Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 22
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Давид аврагдсандаа талархаж Бурхныг магтав (1-51)

        • «Ехова бол хад ... минь билээ» (2)

        • Ехова үнэнч хүнд үнэнч байдаг (26)

2 Самуел 22:3

Зүүлт

  • *

    «Үгийн тайлбар»-аас үзнэ үү. Эсвэл «хүчит аврагч»

2 Самуел 22:6

Зүүлт

  • *

    Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

2 Самуел 22:11

Зүүлт

  • *

    Эсвэл «Тэнгэрийн элчийн далавчин дээр»

2 Самуел 22:20

Зүүлт

  • *

    Эсвэл «өргөн уудам»

2 Самуел 22:36

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2020/8, х. 8

    «Харуулын цамхаг»,

    2012/11/15, х. 17

    2010/9/15, х. 14

2 Самуел 22:50

Зүүлт

  • *

    Эсвэл «Нэрд тань зориулан дуулж хөгжимдөнө»

2 Самуел 22:51

Зүүлт

  • *

    Эсвэл «авралыг»

  • *

    Эсвэл «тосолсон»

  • *

    Үгч. «үрийг»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50
  • 51
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 22:1–51

Хоёрдугаар Самуел

22 Ехова Давидыг бүх дайснаас нь болон Саулын гараас аварсан тэр өдөр Давид Еховад зориулан ийн дуулжээ.

2 «Ехова бол хад, цайз, Аврагч минь билээ.

 3 Миний Бурхан бол хоргоддог хад минь билээ.

Бамбай, авралын эвэр*, найдвартай хоргодох газар минь билээ.

Аврагч минь, та намайг харгис дайснаас хамгаалдаг билээ.

 4 Магтуулах зохистой Еховаг би дуудаад

Өстөн дайснуудаас аврагдана.

 5 Үхлийн давлагаа тал бүрээс минь нөмөрч,

Өөдгүй хүмүүс намайг үерийн ус мэт айлгав.

 6 Булшны* олс намайг хэрэв.

Үхлийн урхи надтай тулгарав.

 7 Зовж шаналахдаа би Еховаг дуудав.

Би Бурхнаасаа тусламж гуйсаар байсан.

Тэрбээр сүмээсээ дууг минь сонсов.

Тусламж гуйн хашхирах минь түүний сонорт хүрэв.

 8 Газар дэлхий хөдлөн дайвалзав.

Түүнийг уурлан хилэгнэхэд тэнгэрийн суурь доргин чичирч,

Ганхан савлав.

 9 Утаа униар хамраас нь савсаж,

Дүрэлзэх гал амнаас нь цоргиж,

Улайссан нүүрс түүнээс гарав.

10 Тэрбээр тэнгэрийг бөхийлгөн,

Түнэр харанхуйг хөлдөө дэвсэн бууж ирэв.

11 Херуб хөлөглөөд нисэн ирэв.

Салхиар жигүүрлэн* үзэгдэв.

12 Тэрбээр хар үүлс, өтгөн үүл бүхий харанхуйг

Халхавчаа болгосон.

13 Түүний өмнөх гялбаанд нүүрс улайсан шатав.

14 Ехова тэнгэрээс аянга ниргүүлэв.

Хамгийн дээд Нэгэн дуу хоолойгоо сонсгов.

15 Сум тавьж дайснуудыг тараан бутаргав.

Аянга буулган тэднийг самууруулав.

16 Ехова минь ээ, зэмлэхэд тань,

Хамраараа хүчтэй амьсгалахад тань

Тэнгисийн ёроол харагдаж дэлхийн суурь ил гарсан.

17 Тэрбээр өндрөөс мутраа сунган

Намайг гүн уснаас татаж гаргав.

18 Тэрбээр намайг хүчтэй дайснуудаас,

Хүчээр давуу үзэн ядагчдаас аврав.

19 Зовж явахад минь тэд над руу дайрсан.

Гэвч Ехова өмөг түшиг минь болсон.

20 Тэрбээр намайг аюулгүй* газар авчирсан.

Намайг таалан соёрхсон тул авран хамгаалсан.

21 Ехова зөв шударгын минь төлөө намайг шагнадаг.

Гараа бузарлаагүйн минь төлөө надад нөхөн төлдөг.

22 Учир нь би Еховагийн замаас гараагүй.

Өөрийн Бурхныг орхиогүй. Бурхнаа орхино гэдэг чинь бузар хэрэг шүү дээ.

23 Би түүний бүх тушаалыг санана.

Хууль тогтоолоос нь гажихгүй.

24 Би түүний өмнө үргэлж гэм зэмгүй байж,

Алдаа эндэгдлээс ямагт хол явна.

25 Зөв шударгын минь төлөө, түүний өмнө гэм зэмгүй явсны минь төлөө

Ехова намайг шагнах болтугай.

26 Та үнэнч хүнд үнэнч байдаг.

Гэмгүй хүнд гэмгүйгээ баталдаг.

27 Цэвэр ариун хүнд цэвэр ариунаа харуулдаг.

Ов мэхтэй хүнд нарийн ухаанаар ханддаг.

28 Та даруу хүнийг авардаг ч,

Бардам дээрэнгүйг зэвүүцэн харж, шалд нь буулгадаг.

29 Ехова минь, та бол миний дэн.

Намайг нөмөрсөн харанхуйг Ехова та л гийгүүлдэг.

30 Таны дэмээр би зэвсэгт дээрэмчидтэй халз тулна.

Бурхны хүчээр би хана хэрэм давна.

31 Жинхэнэ Бурхны зам төгс.

Еховагийн үг цэвэршүүлэгдсэн.

Тэрбээр өөрт нь хоргоддог хүн бүрийн бамбай юм.

32 Еховагаас өөр Бурхан байна уу?

Манай Бурхнаас өөр хад байна уу?

33 Жинхэнэ Бурхан бол миний бат цайз.

Тэрбээр замыг минь дардан болгоно.

34 Хөлийг минь бугынх мэт хурдан болгож,

Намайг өндөр газар зогсоодог.

35 Тэрбээр намайг дайн тулаанд сургадаг.

Би гараараа зэс нумыг хөвчилж чадна.

36 Та надад авралын бамбайг өгдөг.

Таны даруу зан намайг агуу болгодог.

37 Та явах замыг минь өргөсгөдөг учир

Хөл минь халтирахгүй.

38 Би дайснуудыг элдэн хөөгөөд бут цохино.

Тэднийг устгахаас нааш буцаж ирэхгүй.

39 Би тэднийг дахин босохгүй болтол нь бут ниргэж, нухчин дарна.

Тэд хөл доор минь унана.

40 Та надад тулалдах хүч өгнө.

Өстнүүдийг өмнө минь унагаана.

41 Таны ачаар дайснууд надаас зугтана.

Намайг үзэн ядагчдыг би зүйл дуусгана.

42 Тусламж гуйн хашхирахад нь тэднийг хэн ч аврахгүй.

Ехова руу хашхирсан ч тэрбээр хариулахгүй.

43 Би тэднийг тоос шороо шиг нунтаглаж,

Гудамжны шавхай шиг гишгэчиж, дэвсэлнэ.

44 Өө сэв эрдэг ард түмнээс та намайг аварна.

Намайг хамгаалж үндэстнүүдийн тэргүүн болгоно.

Миний мэддэггүй байсан ард түмэн надад үйлчилнэ.

45 Харийн хүмүүс миний өмнө далдичин ирнэ.

Миний тухай сонсоод надад захирагдана.

46 Тэд зүрх алдан,

Айн чичирсээр цайзуудаасаа гарч ирнэ.

47 Ехова та бол амьд Бурхан. Миний Хад магтагдах болтугай!

Авралын минь хад болсон Бурхан та өргөмжлөгдөх болтугай!

48 Жинхэнэ Бурхан та миний өшөөг авч,

Ард түмнүүдийг миний эрхшээлд оруулдаг.

49 Та намайг дайснуудаас авардаг.

Довтлогчдын хүрэхгүй өндөрт намайг өргөж,

Харгис нэгнээс авардаг билээ.

50 Тиймээс Ехова минь ээ, би танд үндэстнүүдийн дунд талархаж

Нэрийг тань магтан дуулна*.

51 Тэрбээр өөрийн томилсон хаанд агуу ялалтыг* өгдөг.

Өөрийн сонгосон* Давидыг ч, үр удмыг* нь ч

Үүрд үнэнчээр хайрлана».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах