Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 39
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Иерусалимын уналт (1-10)

        • Зедекиа зугтаад баригдсан нь (4-7)

      • Иеремиаг хамгаалахыг тушаасан нь (11-14)

      • Ебед-мелех аврагдана (15-18)

Иеремиа 39:1

Зүүлт

  • *

    Эх бичигт Небухадреззар гэсэн өөр хувилбараар бичсэн байдаг.

Иеремиа 39:3

Зүүлт

  • *

    Цол бололтой.

  • *

    Еврей бичигт хэрэглэгддэг үг хуваах өөр аргаар бол «Нергал-сар-езер, Самгар-небу, Сар-сехим, Рабсарис» болно.

  • *

    Эсвэл «тэргүүн мэргэч (зурхайч)»

Иеремиа 39:5

Зүүлт

  • *

    Эх бичигт Небухадреззар гэсэн өөр хувилбараар бичсэн байдаг.

Иеремиа 39:8

Зүүлт

  • *

    Эсвэл «өргөө»

Иеремиа 39:10

Зүүлт

  • *

    Эсвэл «албадлагын ажил» гэсэн бололтой.

Иеремиа 39:11

Зүүлт

  • *

    Эх бичигт Небухадреззар гэсэн өөр хувилбараар бичсэн байдаг.

Иеремиа 39:13

Зүүлт

  • *

    Эсвэл «ахлах түшмэл»

  • *

    Эсвэл «тэргүүн мэргэч (зурхайч)»

Иеремиа 39:18

Зүүлт

  • *

    Эсвэл «амиа олз болгон авна»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 39:1–18

Иеремиа

39 Иудагийн хаан Зедекиагийн есдүгээр оны аравдугаар сард Вавилоны хаан Небухаднезар* их цэрэгтэйгээ ирж Иерусалим хотыг бүслэв.

2 Зедекиа хааны 11 дүгээр оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр тэд хэрмээр дамжин хот руу цөмрөн орлоо. 3 Вавилоны хааны бүх түшмэл орж ирээд Дунд дааман хаалганы дэргэд сууцгаав. Тэд бол Нергал-сар-езер самгар*, Небу-сар-сехим рабсарис*, Нергал-сар-езер рабмаг* болон Вавилоны хааны бусад бүх түшмэл юм.

4 Иудагийн хаан Зедекиа цэргүүдтэйгээ тэднийг хараад зугтлаа. Хотоос шөнө дүлээр гарч хааны цэцэрлэгийн замаар орон, давхар хэрмийн хаалгаар нэвтрэн Арабагийн замаар цааш явжээ. 5 Халдейчууд араас нь нэхэн хөөсөөр Иерихогийн цөлд Зедекиаг гүйцэв. Тэд түүнийг барьж аваад Хамат нутгийн Риблад байсан Вавилоны хаан Небухаднезар* дээр авчрахад тэрбээр түүнд ял оноов. 6 Тэгээд түүний нүдэн дээр хөвгүүдийг нь Риблад хяджээ. Вавилоны хаан Иудагийн бүх ноёныг цаазалсан юм. 7 Дараа нь Зедекиагийн нүдийг сохлоод зэс дөнгөөр дөнгөлж Вавилонд аваачив.

8 Халдейчууд хааны ордон*, ард иргэдийн байшингуудыг шатааж, Иерусалимын хэрмийг нураажээ. 9 Бие хамгаалагчдын ахлагч Небузарадан хотод үлдсэн хүмүүс, өөр дээр нь зугтаж ирсэн хүмүүс, үлдсэн бусад бүх хүнийг олзлон Вавилонд аваачив.

10 Небузарадан үгээгүй ядуусын заримыг Иудагийн нутагт үлдээлээ. Тэр өдрөө тэдэнд усан үзмийн цэцэрлэг, тариалангийн талбай* өгөв.

11 Вавилоны хаан Небухаднезар* бие хамгаалагчдын ахлагч Небузараданд Иеремиагийн талаар дараах тушаалыг буулгажээ. 12 «Иеремиаг хайж олоод, түүнд анхаарал тавь. Ямар ч хор бүү хүргэ. Хүссэн бүхнийг нь биелүүл».

13 Ингээд бие хамгаалагчдын ахлагч Небузарадан, Небушазбан рабсарис*, Нергал-сар-езер рабмаг* болон Вавилоны хааны бүх тэргүүн түшмэл элч илгээж 14 Иеремиаг Харуулын хашаанаас гаргуулан, Шафаны ач Ахикамын хүн Гедалиад өгч гэртээ аваачихыг тушаав. Ийнхүү Иеремиа ард олны дунд амьдрах болжээ.

15 Иеремиаг Харуулын хашаанд хоригдож байхад Ехова түүнтэй ярьсан нь: 16 «Етиоп хүн Ебед-мелех дээр очоод “Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ингэж айлдаж байна. «Би энэ хотод сайн сайхныг биш, гай гамшгийг авчирна гэж хэлснээ биелүүлэх гэж байна. Үүнийг чи тэр өдөр нүдээрээ үзнэ»” гэж хэл.

17 “Харин чамайг би тэр өдөр аварна. Чи айж байгаа хүмүүсийнхээ гарт орохгүй” хэмээн Ехова айлдаж байна.

18 “Би чамд зугтах боломж заавал олгоно. Чи илдэнд өртөж үхэхгүй. Чи надад итгэсэн учраас эсэн мэнд үлдэнэ*” гэж Ехова айлдаж байна».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах