Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Сургаалт үгс 13
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Сургаалт үгс номын тойм

    • СОЛОМОНЫ СУРГААЛ ҮГ (10:1–24:34)

Сургаалт үгс 13:1

Зүүлт

  • *

    Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Сургаалт үгс 13:10

Зүүлт

  • *

    Эсвэл «Хоорондоо зөвлөлддөг»

Сургаалт үгс 13:11

Зүүлт

  • *

    Шударга бусаар олсон баялгийг хэлсэн бололтой.

Сургаалт үгс 13:12

Зүүлт

  • *

    Эсвэл «Итгэж найдаж байсан»

  • *

    Эсвэл «Биелсэн хүсэл амийн мод юм»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2000/9/1, х. 10

Сургаалт үгс 13:13

Зүүлт

  • *

    Эсвэл «Үгийг»

Сургаалт үгс 13:14

Зүүлт

  • *

    Эсвэл «хууль»

Сургаалт үгс 13:18

Зүүлт

  • *

    Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

  • *

    Эсвэл «Зэмлэхэд»

Сургаалт үгс 13:20

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 48

    «Хайрлуулж явъя», х. 31-32

    «Бурхны хайр», х. 25

    «Харуулын цамхаг»,

    2012/7/15, х. 15

    2009/8/15, х. 20-21

Сургаалт үгс 13:23

Зүүлт

  • *

    Эсвэл «тэр хүнийг хөнөөж»

Сургаалт үгс 13:24

Зүүлт

  • *

    Эсвэл «хүмүүжүүлдэггүй». Үгч. «саваанаас хэлтрүүлэгч»

  • *

    Эсвэл «цаг алдалгүй» гэсэн бололтой.

  • *

    Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2007/9/1, х. 4

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Сургаалт үгс 13:1–25

Сургаалт үгс

13 Ухаант хүү эцгийнхээ сургаалыг* дагадаг.

Басамжлагч нь зэмлэж хэлсэн үгийг үл сонсдог.

 2 Амнаасаа сайн үг гаргагчид сайныг иднэ.

Урвагчид хүчирхийлэлд дурлана.

 3 Амаа захирдаг хүн амиа хамгаалдаг.

Ам хуурай байдаггүй хүн сүйрэлд хүрнэ.

 4 Залхуу хүн олон юм хүсдэг ч юу ч үгүй хоцордог.

Хичээнгүй хүний сэтгэл бүрэн ханана.

 5 Зөв хүн худал хуурмагийг үзэн яддаг.

Муу хүн бузар булай, ичгүүр сонжуургүй үйл хийдэг.

 6 Зөв шударга байдал гэмгүй хүнийг хамгаалдаг.

Бузар муу үйл нүгэлтнийг сүйрүүлдэг.

 7 Баян мэт дүр эсгэвч юмгүй хүн байхад,

Ядуу мэт харагдавч их хөрөнгөтэй нэгэн бий.

 8 Баян хүн амиа аврахын тулд эд хөрөнгөөсөө өгдөг.

Харин ядуу хүн сүрдүүлэгт өртдөг ч үгүй.

 9 Зөв хүний гэрэл тод гэрэлтдэг бол,

Муу хүний дэнлүү бөхнө.

10 Их зан маргаан дагуулна.

Зөвлөгөө хайдаг* хүмүүс мэргэн ухаантай.

11 Хялбар аргаар олсон баялаг* хорогдоно.

Бага багаар хуримтлуулсан хөрөнгө арвижна.

12 Хүсэн хүлээсэн* зүйл биелэхгүй удахад урам хугардаг.

Хүсэл биелэхэд хүч тэнхээтэй болдог*.

13 Зааврыг* басамжлагч горыг нь амсана.

Зарлигийг хүндэтгэгч шагнал хүртэнэ.

14 Мэргэн нэгний сургаал* нь

Үхлийн урхинаас холдуулдаг амийн булаг юм.

15 Хэрсүү хүн сайшаал хүлээнэ.

Итгэл эвдэгч бэрх замаар явна.

16 Хашир хүн мэдлэгийн дагуу үйлддэг.

Харин мунхаг хүн мунхгаа харуулдаг.

17 Хар санаат элч гай зовлонд унана.

Итгэмжит зарлагын үг эдгээнэ.

18 Сахилгын арга хэмжээг* үл тоодог хүн ядуурч гутамшиг болно.

Алдааг нь хэлэхэд* хүлээж авдаг хүн алдар хүндийг олно.

19 Хүсэл нь биелэхэд хүн баярладаг.

Харин мунхаг хүн бузар муу явдлаа орхихыг хүсдэггүй.

20 Ухаант хүнтэй хамт явагч нь мэргэн ухаантай болно.

Мунхаг хүнтэй нөхөрлөгч нь хохирол амсана.

21 Нүгэлтнүүдийг гамшиг дагадаг бол,

Зөв хүмүүс дээр их ивээл буудаг.

22 Сайн хүн үр ачдаа өв хөрөнгө үлдээдэг.

Нүгэлтний эд баялаг зөв хүний төлөө хуримтлагддаг.

23 Ядуу хүний талбайгаас арвин ургац гаравч

Шударга бус явдал түүнийг нь булааж* мэднэ.

24 Хүүгээ шийтгэдэггүй* бол үзэн ядаж байгаагаас өөрцгүй.

Харин хүүдээ хайртай бол хичээнгүйлэн* хүмүүжүүлнэ*.

25 Зөв хүн цадталаа иднэ.

Муу хүний ходоод хонхолзоно.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах