Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 1
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Давид Саулын нас барсныг дуулав (1-16)

      • Саул, Ионатанд зориулсан Давидын гашуудлын дуу (17-27)

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 1:1–27

Хоёрдугаар Самуел

1 Саулыг нас барсны дараа Давид амалекчуудыг ялаад буцаж ирэв. Зиклагт ирээд хоёр хоножээ. 2 Гурав дахь өдөр нь Саулын хуарангаас хувцсаа урсан, толгой дээрээ шороо цацсан нэг хүн ирэв. Тэр хүн Давид руу дөхөж очоод сунаж унан мөргөлөө.

3 Давид түүнээс «Чи хаанаас ирэв?» гэхэд «Би Израйлын хуарангаас зугтаж ирлээ» хэмээн хариулжээ. 4 Давид: «Тэнд юу болсныг хэлээч» гэхэд «Хүмүүс тулааны талбараас зугтаж, олон хүн амь үрэгдсэн. Саул хүү Ионатантайгаа амиа алдсан» гэлээ. 5 Тэгэхэд Давид мэдээ хүргэж ирсэн залуугаас «Саул Ионатан хоёрын үхсэнийг чи яаж мэдсэн юм бэ?» гэж асуухад 6 «Би тэр үед Гилбоа ууланд байж таарсан юм. Саулыг жадаа тулаад зогсож байхад дайсны тэрэгт цэргүүд, морьт цэргүүд дөхөж ирсэн. 7 Саулыг над руу эргэж хараад дуудахаар нь би: “Та надаас юу хүсэх сэн бол?” гэсэн юм. 8 Тэр надаас “Чи хэн бэ?” гэж асуухад нь “Би амалек хүн байна” гэсэн. 9 Саул надад “Наашаа ирээд намайг алаад өгөөч. Би амьтай голтой үлдчихээд тарчилж байна” гэж хэлсэн. 10 Тэр угаасаа шархаа дийлэлгүй үхэх байсан болохоор би түүн дээр очоод амийг нь хөнөөсөн юм. Би толгой дахь титэм, гар дахь бугуйвчийг нь тайлж аваад, эзэнтэн танд өгөхөөр авчирлаа» гэв.

11 Тэгээд Давидыг хувцсаа хүү татахад тэнд байсан хүмүүс ч бүгд хувцсаа хүү татлаа. 12 Тэд илдэнд хөнөөгдсөн Саул, Саулын хүү Ионатан, Еховагийн ард түмэн израйлчуудын хойноос үдэш болтол гашуудан, цурхиран уйлж, мацаг барив.

13 Давид мэдээ хүргэж ирсэн залуугаас «Чи хаанахын хүн бэ?» гэж асуухад «Би Израйлд амьдардаг харь хүн. Амалек хүн» гэжээ. 14 Давид: «Чи Еховагийн тосолсон хүнийг хөнөөж яаж зүрхлээ вэ?» гээд 15 нэг цэргээ дуудаж «Ирж энийг хороо» гэв. Цэрэг амалек залууг хороожээ. 16 Давид амалек залууг үхэхээс өмнө «Чи өөрийнхөө амаар “Би Еховагийн тосолсон хүнийг алсан” гэж хэлэн өөрийнхөө буруутайг гэрчилсэн. Тиймээс үхлийнхээ хариуцлагыг чи өөрөө хүлээнэ» гэв.

17 Саул болон хүү Ионатанд нь зориулж Давид гашуудлын дуу зохиож дуулжээ. 18 Иашарын номд орсон «Нум» хэмээх энэ дуугаа Иудагийн ард олонд заахыг тушаав.

19 «Израйл аа, алдар суутай эрчүүд өндөрлөг газарт чинь хөнөөгдлөө!

Хүчит дайчид амь үрэгдлээ!

20 Үүнийг Гатад бүү дуулга.

Ашкелоны гудамжнуудад бүү тунхагла.

Эс бөгөөс Филистийн охид баярлана.

Хөвч таслуулаагүй хүмүүсийн охид хөөрөн баясна.

21 Гилбоа уул аа,

Чам дээр шүүдэр бүү бууг, хур бороо ч бүү орог.

Тахилд өргөдөг юу ч чиний хөрсөнд бүү ургаг.

Учир нь тэнд хүчит эрсийн бамбай бузарлагдаж,

Саулын бамбай дахин хэзээ ч тослогдохгүй болсон.

22 Ионатаны нум сум, Саулын илд

Дайсныхаа цусыг урсгаж, биеийг нь нэвт сүлбэн

Үргэлж ялалт авчирдаг байсан.

23 Саул Ионатан хоёр

Насан туршдаа хайрлуулж хүндлүүлсэн.

Тэд үхэхдээ ч салаагүй.

Тэд бүргэдээс ч хурдан,

Арслангаас ч хүчтэй байсан.

24 Израйлын охид оо, Саулын хойноос гашууд.

Тэр чамайг час улаан, ганган хээнцэр хувцсаар хувцаслаж,

Хувцсыг чинь алтан чимэглэлээр гоёсон.

25 Хүчит дайчид тулаанд амь үрэгдлээ!

Ионатан өндөрлөг газарт чинь алууллаа!

26 Ах Ионатан минь, би таны хойноос энэлэн шаналж байна.

Та дотнын минь хүн байлаа.

Таны хайр бүсгүй хүний хайраас илүү гайхамшигтай байсан.

27 Хүчит эрс унаж,

Дайны зэвсгүүд нь үгүй боллоо».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах