Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Дэд хууль 33
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Дэд хууль номын тойм

      • Мосе овгуудыг ерөөв (1-29)

        • Еховагийн «мөнхийн мутар» (27)

Дэд хууль 33:4

Зүүлт

  • *

    Үгч. «хурлын»

Дэд хууль 33:5

Зүүлт

  • *

    «Шулуун шударга» гэсэн утгатай, Израйлыг хүндэтгэн дуудах нэр

Дэд хууль 33:8

Зүүлт

  • *

    Бурхныг хэлсэн.

Дэд хууль 33:11

Зүүлт

  • *

    Эсвэл «сүүжийг»

Дэд хууль 33:15

Зүүлт

  • *

    Эсвэл «Зүүнтээх уулс» гэсэн бололтой.

Дэд хууль 33:17

Зүүлт

  • *

    Эсвэл «мөргөнө»

Дэд хууль 33:27

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2021/11, х. 6-7

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2021/9, х. 2

Дэд хууль 33:28

Зүүлт

  • *

    Эсвэл «үр удам»

Дэд хууль 33:29

Зүүлт

  • *

    Эсвэл «өндөрлөг газруудыг нь эзэлнэ» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Дэд хууль 33:1–29

Дэд хууль

33 Жинхэнэ Бурхны хүн Мосе нас барахаасаа өмнө израйлчуудыг ийн ерөөв. 2 Тэрбээр:

«Синаигаас ирсэн Ехова

Сеирээс тэдэн дээр гэрэлтэв.

Тэрбээр Параны уулархаг нутгаас сүр жавхлантайгаар гэрэлтсэн юм.

Түүнтэй хамт асар олон ариун тэнгэрийн элч,

Баруун гар талд нь дайчид нь байлаа.

 3 Тэрбээр ард түмнээ хайрласан.

Ард олных нь бүх ариун хүн алган дээр нь байв.

Тэд хөлд нь сууж

Түүний үгийг сонссон.

 4 (Мосе бидэнд хууль тушаал өгсөн.

Тэр хууль нь Иаковын үр удмын* өмч юм. )

 5 Бурхан ард олны удирдагчдыг болон

Израйлын бүх овгийг хамт цуглахад

Иешуруны* хаан болсон юм.

 6 Реубен амьдарч бүү мөхөг!

Овгийнх нь хүмүүс бүү цөөрөг!» хэмээгээд

 7 Иудаг ерөөн:

«Ехова минь ээ, Иудагийн хэлэх үгийг сонсооч.

Түүнийг ард түмэн рүү нь буцаан авчраач.

Тэрбээр өөрийн гэсэн бүхнээ гараараа хамгаална.

Дайснуудтайгаа тулалдахад нь та түүнд туслаач» гэжээ.

 8 Левигийн тухайд:

«Таны* Урим, Туммим нь

Таны Массад сорьсон танд үнэнч хүнийх.

Та түүнтэй Мерибагийн усны дэргэд маргалдсан.

 9 Тэрбээр эцэг эхийнхээ талд ороогүй.

Ах дүү, үр хүүхдийнхээ талд ч ороогүй.

Тэд үгийг тань биелүүлж,

Гэрээг тань сахисан.

10 Тэд Иаковт таны шийдвэрүүдийг,

Израйлд таны Хуулийг зааг!

Танд зориулж анхилуун үнэрт утлага уугиулан,

Тахилын ширээн дээр тань шатаалт тахилыг бүтнээр нь өргөг!

11 Ехова, түүнд хүч чадал хайрлаач.

Гарынх нь ажил үйлсийг таалан соёрхооч.

Эсэргүүцэгчдийнх нь хөлийг* хугалаач.

Тэгвэл дахин эсэргүүцэхгүй» хэмээв.

12 Бениамины тухайд:

«Еховагийн хайрладаг нэгэн түүний хажууд амьдран сууна.

Тэрбээр түүнийг бүх л өдөржин халхавчиндаа байлгаж,

Хоёр мөрөн дээрээ аж төрүүлнэ» гэв.

13 Иосефын тухайд:

«Ехова газар нутгийг нь ивээг!

Тэнгэрийн үнэт зүйлс,

Шүүдэр ба газраас ундран гарах усаар,

14 Нарны ургуулдаг гойд сайхан бүхнээр,

Сар бүрийн үнэт ургацаар,

15 Эртний уулс*,

Өнө удаан орших толгодын шилмэл зүйлсээр,

16 Газрын үнэт баялаг ба газрыг дүүргэдэг бүхнээр ивээг!

Бутанд үзэгдсэн Нэгэн ивээл сайшаалаа хүртээх болтугай!

Тэдгээр ивээл Иосефын толгой дээр,

Ах дүүсийнхээ дундаас тодорсон нэгний зулай дээр бууг!

17 Түүний сүр хүч нь анхалж төрсөн үхрийнх шиг,

Эврүүд нь зэрлэг бухын эвэр шиг билээ.

Тэрбээр эврээрээ ард түмнүүдийг

Дэлхийн хязгаар хүртэл түрнэ*.

Тэд бол Ефраимын түмтүүд,

Манассегийн мянгатууд юм» хэмээжээ.

18 Зебулуны тухайд:

«Зебулун аа, гарч явахдаа баярлагтун!

Иссахар аа, майхнууд дотроо баярлагтун!

19 Тэд ард түмнүүдийг уул руу дуудна.

Тэндээ зөвийн тахилуудыг өргөнө.

Тэд тэнгисээс асар их эд баялаг татаж гаргана.

Элсэнд нуусан үнэ цэнтэй зүйлсийг гаргаж авна» гэлээ.

20 Гадын тухайд:

«Гадын хил хязгаарыг өргөсгөх нэгэн ивээгдэх болтугай!

Гад арслан мэт хэвтэж

Олзныхоо гар сарвуу, орой зулайг хүү татна.

21 Тэрбээр эхэлж газар сонгон авна.

Тэр газрыг хууль өгөгч түүнд ноогдуулах юм.

Тэрбээр ард олны тэргүүнүүдтэй цуглан

Еховагийн зөв шударга ёсоор,

Израйлчуудын төлөөх шийдвэрүүдийг гүйцэлдүүлнэ» гэж хэлэв.

22 Даны тухайд:

«Дан бол Башанаас харайн гарах

Арслангийн гүег» гэжээ.

23 Нафталигийн тухайд:

«Нафтали Еховагийн сайшаалд сэтгэл хангалуун байж,

Ханатлаа ивээл хүртэнэ.

Баруун ба өмнөдийг эзэмш» хэмээв.

24 Ашерын тухайд:

«Бурхан Ашерыг өнөр өтгөн болгож ивээсэн.

Ашер ах дүүсийнхээ сайшаалыг хүлээж,

Хөлөө тосонд дүрэх болтугай!

25 Хаалганы түгжээ чинь төмөр, зэс байх бөгөөд

Чи насан туршдаа аюулгүй байх болно» гэжээ.

26 Тэрбээр цааш нь:

«Сүр жавхлантайгаар үүлс хөлөглөн,

Чамд туслахаар тэнгэрийн дундуур явдаг,

Иешуруны жинхэнэ Бурхан шиг хэн байна вэ?

27 Бурхан эрт цагаас л хоргодох газар чинь байсаар ирсэн.

Түүний мөнхийн мутар доор чинь байна.

Тэрбээр урдах дайсныг чинь хөөн зайлуулаад

“Тэднийг устга!” гэж хэлнэ.

28 Тэнгэрээс нь шүүдэр буудаг,

Үр тариа, шинэ дарсны нутагт

Израйл аюулгүй аж төрнө.

Иаковын булгийн урсгал* тасрахгүй.

29 Израйл аа, та нар жаргалтай яа!

Хамгаалах бамбай,

Сүрдэм илд болох

Еховагийнхаа авралд баясдаг та нар шиг ард түмэн хаана байна вэ?

Дайснууд чинь та нарын өмнө айн чичирч,

Та нар нуруун дээр нь дэвсэлнэ*» гэжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах