Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 24
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Давид тооллого явуулж нүгэл үйлдэв (1-14)

      • Тахлаар 70 000 хүн үхэв (15-17)

      • Давид тахилын ширээ босгов (18-25)

        • Үнийг нь төлөөгүй юмаар тахил өргөхгүй (24)

2 Самуел 24:5

Зүүлт

  • *

    Эсвэл «сайрын»

  • *

    Эсвэл «өмнөд»

2 Самуел 24:10

Зүүлт

  • *

    Эсвэл «мөс чанар»

2 Самуел 24:16

Зүүлт

  • *

    Эсвэл «гашууджээ»

2 Самуел 24:24

Зүүлт

  • *

    1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 24:1–25

Хоёрдугаар Самуел

24 Нэг нь: «Явж, израйлчууд болон иудачуудыг тоол» гэж хэлэн израйлчуудын эсрэг Давидыг өдөөн хатгахад Ехова израйлчуудад дахин уурлан хилэгнэжээ. 2 Хаан хамт байсан цэргийн жанжин Иоабтаа «Данаас Беершеба хүртэлх Израйлын бүх овгоор явж ард олныг тоолж надад мэдэгд» гэлээ. 3 Харин Иоаб: «Таны Бурхан Ехова ард түмнийг тань 100 дахин өсгөг. Тэр цагийг хаан эзэн минь нүдээрээ харах болтугай! Та юунд ийм юм хийхийг хүснэ вэ, хаан эзэнтэн минь?» гэв.

4 Гэвч хаан Иоаб болон цэргийн жанждаа ятгаж дийлжээ. Тиймээс Иоаб, цэргийн жанжид Израйлын ард түмнийг тоолохоор хаанаас салж явав. 5 Тэд Иорданыг гатлан хөндийн* дундах хотын баруун* тал дахь Ароерт буудаллаад цааш гадчуудын нутаг болон Иазер луу явлаа. 6 Дараа нь Гилеад, Тахтим-ходшигийн нутагт хүрч, тэндээсээ Дан-иаан руу яваад, дараа нь тойрч Сидон руу очжээ. 7 Тэгээд Тирийн цайзад хүрч, хивичүүд, канаанчуудын бүх хотоор яваад эцэст нь Иудагийн Негев дэх Беершебад очлоо. 8 Ийнхүү тэд бүх нутгаар явж, 9 сар 20 хоногийн дараа Иерусалимд буцаж ирэв. 9 Иоаб тооллогод хэдэн хүн хамрагдсаныг хаанд мэдэгдэв. Илд зүүсэн дайчид Израйлд 800 000, Иудад 500 000 байлаа.

10 Давид хүн амын тооллого явуулсныхаа дараа сэтгэл* нь ихэд өвдөж Еховад «Би ийм юм хийснээрээ ноцтой нүгэл үйлджээ. Харин одоо Ехова минь, зарцынхаа нүглийг уучлаач. Учир нь би дэндүү мунхаг үйл хийжээ» гэв. 11 Давидыг өглөө босоход түүний үзмэрч, зөнч Гадад Ехова ийн хэлэв. 12 «Явж Давидад “Ехова ийн айлдаж байна. «Би чамаар гурван зүйлээс нэгийг сонгуулъя. Сонгосон зүйлийг чинь би хийнэ»” гэж хэл» гэлээ. 13 Тиймээс Гад Давид дээр очоод «Газар нутгаа долоон жил өлсгөлөнд нэрвэгдүүлэх үү? Дайснууддаа хөөгдөж, гурван сар зугтах уу? Эсвэл нутагтаа гурван хоног өвчин тахал дэгдээлгэх үү? Намайг илгээсэн Нэгэнд ямар хариу өгүүлэхээ сайтар бодно уу» гэлээ. 14 Давид Гадад «Надад их хэцүү байна. Биднийг хүнээр биш, Еховагаар шийтгүүлээч. Учир нь түүний өршөөл агуу билээ» гэв.

15 Ингээд Ехова тэр өглөөнөөс эхлэн Израйлд товлосон цагаа болтол тахал дэгдээхэд Данаас Беершеба хүртэлх нутагт 70 000 хүн үхэв. 16 Тэнгэрийн элч Иерусалимыг устгахаар гараа сунгахад Ехова гай зовлонд нэрвэгдсэн хүмүүсийн төлөө харамсжээ*. Тэгээд ард олны дунд гамшиг буулгаж байсан тэнгэрийн элчид «Одоо болно. Хангалттай!» гэлээ. Еховагийн тэнгэрийн элч иебус хүн Арунагийн үтрэмийн ойролцоо байлаа.

17 Ард олныг хөнөөж байгаа тэнгэрийн элчийг Давид хараад Еховад «Нүгэл үйлдсэн нь би билээ. Би л буруу юм хийсэн. Энэ хонин сүрэг ямар буруутай юм бэ? Та зөвхөн намайг, манай эцгийн гэрийнхнийг шийтгээч» гэлээ.

18 Тиймээс тэр өдөр Гад Давид дээр очиж «Иебус хүн Арунагийн үтрэм дээр очоод Еховад зориулан тахилын ширээ босгоорой» гэв. 19 Давид ч Гадын үгийг дагаж Еховагийн тушааснаар явлаа. 20 Хааныг албатуудтайгаа ирж явааг Аруна хармагцаа явж очоод сөгдөж мөргөв. 21 Аруна: «Эзэн хаан минь, та ямар хэргээр боол над дээр ирэв?» гэхэд Давид: «Чиний үтрэмийг худалдаж аваад Еховад зориулан тахилын ширээ босгохоор ирлээ. Тэгвэл ард түмэнд маань учирч байгаа зовлон гамшиг зогсох байх» гэлээ. 22 Аруна Давидад «Эзэн хаан минь, та үтрэмийг маань үнэгүй аваад Бурханд таалагдах зүйлсээр тахил өргөөрэй. Энд шатаалт тахилын үхрүүд, түлшинд хэрэглэх тариа цайруулдаг чарга, үхрийн буулга байна. 23 Хаан минь, энэ бүгдийг Аруна би танд өгье» гээд «Ехова Бурхан таныг ивээх болтугай!» гэв.

24 Тэгэхэд нь хаан түүнд «Би чамаас үнээр нь худалдаж авах ёстой. Би Ехова Бурхандаа үнийг нь төлөөгүй юмаар шатаалт тахилууд өргөхгүй» гэлээ. Тэгээд Давид үтрэм болон бухыг 50 мөнгөн шекелээр* худалдаж авав. 25 Давид тэнд Еховад зориулан тахилын ширээ босгоод шатаалт тахилууд, эвийн тахилууд өргөв. Тэгэхэд нь Ехова газар нутгийн төлөөх гуйлтад нь хариулсан бөгөөд Израйлд учирч байсан зовлон гамшиг зогсов.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах