Хосеа
10 «Израйл бол жимс өгдөг боловч усан үзмийн муу* мод юм.
Жимс нь олшрох тусам тэрбээр тахилын ширээгээ нэмдэг.
Арвин ургац авах тусам тэрбээр ариун багануудаа сүрлэг болгодог.
Одоо тэдний буруутайг тогтооно.
Бурхан тахилын ширээнүүдийг нь нурааж, багануудыг нь эвдэнэ.
3 Тэгэхэд тэд: “Бид Еховагаас эмээгээгүй болохоор хаангүй байна.
Тэгээд ч бидний төлөө хаан юу хийж чадах билээ?” гэж хэлнэ.
4 Тэд хоосон үг хэлж, хуурамчаар тангараглаж, гэрээ байгуулдаг учраас
Тэдэнд оногдох шийтгэл хагалсан талбайд ургасан хортой ургамал мэт байна.
5 Самарийн оршин суугчид Бет-авен дахь шүтээн болсон тугалынхаа төлөө санаа зовно.
Ард түмэн түүнийхээ төлөө гашуудна.
Тэр шүтээндээ баярлаж, түүнийхээ суу алдарт баясаж байсан хуурамч бурхны тахилчид бас гашуудна.
Учир нь үүнийг олзлон авч явах юм.
6 Тэгээд Ассирид аваачин, их хаанд бэлэг болгон барина.
Ефраим шившиг болно.
Израйл мунхаг зөвлөгөөг дагасныхаа гайгаар ичгэвтэр байдалд орно.
7 Самари болон хаан нь
Усан дээр хөвөх хугархай мөчир мэт алга болно.
8 Израйлын нүгэл болсон Бет-авены өндөрлөгүүд устгагдана.
Тахилын ширээн дээр нь өргөст ургамал, азаргана ургана.
Хүмүүс уулсад хандан “Биднийг халхлаач!”,
Толгодод хандан “Биднийг нуугаач!” гэнэ.
9 Израйл аа, чи Гибеагийн үеэс нүгэл үйлдэж эхэлсэн.
Тэгээд огтхон ч өөрчлөгдсөнгүй.
Гибеад болсон дайнаар зөв бус хүмүүс бүгд устгагдаагүй.
10 Би хүссэн цагтаа тэднийг шийтгэнэ.
Тэднийг хоёр нүглийнхээ шийтгэлийг үүрэх үед
Ард түмнүүд тэднийг эсэргүүцэн цуглана.
11 Ефраим тариа цайруулахаар сургагдсан бөгөөд энэ ажилдаа дуртай сувай үнээ байсан юм.
Тиймээс би сайхан хүзүүг нь гамнадаг байв.
Харин одоо түүнийг уналгад ашиглана*.
Иуда газар хагалж, Иаков борнойдож өгнө.
12 Еховагийн удирдлага зааврыг хайх цаг байгаа дээр
Зөв шударгыг тарьж, үнэнч хайрыг хураа.
Атар газрыг хагал.
Эцэст нь би ирж зөв шударгыг заана.
13 Гэвч чи бузар мууг суулгаж,
Зөв бусыг хурааж авсан.
Худал хуурмагийн жимс идсэн.
Чи өөртөө эрдэж,
Дайчдынхаа олонд найдсан.
14 Дайснууд ард түмний чинь өөдөөс дайны уухай хадаана.
Бэхлэгдсэн бүх хотыг чинь сүйрүүлнэ.
Шалман Бет-арбелыг сүйрүүлсэнтэй адил болгоно.
Тэр өдөр эхчүүдийг хүүхдүүдтэй нь хэрцгийлэн хөнөөсөн юм.
15 Бетел ээ, чи их бузар хэрэг үйлдсэн учраас чамд үүнтэй адил зүйл тохиолдоно.
Үүрээр Израйлын хаан гарцаагүй алагдана*».