Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 24
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Сайн, муу инжир (1-10)

Иеремиа 24:1

Зүүлт

  • *

    Эх бичигт Небухадреззар гэсэн өөр хувилбараар бичсэн байдаг.

  • *

    Бас Иехоиахин, Кониа гэдэг.

  • *

    Эсвэл «цайз хэрэм барьдаг хүмүүсийн» гэсэн бололтой.

Иеремиа 24:7

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2013/3/15, х. 8-9

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 24:1–10

Иеремиа

24 Вавилоны хаан Небухаднезар* Иудагийн хаан Иехоиакимын хүү Иекониаг* Иудагийн ноёд, гар урчууд, дархчуудын* хамт Иерусалимаас олзлон Вавилон руу авч явсны дараа Еховагийн сүмийн урд тавьсан хоёр сагс инжрийг надад Ехова үзүүлэв. 2 Нэг сагсанд нь эрт ургасан инжир шиг маш сайн чанарын инжир, нөгөөд нь идэхийн аргагүй маш муу инжир байлаа.

3 Ехова надаас «Иеремиа, чи юу харж байна вэ?» гэж асуув. Би хариуд нь «Инжир. Сайн инжир нь их сайн юм. Муу нь бүр муу, идэхийн аргагүй юм» гэж хэллээ.

4 Тэгтэл Ехова надад ингэж хэлэв. 5 «Израйлын Бурхан Ехова ийн айлдаж байна. “Энэ газраас халдейчуудын нутаг руу миний илгээсэн Иудагийн олзлогдогсод энэ сайн чанарын инжиртэй адил юм. Би тэднийг сайн гэж үзнэ. 6 Би тэдний сайн сайхны төлөө нүд салгалгүй ширтэх ба тэднийг энэ нутагт буцааж авчирна. Би тэднийг барьж босгохоос биш, нурааж унагахгүй. Би тэднийг тарьж суулгахаас биш, үндсээр нь сугалахгүй. 7 Намайг Ехова гэдгийг мэдэх хүслийг би тэдний зүрхэнд бадраана. Тэд миний ард түмэн, би тэдний Бурхан болно. Учир нь тэд бүхий л зүрх сэтгэлээрээ над руу буцаж ирэх юм.

8 Харин идэхийн аргагүй муу инжрийн талаар Ехова ийн айлдаж байна. «Иудагийн хаан Зедекиа, түүний ноёд түшмэд, үлдэж хоцорсон Иерусалим хотынхон буюу энэ нутагт үлдсэн хүмүүс, Египетэд амьдарч байгаа хүмүүсийн аль алиныг би муу инжиртэй адилтгана. 9 Би тэднийг дэлхийн бүх хаант улсын хувьд жихүүдэс төрүүлэм зүйл, гай гамшиг болгоно. Тараан хаясан газар болгондоо тэднийг зэмлэл, зүйр үг, элэг доог, хараал зүхэл болгоно. 10 Би тэдэнд болон өвөг дээдэст нь өгсөн газар нутгаас тэднийг мөхөж үгүй болтол нь дайн, өлсгөлөн, тахлыг илгээнэ»”».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах