгавартай байх нь тахил өргөхөөс ... илүү» (22)

      • Саулыг хаан байхад зохисгүй гэж үзэв (24-29)

      • Самуел Агагийг хөнөөв (30-35)

1 Самуел 15:1

Зүүлт

  • *

    Эсвэл «хаан болгон тослуулж»

1 Самуел 15:5

Зүүлт

  • *

    Эсвэл «сайрт»

1 Самуел 15:22

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2007/6/1, х. 15-16

1 Самуел 15:29

Зүүлт

  • *

    Эсвэл «харамсдаггүй»

  • *

    Эсвэл «харамсдаг»

1 Самуел 15:32

Зүүлт

  • *

    Эсвэл «Агаг Самуел дээр итгэлтэй нь аргагүй очив. Учир нь Агаг: “Үхлийн аюулаас мултарлаа” гэж бодож байжээ» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 15:1–35

Нэгдүгээр Самуел

15 Самуел Саулд «Намайг Ехова чам руу явуулж, чамайг ард түмэн израйлчуудынхаа хаан болгуулж* байсан билээ. Одоо Еховагийн хэлэх үгийг сонсогтун! 2 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ингэж айлдаж байна. “Би амалекчуудтай тооцоо бодно. Учир нь тэд израйлчуудыг Египетээс гараад явж байхад довтолсон юм. 3 Тиймээс одоо явж, амалекчуудыг бут цохь. Тэднийг бүх юмтай нь устга. Эр эм, хүүхэд нялхас, хонь, үхэр, илжиг, тэмээ гэлгүй бүгдийг нь хөнөө. Өршөөж болохгүй” хэмээсэн» гэв. 4 Тэгэхэд нь Саул цэргүүдээ Телаимд цуглуулаад тоолов. Явган цэрэг 200 000, Иудагийн эрс 10 000 байжээ.

5 Саул цэргүүдтэйгээ явсаар амалекчуудын нэг хотын ойролцоо очиж нэгэн хөндийд* отов. 6 Тэгээд Саул кенчүүдэд «Амалекчуудаас салж яв. Тэгвэл би та нарыг тэдэнтэй хамт устгахгүй. Та нар израйлчуудыг Египетээс гараад явж байхад нь үнэнч хайраа илэрхийлсэн билээ» гэлээ. Тиймээс кенчүүд амалекчуудаас салж явав. 7 Саул амалекчуудыг Хавилагаас Египетийн хажууд байдаг Шур хүртэл бут цохижээ. 8 Тэрбээр Амалекийн хаан Агагийг амьдаар нь олзолж, бусад бүх хүнийг нь илдээр хөнөөв. 9 Саул цэргүүдтэйгээ Агагийн амийг хэлтрүүлж, хамаг сайн хонь, үхэр, тарга тэвээрэгтэй амьтад, мөн сайн гэсэн бүхнийг устгалгүй үлдээсэн юм. Учир нь тэд тэдгээрийг устгахыг хүсээгүй аж. Харин үнэ цэнгүй, хэрэгцээгүй бүх зүйлийг устгав.

10 Тэр үед Ехова Самуелд 11 «Би Саулыг хаан болгосондоо харамсан гашуудаж байна. Яагаад гэвэл тэрбээр намайг дагахаа больж, миний тушаалыг биелүүлсэнгүй» гэж хэлэв. Самуел маш их шаналж шөнөжингөө Еховад шаргуу залбирчээ. 12 Самуел Саултай уулзахаар өглөө эрт босов. Хүмүүс түүнд «Саул өөртөө зориулж хөшөө босгохоор Кармел руу явсан. Тэгээд тэндээсээ Гилгал руу буцаад явсан» гэлээ. 13 Самуелыг Саултай уулзахаар очиход Саул: «Ехова таныг ивээх болтугай! Би Еховагийн тушаалыг биелүүлсэн» гэхэд 14 Самуел: «Тэгвэл юун хонь майлалдаж, үхэр мөөрөлдөөд байдаг билээ?» гэжээ. 15 Саул хариуд нь «Эдгээрийг амалекчуудаас олзолсон юм. Ард олон таны Бурхан Еховад тахил өргөхөөр хамгийн сайн мал амьтдыг амьд үлдээсэн. Бусдыг нь юу ч үлдээлгүй устгасан» гэлээ. 16 Самуел Саулд «Одоо болно! Өнгөрсөн шөнө Еховагийн юу гэснийг чамд хэлье» гэхэд Саул: «Айлдагтун!» хэмээв.

17 Самуел: «Ехова чамайг Израйлын хаанаар томилж Израйлын овгуудын тэргүүн болгоход чи өөрийгөө маш өчүүхэн гэж үздэг байсан биш билүү? 18 Ехова хожим нь чамд “Явж, нүгэлт амалекчуудыг газрын хөрснөөс арч. Тэдэнтэй тулалдаж, бүрмөсөн устга!” гэсэн үүрэг даалгавар өгсөн билээ. 19 Тийм байтал чи юунд Еховагийн үгийг дагасангүй вэ? Юунд олз руу шунахайран дайрч Еховад таалагдахгүй зүйл хийв?» гэжээ.

20 Гэвч Саул Самуелд «Би Еховагийн үгийг дагаж Еховагийн өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн шүү дээ! Амалекчуудыг бүгдийг нь хөнөөж, хаан Агагийг нь энд авчирсан. 21 Харин манай хүмүүс Гилгалд таны Бурхан Еховад тахил өргөх гээд устгах ёстой байсан олзноос хамаг сайн хонь, үхрийг нь авсан» гэв.

22 Тэгэхэд нь Самуел: «Еховад дуулгавартай байх нь шатаалт тахил, өргөлүүдийг өргөхөөс илүү Еховаг баярлуулах биш үү? Дуулгавартай байх нь тахил өргөхөөс, анхааралтай сонсох нь хуцын өөхнөөс илүү. 23 Тэрслэх нь мэргэлж нүгэл үйлдэхтэй адил, дур зоргоороо аашлах нь ид шид үйлдэж, шүтээн шүтэхтэй адил. Чи Еховагийн үгийг үл тоомсорлосон учраас тэрбээр чамайг хаан байхад зохисгүй гэж үзлээ» хэмээн хариулжээ.

24 Саул Самуелд «Би ард олноос айгаад үгэнд нь орж, Еховагийн тушаалыг, таны үгийг ч зөрчин нүгэл үйлджээ. 25 Тиймээс одоо миний нүглийг уучилж, надтай хамт яваач. Би Еховад мөргөмөөр байна» гэхэд нь 26 Самуел: «Би чамтай хамт явахгүй. Чи Еховагийн үгийг үл тоомсорлосон учраас Ехова чамайг цаашид Израйлын хаан байхад зохисгүй гэж үзсэн» хэмээв. 27 Самуелыг явахаар эргэхэд Саул ханцуйгүй дээлийнх нь хормойноос зуурч дээлийг нь уржээ. 28 Самуел түүнд «Чи энэ дээлээс урж авсан шиг Ехова өнөөдөр Израйлыг захирах эрхийг чинь авч, чамаас илүү дээр хүнд өгнө. 29 Бас Израйлын яруу алдарт Бурхан худал айлддаггүй, бодлоо өөрчилдөггүй*. Хүн бодлоо өөрчилдөг* бол Бурхан тийм биш» гэжээ.

30 Тэгэхэд нь Саул: «Би нүгэл үйлджээ. Гэхдээ та миний ард түмний удирдагчдын өмнө, израйлчуудын өмнө намайг хүндэлж, надтай хамт яваач. Би таны Бурхан Еховад сөгдөж мөргөнө» гэж хэлэв. 31 Тиймээс Самуел Саултай хамт явсан бөгөөд Саул Еховад сөгдөж мөргөжээ. 32 Дараа нь Самуел: «Амалекчуудын хаан Агагийг над дээр авчир» гэв. Агаг Самуел дээр дурамжхан очив. Уг нь Агаг: «Үхлийн аюулаас мултарлаа» гэж бодож байжээ*. 33 Гэвч Самуел: «Чиний илд олон эхийг үрээс нь хагацуулан гашуудуулсан шиг эмэгтэйчүүдийн дундаас чиний эх хамгийн их гашуудна» гэжээ. Самуел Гилгалд Еховагийн өмнө Агагийг цавчин алжээ.

34 Ингээд Самуел Рама руу, Саул Гибеа дахь гэр лүүгээ явав. 35 Самуел Саулыг бодон ихэд харамсан гашууддаг байв. Тэрбээр нас бартлаа Саултай дахиж уулзаагүй юм. Ехова ч Саулыг Израйлын хаан болгосондоо харамсжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах