Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Номлогчийн үгс 1
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Номлогчийн үгс номын тойм

      • «Бүх юм утгагүй» (1-11)

        • «Газар дэлхий мөнхөд оршдог» (4)

        • Байгаль дахь эргэлтүүд (5-7)

        • «Нарт хорвоод шинэ юм огт алга» (9)

      • Хүний ухаан хязгаартай (12-18)

        • Салхины хойноос хөөцөлдөх (14)

Номлогчийн үгс 1:1

Зүүлт

  • *

    Евр. «кохелет». «Хуран чуулуулагч» гэсэн утгатай.

Номлогчийн үгс 1:4

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)»,

    №. 2 2021 х. 4

Номлогчийн үгс 1:14

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2008/4/15, х. 21

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Номлогчийн үгс 1:1–18

Номлогчийн үгс

1 Иерусалим дахь хаан, Давидын хүү, номлогчийн* үгс.

 2 «Ёстой утгагүй юм!

Үнэхээр утгагүй! Бүх юм утгагүй!» гэж номлогч айлдав.

 3 Нарт хорвоод хүн гэгч хөлс хүчээ шавхан байж

Нөр их хөдөлмөрлөхийн ашиг юу юм бэ?

 4 Нэг үеийнхэн явж, нөгөө үеийнхэн ирдэг.

Гэвч газар дэлхий мөнхөд оршдог.

 5 Нар манддаг бас жаргадаг.

Хаанаас манддаг тэр л газар луугаа яардаг.

 6 Салхи өмнө зүг рүү үлээснээ хойд зүг рүү эргэдэг.

Тойрон тойрон эргэж зогсолтгүй салхилдаг.

 7 Бүх гол мөрөн далай тэнгист цутгадаг ч далай тэнгис дүүрдэггүй.

Хаанаас урсдаг тэр л газар луугаа буцаж, дахин урсдаг.

 8 Бүх юм ядаргаатай.

Бүгдийг нь тоочих аргагүй.

Харсан зүйлээсээ нүд уйддаг.

Сонссон юмнаасаа чих залхдаг.

 9 Болж байсан явдал дахиад л болно.

Хийдэг байсан юмыг дахиад л хийнэ.

Нарт хорвоод шинэ юм огт алга.

10 Шинэ гээд хэлчихээр юм байна уу?

Байхгүй. Тэр нь аль эртнээс байж л байсан.

Биднээс өмнө байж л байсан.

11 Өмнөх үеийнхнийг хэн ч дурсдаггүй.

Дараа нь өөр үеийнхэн гарч ирдэг ч тэд бас л мартагдана.

Дараа дараагийн үеийнхэн өмнөх үеийнхнээ санадаггүй.

12 Номлогч би Иерусалимд залран суугаа Израйлын хаан билээ. 13 Би тэнгэрийн доор болдог бүхнийг судлахаар шийдсэн юм. Хүмүүс Бурхны даалгасан ажлыг хэчнээн их зовж зүдэрч хийдгийг хараад үүний учрыг олоход сэтгэл зүрхээ зориулж, оюун ухаанаа дайчлав.

14 Би нарт хорвоод болдог бүхнийг хараад

Бүх юм утгагүй, салхины хойноос хөөцөлдөхтэй адил гэдгийг ухаарсан.

15 Муруйг тэгшлэх аргагүй.

Байхгүй юмыг тоолох боломжгүй.

16 Тэгээд би дотроо «Би хосгүй мэргэн ухаантай болжээ. Иерусалимд надаас өмнө байсан хэн бүхнээс мэргэн ухаанаараа илүү боллоо. Зүрх сэтгэлд минь асар их мэдлэг, мэргэн ухаан шингэжээ» гэж бодсон юм. 17 Би мэргэн ухаан, галзуу солиотой явдал, тэнэглэл гэж юу болохыг мэдэхээр хичээнгүйлэн судлав. Энэ нь бас л салхины хойноос хөөцөлдөхтэй адил юм байна.

18 Мэргэн ухаан нэмэгдэх тусам цөхрөнгөө барна.

Мэдлэг арвижих тусам зовж шанална.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах