Дуулал
Удирдаачид: чавхдаст хөгжимтэй дуулна. Дуу.
67 Бурхан биднийг ивээж таалалдаа багтаана.
Тэрбээр биднийг хараад баярлан мишээнэ. (Села)
2 Ийнхүү таны үйлс дэлхий даяар мэдэгдэж,
Аврагч гэдгийг тань бүх үндэстэн мэдэх болтугай.
3 Бурхан минь ээ, ард түмнүүд таныг магтаг.
Бүх ард түмэн таныг магтаг.
4 Та ард түмнүүдийг шударгаар шүүж,
Тэднийг удирдах учир
Үндэстнүүд баярлан хашхираг.
5 Бурхан минь ээ, ард түмнүүд таныг магтаг.
Бүх ард түмэн таныг магтаг.
6 Газар ургац өгч,
Бурхан маань биднийг ивээнэ.
7 Бурхан биднийг ивээнэ.
Дэлхий даяараа түүнийг хүндэтгэнэ*.