Дуулал
43 Бурхан минь ээ, миний хэргийг шүүгээч.
Надтай заргалдаж буй үнэнч бус үндэстнээс намайг хамгаалаач.
Хууран мэхэлдэг, зөв бус хүнээс намайг авраач.
2 Учир нь та бол миний Бурхан, миний бат цайз.
Та намайг яагаад мартав?
Би яагаад дайсанд дарлуулж гуниглан явах ёстой юм бэ?
3 Та өөрийн гэрэл ба үнэнийг илгээгээч.
Тэдгээр нь намайг удирдаж
Таны ариун уул, агуу асарт хөтөлж аваачих болтугай.
4 Тэгвэл би Бурхны тахилын ширээ рүү,
Баяр баяслын минь эх булаг болсон Бурхан руу очно.
Тэгээд би босоо ятгаар таныг магтана, Бурхан минь.
5 Би юунд цөхөрнө вэ?
Сэтгэл минь яагаад үймнэ вэ?
Бурхныг хүлээ.
Би түүнийг Агуу Аврагч, Бурхан минь гэж магтана.