Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 5
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Ард түмэн засарч хүмүүжихийг хүссэнгүй (1-13)

      • Бүрмөсөн устгахгүй (14-19)

      • Ехова ард түмэнтэйгээ хариуцлага тооцсон нь (20-31)

Иеремиа 5:3

Зүүлт

  • *

    Үгч. «нүүрээ хаднаас хатуу болгосон»

Иеремиа 5:4

Зүүлт

  • *

    Үгч. «замыг»

Иеремиа 5:7

Зүүлт

  • *

    Иерусалим

Иеремиа 5:12

Зүүлт

  • *

    Эсвэл «Бурхан байдаггүй» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 5:1–31

Иеремиа

5 Иерусалимын гудамжаар яв.

Эргэн тойрноо анхааралтай ажигла.

Нийтийн талбайгаар яв.

Шударгыг үйлддэг,

Үнэнч явах гэж хичээдэг хүн байгаа эсэхийг хайгаад үз.

Олбол чинь би энэ хотыг өршөөе.

 2 Тэд: «Амьд Бурхан Еховагаар тангараглая!» гэж хэллээ ч

Тангараг нь хуурамч юм.

 3 Ехова минь ээ, та үнэнч хүмүүсийг хайдаг биш үү?

Та ард түмнээ шийтгэсэн боловч ямар ч нэмэр байсангүй.

Тэд таны мутарт устгагдах шахсан ч засарч хүмүүжихийг хүссэнгүй.

Тэд зөрүүдлэн гөжүүдэлсэн*.

Тан руу эргэж очихоос татгалзсан.

 4 Би ингэж бодлоо. «Эд нар өчүүхэн дорд хүмүүс байж таарна.

Еховагийн хүсэл тааллыг*,

Бурхныхаа хуулийг мэдэхгүй учраас мунхаг хэрэг хийдэг.

 5 Нөлөө бүхий хүмүүс дээр очиж, тэдэнтэй ярья.

Тэд Еховагийн хүсэл таалал,

Бурхныхаа хуулийг мэддэг байж таарна.

Гэвч тэд бүгдээрээ буулгыг эвдэж

Оосрыг нь тасдаж хаясан».

 6 Тийм болохоор ойн арслан тэдэн рүү дайрдаг.

Цөлийн чоно тэднийг барьдаг.

Ирвэс хотуудыг нь анаад хэвтэж байдаг.

Хотоос гарсан хэнийг ч хэдэн хэсэг болгодог.

Учир нь тэдний нүгэл их.

Итгэл эвдсэн үйлдэл нь тоймгүй.

 7 Ийм юм хийсэн чамайг* би яаж уучлах юм бэ?

Хөвгүүд чинь намайг орхисон.

Тэд Бурхан биш юмаар тангарагладаг.

Би хэрэгцээг нь хангадаг байсан.

Гэтэл тэд завхайрсан.

Янхны гэрт цугларсан.

 8 Ороо нь орсон азарга адил

Хүн бүр бусдын эхнэрийг тачаадан хардаг.

 9 «Ийм байхад би тэднийг хариуцлагад татахгүй гэж үү?

Ийм үндэстнээс би өшөө авахгүй гэж үү?» хэмээн Ехова айлдаж байна.

10 «Очиж, усан үзмийн цэцэрлэгийг нь сүйтгэ.

Гэхдээ бүрмөсөн устгаж болохгүй.

Мөчир нахиаг нь авч хая.

Учир нь эдгээр нь Еховагийнх биш.

11 Израйл, Иудагийн ард түмэн

Итгэлийг минь эвдэн тэрсэлсэн юм» гэж Ехова айлдаж байна.

12 «Тэд Ехова намайг үл тоомсорлон

“Тэр биднийг яах ч үгүй*.

Гай зовлон бидэнд учрахгүй.

Дайн, өлсгөлөн биднийг нэрвэхгүй” гэж хэлдэг.

13 Зөнчид нь хоосон үг хэлдэг.

Зүрх сэтгэлд нь Бурхны үг байдаггүй.

Тэд хоосон үг шигээ үгүй болог!».

14 Тиймээс тэнгэрийн цэргийн Бурхан Ехова:

«Эд нар ингэж хэлдэг учраас

Би үгээ аманд чинь гал болгон хийж байна.

Энэ ард түмэн бол мод юм.

Гал тэднийг шатаана» хэмээн айлдаж байна.

15 Ехова айлдаж байна. «Израйлын ард түмэн минь, би алс холоос нэгэн үндэстнийг та нар луу авчрах гэж байна.

Энэ бол хэзээнээсээ байсан үндэстэн.

Эрт цагаас оршин тогтнож ирсэн үндэстэн юм.

Та нар хэлийг нь мэдэхгүй.

Юу ярихыг нь ойлгохгүй.

16 Тэдний саадаг нь онгорхой булш мэт.

Тэд бүгдээрээ эрэлхэг дайчид.

17 Тэд үр тариа, хоол хүнсийг чинь цөлмөнө.

Охид хөвгүүдийг чинь хядна.

Мал сүргийг чинь хиаруулна.

Усан үзэм, инжрийн модыг чинь сүйтгэнэ.

Итгэж найдаж байсан бэхлэгдсэн хотуудыг чинь илдээр устгана».

18 Ехова айлдаж байна. «Тэр үед ч би та нарыг бүрмөсөн устгахгүй. 19 Тэд чамаас “Манай Бурхан Ехова яагаад бидэнд ийм юм хийв ээ?” гэж асуувал “Та нар Бурхнаасаа урван өөрсдийнхөө нутагт харийн бурханд үйлчилдэг болсон шигээ өрөөлийн нутагт харь элгийн хүмүүст үйлчилдэг болно” гэж хэлээрэй».

20 Үүнийг Иаковын үр удамд зарла.

Иуда даяар ингэж тунхагла.

21 «Усан тэнэг, ухвар мөчид хүмүүс ээ, сонсогтун.

Та нар нүдтэй боловч хардаггүй.

Чихтэй боловч сонсдоггүй.

22 Ехова ийн айлдаж байна. “Та нар надаас айхгүй байна уу?

Миний өмнө дагжин чичрэх ёстой бус уу?

Далай тэнгист элсээр хил зааг тогтоож,

Давж болохгүй гэсэн мөнхийн хуулийг өгсөн нь би юм.

Давлагаа догшровч тавьсан хязгаарыг давдаггүй.

Хүрхрэн шуугивч хил заагаасаа хэтэрдэггүй.

23 Гэвч энэ ард түмний зүрхэнд зөрүүд зан, тэрслүү бодол нэвт шингэсэн.

Тэд намайг орхиж, замаа хөөсөн.

24 «Ехова Бурхнаасаа эмээе.

Намар, хаврын бороог

Улиралд нь оруулдаг,

Тогтоосон долоо хоногуудад ургац өгдөг түүнээс эмээе» гэсэн сэтгэл

Тэдэнд байхгүй.

25 Та нар гэм буруугаасаа болоод эдгээрийг хүртээгүй.

Нүгэл хилэнцээсээ болоод сайн сайхныг үзээгүй.

26 Миний ард түмний дунд хорон санаатнууд бий.

Тэд шувуу барихаар отох ангууч мэт олз хайдаг.

Урхи занга тавьж

Хүмүүсийг барьдаг.

27 Шувуугаар дүүргэсэн тор мэт

Гэр орон нь заль мэхээр дүүрэн.

Ийм учраас тэд хүч чадал, хөрөнгө мөнгөтэй болжээ.

28 Таргалж толийсон тэд

Тоймгүй их бузрыг үйлдсэн.

Өөрсдийнхөө ашгийг бодоод

Өнчин хүүхдийг өмгөөлдөггүй.

Үгээгүй ядууст шударга бус ханддаг”».

29 Ехова ийн айлдаж байна. «Ийм байхад би тэднийг хариуцлагад татахгүй гэж үү?

Ийм үндэстнээс би өшөө авахгүй гэж үү?

30 Энэ нутагт сэтгэл сэрд хийлгэм аймшигт явдал тохиолдсон.

31 Зөнчид нь худал зөгнөдөг.

Тахилчид нь эрх мэдлээрээ далайлгадаг.

Миний ард түмэн ийм байдалд дуртай.

Энэ бүхний төгсгөл ирэхэд та нар яах юм бэ?».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах