Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Номлогчийн үгс 4
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Номлогчийн үгс номын тойм

      • Дарлагдах нь үхэхээс ч дор (1-3)

      • Ажлын талаар зөв үзэлтэй байх нь (4-6)

      • Нөхөрлөлийн үнэ цэн (7-12)

        • «Ганцаараа байснаас хоёулаа байсан нь дээр» (9)

      • Захирагч хүний амьдрал утгагүй болж ч мэднэ (13-16)

Номлогчийн үгс 4:4

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Сэтгэл хангалуун», х. 8

Номлогчийн үгс 4:6

Зүүлт

  • *

    Эсвэл «Хоёр гараа ажлаар дүүргэн салхины хойноос хөөцөлдсөнөөс, нэг гараа амралтаар дүүргэсэн нь дээр»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Сэрцгээ!»,

    №. 1 2020 х. 10

    2014/2,

Номлогчийн үгс 4:8

Зүүлт

  • *

    Үгч. «нүд»

Номлогчийн үгс 4:9

Зүүлт

  • *

    Эсвэл «шагналыг илүү их хүртэнэ»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 42

Номлогчийн үгс 4:12

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Хайрлуулж явъя», х. 133-134

    «Бурхны хайр», х. 111-112

    «Харуулын цамхаг»,

    2009/10/15, х. 18

Номлогчийн үгс 4:14

Зүүлт

  • *

    Ухаантай залууг хэлж байгаа бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Номлогчийн үгс 4:1–16

Номлогчийн үгс

4 Нарт хорвоод хүмүүс хэрхэн дарлагддагийг би анхааран харлаа. Тэд нулимс унагаж байв. Тэднийг тайвшруулах хэн ч байсангүй. Дарлагчид эрх мэдэлтэй байлаа. Харин дарлагдсан олныг тайвшруулах хэн ч байсангүй. 2 Одоо амьд байгаа хүнийг бодвол аль хэдийн үхсэн хүн нь дээр юм байна гэдгийг би ойлгов. 3 Гэвч хараахан төрөөгүй, нарт хорвоод болж байгаа зовлонт явдлыг үзээгүй нэг нь нөгөө хоёроосоо хавьгүй дээр ажээ.

4 Хүмүүс хоорондоо өрсөлдөхөөрөө маш их хүчин чармайлт, ур чадвар гаргадгийг би харлаа. Энэ нь бас утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил юм.

5 Тэнэг хүн гараа хумхин суусаар өөрийгөө хөнөөдөг.

6 Зогсоо зайгүй хөдөлмөрлөн салхины хойноос хөөцөлдсөнөөс, хэсэг зуур амарсан нь дээр*.

7 Нарт хорвоод байдаг бас нэг утгагүй зүйлийг би анхаарав. 8 Найз нөхөд ч үгүй, хүү ч үгүй, ах дүү ч үгүй, орь ганцаараа нэгэн хүн байв. Гэсэн ч тэрбээр цаг наргүй ажилладаг бөгөөд эд баялагт сэтгэл* нь үл ханана. «Би сайн сайхан бүхнээс татгалзан байж хэний төлөө ингэж их хөдөлмөрлөнө вэ?» гэж өөрөөсөө асуудаг болов уу? Энэ нь бас л утгагүй бөгөөд зовлонтой ажил мөн.

9 Ганцаараа байснаас хоёулаа байсан нь дээр. Учир нь тэд нөр их хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэнэ*. 10 Нэг нь унахад нөгөө нь түүнийг босгоно. Харин туслах хүнгүй ганцаар байгч унавал юу болох вэ?

11 Түүнчлэн хоёр хүн хамтдаа хэвтвэл дулаахан байна. Харин ганцаараа байвал хэрхэн дулаацах билээ дээ? 12 Ганц хүн, хүнд дийлдэж болох ч хоёулаа байвал тэр хүнийг эсэргүүцэж чадна. Гурваар томсон дээс амархан тасрахгүй.

13 Сануулгыг тоохоо больсон тэнэг хөгшин хаанаас, ядуу ч гэсэн ухаантай залуу нь дээр. 14 Учир нь тэрбээр* энэ хаант улсад ядуу төрсөн ч шоронгоос гараад хаан болсон юм. 15 Би нарт хорвоогийн тоосыг хөдөлгөж буй бүх хүний тухай бодлоо. Бас өмнөх хааныхаа залгамж халаа болсон тэр залууд юу тохиолдохыг бодлоо. 16 Хэдийгээр түүнийг дэмжигчид тоймгүй олон боловч хожим гарч ирэх хүмүүс түүнд дургүйцнэ. Энэ нь бас л утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил юм.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах