Исаиа
64 Та тэнгэрийг яран доош бууж ирдэг ч болоосой!
Тэгвэл уулс танаас болж доргих сон.
2 Гишүүг шатааж,
Усыг буцалгадаг гал мэт бууж ирдэг ч болоосой!
Тэгвэл дайснууд таны нэрийг мэдэж,
Үндэстнүүд танаас айн чичрэх сэн.
3 Найдаж зүрхлээгүй бишрэм зүйлийг маань хийн
Доош бууж ирэхэд тань уулс таны өмнө доргин хөдөлсөн.
4 Өөрийг нь хүсэн* хүлээдэг хүмүүсийн төлөө байдаг
Танаас өөр Бурхныг эртнээс нааш хэн ч хараагүй,
Хэн ч сонсоогүй, дуулаагүй.
5 Зөв юм хийхдээ баярладаг хүмүүстэй та уулзсан.
Таныг санаж, зааврыг тань дагадаг хүмүүстэй та учирсан.
Бид байнга нүгэл үйлдэн таныг уурлуулсан.
Энэ байдал удаан үргэлжилсэн.
Одоо бид аврагдана гэж үү?
6 Бид бүгдээрээ бузар хүн шиг болсон.
Зөв шударга үйлс бүхэн маань сарын тэмдгийн үед хэрэглэсэн даавуу шиг юм.
Бид бүгдээрээ хатсан навч шиг болно.
Гэм нүгэл маань биднийг салхи шиг тууна.
7 Таны нэрийг дууддаг хэн ч алга.
Танаас зуурах гэж хичээдэг хэн ч алга.
Учир нь та биднээс нүүрээ нуусан.
Та биднийг гэм нүглээс минь болж хүчин мөхөс болгосон.
8 Гэвч Ехова минь ээ, та бол бидний Эцэг.
Бид шавар, та бол бидний Ваарчин*.
Бид бүгдээрээ таны мутрын бүтээл.
9 Ехова минь ээ, битгий хэт их уурлаач.
Бидний алдааг үүрд битгий санаач.
Бидэн рүү хараач. Учир нь бид бүгдээрээ таны ард түмэн шүү дээ.
10 Таны ариун хотууд зэлүүд газар болсон.
Сион ч зэлүүд газар болж
Иерусалим эзгүйрэв.
Тэнд өвөг дээдэс маань таныг магтдаг байсан юм.
Бидний нандигнадаг байсан бүхэн балгас болов.
12 Ехова минь ээ, ийм юм болж байхад та тэвчээд л байх уу?
Тэгж их зовж байхад маань та дуугаа хураан, зүгээр суугаад л байх уу?