Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Номлогчийн үгс 7
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Номлогчийн үгс номын тойм

      • Сайн нэр, үхэх өдөр (1-4)

      • Ухаант хүний зэмлэл (5-7)

      • «Эхлэлээс төгсгөл нь дээр» (8-10)

      • Мэргэн ухааны давуу тал (11, 12)

      • Жаргалтай ба зовлонтой өдөр (13-15)

      • Хэтрүүлэхээс зайлсхий (16-22)

      • Номлогчийн ажиглалт (23-29)

Номлогчийн үгс 7:1

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Хайрлуулж явъя», х. 177-179

    «Харуулын цамхаг»,

    2008/4/15, х. 25

Номлогчийн үгс 7:3

Зүүлт

  • *

    Үгч. «Уйтгар гунигтай царай зүрх сэтгэлийг сайжруулдаг»

Номлогчийн үгс 7:4

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2008/4/15, х. 22

Номлогчийн үгс 7:9

Зүүлт

  • *

    Эсвэл «Гомдох нь тэнэгийн шинж» гэсэн бололтой.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Бүх хүнд», х. 25-26

Номлогчийн үгс 7:10

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2020/11, х. 25

    «Харуулын цамхаг»,

    2012/3/15, х. 26-27

Номлогчийн үгс 7:11

Зүүлт

  • *

    Үгч. «нар үздэг»

Номлогчийн үгс 7:12

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 37

Номлогчийн үгс 7:16

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 35

    «Харуулын цамхаг»,

    2010/10/15, х. 9

Номлогчийн үгс 7:21

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 51

Номлогчийн үгс 7:22

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 51

Номлогчийн үгс 7:26

Зүүлт

  • *

    Эсвэл «илүү гашуун»

Номлогчийн үгс 7:27

Зүүлт

  • *

    Евр. «кохелет». «Хуран чуулуулагч» гэсэн утгатай.

Номлогчийн үгс 7:28

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2015/1/15, х. 28-29

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Номлогчийн үгс 7:1–29

Номлогчийн үгс

7 Сайн нэр сайн тосноос дээр. Үхэх өдөр төрөх өдрөөс дээр. 2 Найрлаж буй айлд очсоноос гашуудаж буй айлд очсон нь дээр. Учир нь хүн болгон үхдэг. Амьд байгсад үүнийг санаж явах ёстой. 3 Уйтгар гуниг хүнийг илүү сайн болгодог* учир инээснээс шаналсан нь дээр. 4 Ухаант хүний зүрх сэтгэл гашуудагчийн гэрт байхад, тэнэг хүний зүрх сэтгэл зугаацагчийн гэрт байх ажээ.

5 Тэнэг хүний дуулахыг сонссоноос ухаант хүний зэмлэхийг сонссон нь дээр. 6 Тэнэг хүний инээх нь тогоон доор өргөст бут шаржигнан шатахтай адил. Энэ нь мөн л утгагүй. 7 Хавчлага дарамт ухаант хүнийг солиоруулж мэднэ. Хээл хахууль зүрх сэтгэлийг завхруулдаг.

8 Аливаа хэргийн эхлэлээс төгсгөл нь дээр. Бардам байснаас тэвчээртэй байсан нь дээр. 9 Гомдол тэнэгүүдийн цээжинд оршдог* учир амархан бүү гомдож бай.

10 «Урьдын өдрүүд яагаад илүү дээр байсан юм бэ?» гэж бүү хэл. Ингэж асуух нь мэргэн ухаантайн шинж биш.

11 Мэргэн ухаантай хүн өв хөрөнгөтэй байх нь сайн. Мэргэн ухаан амьд* бүхэнд ашиг тусаа өгнө. 12 Мөнгө хамгаалалт болдгийн адил мэргэн ухаан бас хамгаалалт болдог. Харин мэдлэг, мэргэн ухаан эзнийхээ амийг хамгаалдгаараа давуу талтай.

13 Жинхэнэ Бурхны ажил үйлсийг анхаар. Түүний муруйлгасныг хэн тэгшилж чадах вэ? 14 Жаргалтай өдрөө сайныг үйлд. Зовлонтой өдрөө дараахыг сана. Бурхан энэ хоёр өдрийн аль алиныг бий болгосон учраас хүмүүс ирээдүйд өөрсдөд нь юу тохиолдохыг мэдэх боломжгүй ажээ.

15 Би утгагүй амьдралдаа юу эсийг үзэх вэ дээ. Зөв шударга хүн зөв шударга явсаар үхэхийг ч үзлээ. Муу хүн муу юмаа хийсээр урт удаан амьдрахыг ч үзлээ.

16 Битгий хэт зөв шударга бай. Битгий хэт ухаантай болж харагд. Өөрийгөө сүйрүүлэхийн хэрэг юу байна вэ? 17 Нүгэлт амьдралыг бүү сонго. Тэнэг мэт бүү үйлд. Юунд чи цагаасаа өмнө үхэх ёстой юм бэ? 18 Энэ хоёр сануулгыг анхаарах нь хамгийн сайн. Аль нэгийг нь орхигдуулж болохгүй. Бурхнаас эмээдэг хүн хоёуланг нь анхаардаг.

19 Ухаант хүн мэргэн ухааны ачаар хотод байгаа хүчит арван эрээс илүү хүчтэй болдог. 20 Дандаа сайн юм хийдэг, ерөөсөө нүгэл үйлддэггүй зөв хүн энэ орчлонд нэгээхэн ч үгүй.

21 Хүмүүсийн юу хэлэхийг нэг бүрчлэн анхаарах хэрэггүй. Эс тэгвэл зарц чинь чамайг муулж байхыг чи сонсчихно шүү дээ. 22 Чи өөрөө ч бусдыг олон удаа муулж байснаа сайн мэднэ.

23 Би хамаг л ухаанаа дайчлан энэ бүхнийг шалгаж үзээд «Мэргэн ухаантай болдог хэрэг» гэж бодлоо. Гэвч энэ нь миний хэрээс хэтэрсэн зүйл байлаа. 24 Болоод өнгөрсөн бүхэн гүнээс гүнд байгаа мэт хүрэхийн аргагүй. Үүнийг хэн ойлгох билээ? 25 Би мэргэн ухааныг хийгээд юмс үзэгдлийн учир холбогдлыг мэдье, судалъя, эрж хайя, түүнчлэн тэнэгүүдийн бузар булай явдлыг, мунхгуудын солиорлыг ойлгоё гэж шийдэв. 26 Тэгээд би дараахыг олж мэдэв. Анчны тор шиг эмэгтэй үхлээс дор* ажээ. Зүрх нь загасчны тор, гар нь гав мэт юм. Жинхэнэ Бурханд таалагддаг хүн тийм эмэгтэйгээс зугтдаг байхад нүгэлтэн олзлогддог.

27 Номлогч* ийн хэлэв. «Би юу олж мэдсэн гээч? Дүгнэлтэд хүрэхийн тулд нэг зүйлийн араас нөгөөг нь шинжлэн судалсан ч 28 хайгаад байсан зүйлээ олсонгүй. Би мянган хүний дундаас зөв шударга нэг эрэгтэйг олсон боловч зөв шударга нэг ч эмэгтэйг олсонгүй. 29 Жинхэнэ Бурхан хүн төрөлхтнийг шулуун шударга байхаар бүтээсэн боловч тэд олон арга заль сэдсэнийг л би олж мэдлээ».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах