Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 41
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Гедалиа Ишмаелын гарт амиа алдав (1-10)

      • Ишмаел Иохананаас зугтсан нь (11-18)

Иеремиа 41:12

Зүүлт

  • *

    Эсвэл «том цөөрмийн» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 41:1–18

Иеремиа

41 Хааны гэр бүлээс гаралтай, өндөр дээд тушаалын түшмэл, Елишамагийн ач, Нетаниагийн хүү Ишмаел долоодугаар сард арван хүн дагуулсаар Мизпад буй Ахикамын хүү Гедалиа дээр ирэв. Тэд Мизпад хамт суугаад зоог барьж байлаа. 2 Нетаниагийн хүү Ишмаел арван хүнтэйгээ босож Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр хороож орхив. Ийнхүү тэрбээр Вавилоны хааны зарлигаар уг нутгийн захирагчаар томилогдсон хүний амийг хөнөөжээ. 3 Ишмаел бас Мизпад Гедалиатай хамт байсан бүх иудейчүүд болон тэнд байсан халдей цэргүүдийг устгав.

4 Гедалиаг амиа алдсаны маргааш буюу хэн ч энэ тухай мэдээгүй байхад 5 Шехем, Шило, Самариас 80 хүн иржээ. Сахлаа хусаж, хувцсаа уран, биеэ зүссэн тэдний гарт Еховагийн өргөөнд зориулж авчирсан идээн өргөл, гүгэл байлаа. 6 Нетаниагийн хүү Ишмаел тэднийг тосон Мизпагаас уйлсаар гарч ирэв. Тэрбээр тэдэнтэй уулзаад «Ахикамын хүү Гедалиа дээр очигтун» гэж хэлэв. 7 Гэвч хотод ирэхэд нь Нетаниагийн хүү Ишмаел цэргүүдтэйгээ тэднийг хядаж, ус нөөцөлдөг нүхэнд хаяжээ.

8 Гэтэл тэдний дотроос арван хүн Ишмаелд «Биднийг битгий алаач. Бид буудай, арвай, тос, зөгийн бал талбайд нуучихсан байгаа» гэлээ. Тэрбээр тэднийг ах дүүтэй нь хөнөөлгүй орхив. 9 Ишмаел алсан хүмүүсийнхээ цогцсыг бүгдийг нь Израйлын хаан Баашагаас болж Аса хааны хийсэн ус нөөцөлдөг том нүхэнд хаяв. Энэ нүхийг Нетаниагийн хүү Ишмаел алсан хүнээрээ дүүргэсэн юм.

10 Ишмаел Мизпад үлдсэн бүх хүнийг, түүний дотор хааны гүнж нарыг олзлон авав. Бие хамгаалагчдын ахлагч Небузарадан тэднийг Мизпад, Ахикамын хүү Гедалиагийн халамжид үлдээсэн ажээ. Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзолж аммончуудыг зорин хөдлөв.

11 Кареагийн хүү Иоханан болон түүнтэй хамт байсан цэргийн бүх дарга нар Нетаниагийн хүү Ишмаелын хийсэн хамаг бузар булай хэргийн тухай сонсоод 12 Нетаниагийн хүү Ишмаелтай тулалдахаар хамаг цэргээ аван хөдөлж Гибеонд их усны* дэргэд байхад нь олжээ.

13 Ишмаелтай хамт байсан бүх хүн Кареагийн хүү Иоханан болон цэргийн дарга нарыг хараад баярлав. 14 Мизпагаас Ишмаелын олзолсон бүх хүн Кареагийн хүү Иоханантай хамт буцаж явжээ. 15 Харин Нетаниагийн хүү Ишмаел найман хүнийхээ хамт Иохананаас зугтаж, аммончууд дээр очив.

16 Нетаниагийн хүү Ишмаел Ахикамын хүү Гедалиаг алсныхаа дараа Мизпад үлдсэн хүмүүсийг олзолсон боловч Кареагийн хүү Иоханан болон түүнтэй хамт яваа цэргийн дарга нар тэднийг түүний гараас аварчээ. Тэгээд эрчүүд, цэргүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ордны түшмэдийг Гибеоноос буцааж авчрав. 17 Тэд явсаар Бетлехемийн хажууд байдаг Кимхамын буурчийн газар буудалласан бөгөөд тэндээсээ Египет рүү явах санаатай байлаа. 18 Учир нь Нетаниагийн хүү Ишмаел Вавилоны хааны зарлигаар уг нутгийн захирагчаар томилогдсон Ахикамын хүү Гедалиаг хороосон тул тэд халдейчуудаас айсан ажээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах