Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Коринт 14
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Коринт номын тойм

      • Зөгнөх, харь хэлээр ярих бэлэг (1-25)

      • Эмх замбараатай цуглах (26-40)

        • Хурал дахь эмэгтэйчүүдийн эрх, үүрэг (34, 35)

1 Коринт 14:3

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2010/10/15, х. 24-25

1 Коринт 14:6

Зүүлт

  • *

    Гайхамшгаар олж авсан мэдлэгийг хэлсэн бололтой.

1 Коринт 14:8

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2015/12/15, х. 21

1 Коринт 14:9

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2015/12/15, х. 21

1 Коринт 14:12

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2007/4/1, х. 13

1 Коринт 14:21

Зүүлт

  • *

    Үгийн тайлбарыг үзнэ үү.

1 Коринт 14:28

Зүүлт

  • *

    Үгч. «хурал дотор»

1 Коринт 14:33

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 20

1 Коринт 14:38

Зүүлт

  • *

    Эсвэл «Мэдэхгүй хүн нь тэр чигээрээ үлдэнэ» гэсэн бололтой.

1 Коринт 14:40

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 54

    «Сэрцгээ!»,

    №. 1 2020 х. 10

    «Бурхны хайр», х. 49

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • Грек Судар (bi7)-ээс унших
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Коринт 14:1–40

Нэгдүгээр Коринт

14 Бие биеэ хайрлахын төлөө чадах бүхнээ хий. Бурхнаас бэлэг авахыг, ялангуяа зөгнөх чадвартай болохыг хичээ. 2 Яагаад гэвэл харь хэлээр ярьдаг хүн хүмүүст бус, Бурханд хандаж ярьдаг. Тэр хүн Бурхны агуу хүчээр удирдуулж ариун нууцыг ярьсан ч ойлгох хүн байхгүй. 3 Харин зөгнөдөг хүн үг яриагаараа бусдыг Бурхантай дотно болгодог, урамшуулан зоригжуулдаг, тайвшруулдаг. 4 Харь хэлээр ярьдаг хүн өөрөө Бурхантай дотносдог бол зөгнөдөг хүн хурлыг Бурхантай дотно болгодог. 5 Та нар бүгдээрээ харь хэлээр ярьдаг байгаасай. Гэхдээ зөгнөдөг байгаасай гэж би илүү их хүсэж байна. Харь хэлээр ярьснаа орчуулж хурлыг Бурхантай дотно болгохгүй бол зөгнөдөг хүн нь хэлээр ярьдаг хүнээс илүү юм. 6 Ах дүү нар аа, би одоо очоод та нарт харь хэлээр ярилаа гэхэд Бурхнаас авсан үгээр эсвэл мэдсэнээ ярихгүй* юм бол, эсвэл зөгнөхгүй юм бол, эсвэл заахгүй юм бол ямар ашигтай юм бэ?

7 Дуу авиа гаргадаг лимбэ, босоо ятга гэх зэргийн амьгүй зүйлийг бодоод үзсэн ч адилхан шүү дээ. Зөв тоглохгүй бол лимбээр ч бай, босоо ятгаар ч бай, ямар аялгуу тоглосныг яаж мэдэх билээ? 8 Хэрэв бүрээ үлээхдээ тодорхой дохио өгөхгүй бол хэн тулалдаанд бэлдэх вэ? 9 Үүнчлэн, та ойлгогдохоор ярихгүй бол юу ярьж байгааг тань хэн ойлгох юм бэ? Хий дэмий ярьсан болно шүү дээ. 10 Энэ дэлхийд олон янзын хэл аялгуу байж болох ч бүгд л утга илэрхийлдэг. 11 Хэлээр юу ярьсныг би ойлгохгүй бол би ярьж байгаа хүний хувьд, ярьж байгаа хүн миний хувьд харийн хүн болно. 12 Тэгэхээр, эдгээр жишээнээс сургамж ав. Нэгэнт та нар Бурхнаас бэлэг авах гэж чин сэтгэлээсээ хүсдэг учир хурлыг Бурхантай дотно болгодог тийм бэлэг арвин их авахыг хичээ.

13 Тиймээс харь хэлээр ярьдаг хүн ярьснаа хэлмэрчилж чаддаг байхын тулд залбир. 14 Би харь хэлээр залбирлаа гэхэд Бурхны бэлгийн ачаар л залбирч байгаа юм. Гэхдээ би утгыг нь ойлгодоггүй. 15 Тэгэхээр яах ёстой вэ? Би бэлгийнхээ ачаар залбирна. Бас ойлгодог хэлээр нь залбирна. Би бэлгийнхээ ачаар Бурхныг магтан дуулна. Бас ойлгодог хэлээр нь магтан дуулна. 16 Эс бөгөөс та нар бэлгийн⁠хээ ачаар Бурхныг магтаж талархаж байгааг дэргэдэх жирийн хүн ойлгохгүй учир «Амен» гэж яаж хэлэх юм бэ? 17 Бурханд талархаж байгаа арга тань сайн боловч жирийн хүнийг Бурхантай дотносоход тус болохгүй байна. 18 Би та бүгдээс илүү олон хэлээр ярьдаг учир Бурханд талархдаг. 19 Гэхдээ би ойлгодоггүй хэлээр хуралд түмэн үг хэлэхийн оронд бусдыг сургахын тулд ойлгодог хэлээр таван үг хэ⁠лье.

20 Ах дүү нар аа, ухаанаараа хүүхэд шиг байж болохгүй. Харин бузар мууд хүүхэд шиг байж, ухаанаараа том хүн бай. 21 Хуульд «“Би энэ ард түмэнд харь хүмүүсийн хэлээр ярина. Тэгсэн ч тэд намайг сонсохгүй” гэж Ехова* хэлж байна» хэмээсэн байдаг. 22 Тиймээс харь хэл бол Бурханд итгэдэг хүнд зориулсан бус, итгэдэггүй хүнд зориулсан тэмдэг юм. Харин зөгнөл бол Бурханд итгэдэггүй хүнд зориулсан бус, итгэдэг хүнд зориулсан тэмдэг юм. 23 Хурлынхан бүгдээрээ нэг дор цуглаад бүгдээрээ харь хэлээр ярьж байхад жирийн юм уу Бурханд итгэдэггүй хүмүүс ирээд харлаа гэхэд та нарыг солиорчээ гэхгүй гэж үү? 24 Харин зөгнөж байхад тань Бурханд итгэдэггүй юм уу жирийн хүн ирээд харлаа гэхэд та нарын үг тэр хүнд зэмлэл мэт санагдаж, өөрийгөө шалгаж үзнэ. 25 Тэгэхэд зүрхнийх нь нууц илчлэгдэж, газар хүртэл бөхийн Бурханд мөргөж «Бурхан та нарын дунд үнэхээр байдаг юм байна» гэж хэлнэ.

26 Ах дүү нар аа, тэгвэл яах ёстой вэ? Та нар цуглаад нэг нь Бурх⁠ныг магтан дуулж, нэг нь зааж, нэг нь Бурхнаас авсан үгийг ярьж, нэг нь харь хэлээр ярьж, нэг нь хэлмэрчилдэг. Нэг нэгнээ Бурхантай дотно болгохын төлөө бүхнийг хийгтүн. 27 Хэрэв харь хэлээр ярихаар бол хоёр хүн, дээд тал нь, гурван хүн яриг. Нэг хүн хэлмэрчлэх шаардлагатай. 28 Хэлмэрчлэх хүн байхгүй бол цуглааны үеэр* чимээгүй байж, дотроо Бурхантай яриг. 29 Хоёр юм уу гурван хүн зөгнөж, бусад нь ойлгохын тулд сонсог. 30 Хэрэв хэн нэг нь цуглааны үеэр Бурхнаас үг хүлээж авбал ярьж байсан хүн чимээгүй болог. 31 Нэг удаа нэг л хүн зөгнөг. Тэгвэл бүгдээрээ сурч, бүгдээрээ урам зориг нэмнэ. 32 Зөнч өөрийгөө захирч хэзээ зөгнөхөө мэддэг байх ёстой. 33 Учир нь Бурхан эв нэгдлийг эрхэмлэдэг бөгөөд эмх замбараагүй явдалд дургүй.

Ариун хүмүүсийн бүх хуралд ба⁠римталдаг тэр ёсоор 34 эмэгтэйчүүд цуглааны үеэр чимээгүй байг. Яагаад гэвэл тэд ярих эрхгүй. Харин эрэгтэй хүнд захирагдах ёстой. Хуульд ч ингэж заасан байдаг. 35 Хэрэв ойлгохгүй юм гарвал гэртээ байхдаа нөхрөөсөө асууг. Эмэгтэй хүн хуралд хандаж ярих нь хүн⁠дэтгэлгүй хэрэг.

36 Бурхны үг та нараас гарсан гэж үү? Эсвэл зөвхөн та нар авсан гэж үү?

37 Хэрэв хүн өөрийгөө зөнч гэж, эсвэл Бурхнаас бэлэг авсан гэж боддог бол миний бичсэнийг Эзний тушаал гэж хүлээн зөвшөөрөх ёстой. 38 Хүлээн зөвшөөрдөггүй хүнийг Бурхан хүлээн зөвшөөрөхгүй*. 39 Тэгэхээр, ах дүү нар аа, зөгнөх бэлэг авахыг хичээ. Гэхдээ харь хэлээр ярихыг бүү хоригло. 40 Бүх юм зохистой, эмх замбараатай байг.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах