Хабаккук
2 Би харуулын байрандаа зогссоор байх болно
Би бэхлэлт дээр байраа эзэлнэ
Түүний надаар юу гэж хэлүүлэхийг
Намайг зэмлэхэд нь юу хэлэхээ мэдэх гэж хүлээсээр байх болно
2 Ехова надад ийн хариулав
«Үзсэн үзэгдлээ бич
Хавтангууд дээр гаргацтай сийл
Тэгвэл үүнийг чанга унших хүнд амар байх юм
3 Энэ үзэгдлийн биелэх цагийг товлосон
Энэ нь биелэх гэж яарч байгаа бөгөөд заавал биелнэ
Хойшилжээ гэж санагдсан ч хүлээгээд л байгаарай
Учир нь энэ нь цагаасаа хоцролгүй
Заавал биелнэ!
4 Бардамнагчийг хар
Тэрбээр шулуун шударга биш
Харин үнэнч шударга хүн итгэлийнхээ дагуу амьдарна
5 Дарсанд согтуурагч мунхаг үйл хийдэг
Иймээс бардам хүн зорилгодоо хүрэхгүй
Түүний шунал нь Булш* мэт билээ
Тэрбээр үхэл мэт бөгөөд ханаж цаддаггүй
Бүх үндэстнийг цуглуулсаар байдаг
Бүх ард түмнийг өөрийн болгодог
6 Тэд бүгд түүнийг доромжилж егөөдөн, түүний тухай таавар зохиохгүй гэж үү?
Тэд ийн хэлнэ
“Бусдын хөрөнгөөр хөлжигч нь харамсалтай яа!
Хэдий болтол зээл тавьж хөлжих юм бэ?
7 Чамд зээлдүүлэгчид гэнэт босохгүй гэж үү?
Тэд сэрээд чамайг хүчтэй сэгсрэхэд
Чи олз нь болно
8 Чи олон үндэстнийг олзолж
Хүмүүсийг хядаж
Газар нутаг, хотуудыг сүйрүүлж
Оршин суугчдыг нь хөнөөсөн учир
Ард түмнүүдээс үлдэгсэд нь чамайг олзолно
9 Ар гэрийнхээ төлөө шударга бусаар ашиг олдог хүн харамсалтай яа!
Учир нь тэрбээр үүрээ өндөрт засаж
Гай зовлонгийн савраас мултрахыг оролддог
10 Чиний хуйвалдаанаас болж гэрийнхэн чинь шившиг болжээ
Чи олон ард түмнийг устгаснаараа өөрийнхөө эсрэг нүгэл үйлджээ
11 Хананы чулуу хашхирч
Дээврийн мод ч гэрчилнэ
12 Хүний амийг золин байж хот босгодог
Шударга бус юм хийн хот байгуулдаг хүн харамсалтай яа!
13 Ард түмнүүд галд шатах юмны төлөө нөр их хөдөлмөрлөж
Үндэстнүүд дэмий хоосон юмны хойноос өөрсдийгөө зүдрээдэг нь
Тэнгэрийн цэргийн жанжин Еховагаас болж байгаа биш гэж үү?
14 Далай усаар дүүрэн байдаг шиг
Дэлхий Еховагийн алдрын тухай мэдлэгээр бялхана
16 Чи алдар хүндтэй болох биш ичгүүр шившиг болно
Чи ч гэсэн ууж хөвч таслуулаагүйгээ харуулна*
Еховагийн баруун мутар дахь аяганаас уух ээлж чинь ирнэ
Алдар хүндийг чинь гутамшиг нөмөрнө
17 Чи Ливаныг сүйрүүлсэн шигээ сүйрнэ
Араатан амьтдыг нь айлган устгасан шигээ устгагдана
Учир нь чи хүмүүсийг хядаж
Газар нутаг, хотуудыг сүйрүүлж
Оршин суугчдыг нь хөнөөсөн
18 Хүний сийлсэн шүтээн ямар хэрэгтэй юм бэ?
Металл шүтээн, худал хуурмагийн багш ямар ашигтай юм бэ?
Урлаач нь итгэж үнэмшин бүтээдэг ч
Тэдгээр нь хэлгүй, ямар ч хэрэггүй бурхад юм
19 Модны тайрдсанд «Сэрээч!»
Эсвэл хэлгүй чулуунд «Сэр! Бидэнд заагаач!» гэж хэлэгч харамсалтай яа!
Тэдгээр нь алт мөнгөн бүрмэл бөгөөд
Огт амьсгалдаггүй
20 Харин Ехова ариун сүмдээ оршдог
Дэлхий даяараа түүний өмнө чимээгүй байг”».