Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 6
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Иерусалим бүслэгдэх цаг айсуй (1-9)

      • Ехова Иерусалимд уурласан нь (10-21)

        • Амар тайван биш байхад «Амар тайван байна!» гэдэг (14)

      • Хойд зүгээс харгис хүмүүс довтолно (22-26)

      • Иеремиа алт мөнгө цэвэршүүлэгч болсон нь (27-30)

Иеремиа 6:2

Зүүлт

  • *

    «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Иеремиа 6:14

Зүүлт

  • *

    Эсвэл «хугарлыг»

Иеремиа 6:16

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2005/11/1, х. 9-10

Иеремиа 6:19

Зүүлт

  • *

    Эсвэл «Зааврыг»

Иеремиа 6:20

Зүүлт

  • *

    Анхилуун үнэрт зэгс

Иеремиа 6:26

Зүүлт

  • *

    Үгч. «Миний ард түмний охин оо»

Иеремиа 6:27

Зүүлт

  • *

    Иеремиа

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 6:1–30

Иеремиа

6 Бениамин овгийнхон оо, Иерусалимаас зугтаж хоргодох газар хай.

Текоад эвэр бүрээ үлээ.

Бет-хакхеремд гал өрдөн дохио өг!

Учир нь гамшиг, их сүйрэл хойд зүгээс ирэх гэж байна.

 2 Сионы охин* үзэсгэлэнт ялдам бүсгүй мэт.

 3 Хоньчид мал сүргээ аваад түүн дээр ирж

Эргэн тойронд нь майхнаа босгоно.

Хүн бүр тэнд сүргээ бэлчээнэ.

 4 «Иерусалим руу дайрахад бэлтгэ!

Өндийн босоцгоо, үд дунд дайръя!».

«Ээ чааваас, үдийн нар хэвийж байна.

Үдшийн сүүдэр уртсаж байна!».

 5 «Өндийн босоцгоо, шөнө дунд дайръя!

Бэхлэгдсэн цамхгуудыг нь нураая!».

 6 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдсан нь:

«Мод огтолж, түүгээрээ Иерусалимыг тойруулан бүслэлтийн далан босго.

Энэ бол шийтгүүлэх ёстой хот юм.

Дарлал мөлжлөгөөс өөр юм энэ хотод байхгүй.

 7 Худаг нь цэвэр усны эх үүсвэр болдгийн адил

Энэ хот бузар булай явдлын эх үүсвэр юм.

Хүчирхийлэл, сүйрэл эндээс сонсогдоно.

Өвчин, гамшиг өмнө минь үргэлж байдаг.

 8 Иерусалим аа, сануулгыг минь анхаар. Үгүй бол би чамайг жигшиж нүүрээ буруулна шүү.

Би чамайг хоосолж, хүнгүй газар болгоно шүү».

 9 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова:

«Усан үзмийн модноос сүүлчийн жимснүүдийг хураадаг шиг дайснууд Израйлын үлдэгсдээс нэгийг нь ч орхилгүй цуглуулна.

Усан үзэм хураагч шиг гараа дахин сунгагтун» гэв.

10 «Би хэнтэй ярьж аюулаас сэрэмжлүүлэх вэ?

Хэн сонсох вэ?

Чих нь таглаатай учраас тэд анхаарлаа хандуулж чадахгүй.

Тэд Ехова таны үгийг дооглон тохуурхсан.

Огтхон ч таашаадаггүй.

11 Ехова таны уур хилэн миний дотор шатаж байна.

Би үүнийг дотроо хадгалж чадахгүй нь ээ».

«Миний уур хилэнг гудамжинд байгаа хүүхдүүдэд,

Цугласан олон залууст гарга.

Эр хүнийг эхнэртэй нь,

Ахмад настныг азай буурлуудтай, бүгдийг нь олзлон авч явна.

12 Гэр орон нь бусдынх болж,

Тариалангийн талбай, авааль эхнэр нь өрөөлийнх болно.

Учир нь би энэ нутгийн оршин суугчдын өөдөөс мутраа сунгана» гэж Ехова айлдаж байна.

13 «Доодсоос авхуулаад дээдэс нь бүгд шударга бус ашиг олж байна.

Зөнчдөөс авхуулаад тахилчид нь бүгд луйвар хийж байна.

14 Тэд миний ард түмний шархыг* өнгөцхөн эмчилж

Амар тайван биш байхад

“Амар тайван байна! Амар тайван байна!” гэдэг.

15 Тэд бузар хэргээсээ ичдэг үү?

Огтхон ч үгүй!

Ичих гэдгийг ч мэддэггүй!

Иймээс тэд унагсдын дунд унана.

Би шийтгэхэд тэд бүдэрч унана» гэж Ехова айлдаж байна.

16 Ехова айлдсан нь:

«Салаа зам дээр зогсоод хар.

Аль нь эртний зам болохыг асуу.

Аль нь зөв зам болохыг асууж түүгээр яв.

Тэгээд амар амгаланг ол».

Гэвч тэд: «Бид түүгээр явахгүй» гэдэг.

17 «Би харуулууд тавьж

“Эвэр бүрээн дууг сонсогтун” гэж хэлүүлсэн».

Гэвч тэд: «Сонсохгүй» гэсэн.

18 «Тиймээс улс үндэстнүүд та нар сонс!

Тэдэнд юу тохиолдох гэж байгааг

Хуран чуулсан та нар мэдэж ав.

19 Газар дэлхий, сонсогтун!

Хорон төлөвлөгөөнийх нь үр дагавар болгож

Би энэ ард түмэн дээр гамшиг буулгах гэж байна.

Учир нь тэд үгийг минь анхаараагүй,

Хуулийг* минь тоогоогүй билээ».

20 «Надад Шебагаас гүгэл,

Алс нутгаас годил өвс* авчраад ямар хэрэг байна вэ?

Шатаах тахилыг чинь хүлээж авахгүй, би.

Өргөлийг чинь таалж огт тоохгүй, би».

21 Тиймээс Ехова ийн айлдаж байна.

«Би энэ ард түмний урд бүдрүүлэх чулууг тавьж байна.

Тэд тэр чулуунд бүдэрнэ.

Эцэг нь хүүтэйгээ,

Хөрш нь найзтайгаа хамт бүдэрч

Бүгд мөхнө».

22 Ехова айлдаж байна.

«Хойд зүгийн нутгаас ард түмэн ирж байна.

Хамгийн алс хязгаараас агуу үндэстэн босно.

23 Нум, жад барьсан тэд

Өршөөж энэрэхийг мэддэггүй, харгис хэрцгий хүмүүс.

Хүлэг морьд хөлөглөсөн тэдний

Дуу хоолой нь тэнгисийн шуугиан мэт.

Сионы охин оо, тэд чамтай тулалдахаар нэг хүн мэт жагсжээ».

24 Бид үүнийг сонсоод

Гар маань сулран унжлаа.

Амаржиж буй бүсгүй мэт

Шаналал зовлонд автлаа.

25 Хээр бүү оч.

Замаар бүү яв.

Дайсан илд агсжээ.

Хаа сайгүй аймшиг нөмөрчээ.

26 Миний ард түмэн ээ*,

Таар нөмөрч үнсэнд хөлбөр.

Ганц хүүгээ алдсан мэт гашууд, уйлан хайл.

Учир нь устгагч гэнэт бидэн дээр ирнэ.

27 «Би чамайг* алт мөнгө цэвэршүүлэгч шиг болголоо. Чи миний ард түмнийг цэвэршүүл.

Чи тэднийг сайтар нягтлан шалгаад

Үйл хэргийг нь анхааралтай ажигла.

28 Тэд бүгдээрээ хамгийн зөрүүд хүмүүс.

Хаа сайгүй явж гүтгэлэг тараадаг.

Зэс, төмөр адил тэд

Бүгдээрээ завхран гажуудсан.

29 Төмрийн дархны хөөрөг шатаж орхив.

Түүний гал дотроос гарч ирсэн нь хар тугалга л байв.

Цэвэршүүлэх гэсэн хичээл зүтгэл нь талаар болов.

Муу хүмүүс ялгарсангүй.

30 Хүмүүс тэднийг гологдсон мөнгө гэж дуудна.

Учир нь Ехова тэднийг голсон юм».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах