Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Египетээс гарсан нь 21
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Египетээс гарсан нь номын тойм

      • Израйлчуудад өгсөн хууль (1-36)

        • Еврей боолын тухай (2-11)

        • Хүчирхийллийн тухай (12-27)

        • Амьтдын тухай (28-36)

Египетээс гарсан нь 21:6

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2010/1/15, х. 4

Египетээс гарсан нь 21:10

Зүүлт

  • *

    Эзэн хүү хоёрын хэн нь ч байж болно.

Египетээс гарсан нь 21:18

Зүүлт

  • *

    Эсвэл «ямар нэг юмаар» гэсэн бололтой.

Египетээс гарсан нь 21:22

Зүүлт

  • *

    Эсвэл «хүнд бэртээгүй бол»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 38

    «Хайрлуулж явъя», х. 95-96

    «Бурхны хайр», х. 80

Египетээс гарсан нь 21:23

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Үүрд жаргалтай амьдраарай!», хичээл 38

    «Хайрлуулж явъя», х. 95-96

    «Бурхны хайр», х. 80

Египетээс гарсан нь 21:24

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Библитэй холбоотой асуултын хариу», өгүүлэл 149

Египетээс гарсан нь 21:32

Зүүлт

  • *

    1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Египетээс гарсан нь 21:34

Зүүлт

  • *

    Үгч. «нүхний эзэн»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Египетээс гарсан нь 21:1–36

Египетээс гарсан нь

21 Дараах хуулийг ард түмэнд дамжуулагтун.

2 Та нар еврей боол худалдаж авбал мөнөөх боол зургаан жил зарцлагдаад долоо дахь жилдээ юу ч төлөхгүйгээр чөлөөлөгдөнө. 3 Тэр боол ганцаараа ирсэн бол ганцаараа явна. Харин эхнэртэйгээ ирсэн бол эхнэр нь бас хамт явах ёстой. 4 Хэрэв эзэн нь түүнд эхнэр өгч, тэр эмэгтэй охид хөвгүүдийг төрүүлсэн бол эхнэр хүүхдүүд нь эзнийх нь мэдэлд үлдэж, мөнөөх боол ганцаараа явна. 5 Харин тэр боол: “Би эзэндээ, эхнэр хүүхдүүддээ хайртай. Би чөлөөлөгдмөөргүй байна” гэж хэлбэл 6 эзэн нь түүнийг хаалга юм уу хатавчных нь дэргэд аваачаад чихийг нь шөвгөөр цоолно. Жинхэнэ Бурхан үүний гэрч мөн. Ингээд тэр хүн насан туршдаа түүний боол байна.

7 Хэрэв хүн охиноо боол болгон зарвал охин нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөхгүй. 8 Хэрэв тэр эмэгтэй эзэндээ таалагдахгүй, эзэн нь түүнийг татвар эмээ болголгүй өөр хүнд зарахаар болбол харь хүнд зарах эрхгүй. Учир нь эзэн нь түүнд шударга бус хандсан юм. 9 Хэрэв хүүдээ эхнэр болгож авахаар бол охин шигээ үзэх ёстой. 10 Тэрбээр* өөр эхнэр авахаар бол анхны эхнэрээ хоол хүнс, хувцас хунараар хангах ёстой бөгөөд эр нөхрийн үүргээ биелүүлэх ёстой. 11 Хэрэв энэ гурвыг биелүүлэхгүй бол тэр эмэгтэй ямар ч мөнгө өгөхгүйгээр чөлөөлөгдөнө.

12 Хүн цохиж алсан хүнийг хөнөөх ёстой. 13 Харин зориудаар алаагүй бөгөөд жинхэнэ Бурхан би тийм юм болохыг зөвшөөрсөн байвал тэр хүн миний зааж өгөх газар луу зугтаж болно. 14 Хэрэв уурлаж хорсоод санаатайгаар хүний аминд хүрсэн бол тэр хүнийг хөнөөх ёстой. Тэр хүн хамгаалуулахыг хүсээд миний тахилын ширээ рүү ирсэн байлаа ч хөнөөгтүн. 15 Эцэг эхээ цохисон хүнийг хөнөөх ёстой.

16 Хүн хулгайлаад зарах юм уу барьцаалсан хүнийг хөнөөх ёстой.

17 Эцэг эхээ хараадаг хүнийг хөнөөх ёстой.

18 Хүмүүс хоорондоо маргалдаж байгаад нэгнийгээ чулуу юм уу гараараа* цохиход тэр хүн үхээгүй ч хэвтэрт орсон бол ингэх ёстой. 19 Тэр хүн босоод таяг тулаад гадуур явж чадаж байвал цохисон хүн нь үхэх ялаас чөлөөлөгдөнө. Харин бүрэн эдгэтэл нь ажилгүй байх хугацааных нь хохирлыг барагдуулах ёстой.

20 Хэрэв эрэгтэй юм уу эмэгтэй боолоо саваагаар цохисноос болж тэр боол эзнийхээ гарт амиа алдвал боолынх нь өшөөг заавал авах ёстой. 21 Харин нэг хоёр өдөр амьд байвал өшөөг нь авах ёсгүй. Учир нь эзэн нь түүнийг мөнгөөрөө худалдаж авсан юм.

22 Хэрэв эрчүүд хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход хугацаанаасаа өмнө төрсөн хэдий ч эх үрийн хэн хэн нь эндээгүй бол* түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ. 23 Харин эндсэн бол амийг амиар төлнө. 24 Нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр, 25 түлэгдлийг түлэгдлээр, шархыг шархаар, бэртлийг бэртлээр төлөх ёстой.

26 Хэрэв хүн боол юм уу шивэгчнийхээ нүдийг цохиж гэмтээвэл нүдийг нь гэмтээснийхээ төлөө тэр хүнийг чөлөөлж явуулах ёстой. 27 Боол юм уу шивэгчнээ цохиод шүдийг нь унагавал шүдийг нь унагасныхаа төлөө түүнийг чөлөөлж явуулах ёстой.

28 Бух эрэгтэй юм уу эмэгтэй хүнийг мөргөж албал тэр бух руу чулуу шидэж алах ёстой. Махыг нь идэж болохгүй. Бухын эзэн шийтгүүлэхгүй. 29 Харин мөргөдөг бух байгаад эзэнд нь сануулсан ч хашиж хориогүйгээс болж эрэгтэй юм уу эмэгтэй хүнийг мөргөөд алчихвал тэр бух руу чулуу шидэж алах ёстой. Эзнийг нь ч хөнөөх ёстой. 30 Хэрэв түүнээс нөхөн төлбөр шаардвал, хэд ч бай, шаардсан ёсоор бүгдийг нь төлөөд амиа аварч болно. 31 Бух эрэгтэй юм уу эмэгтэй хүүхдийг мөргөж алсан байлаа ч энэ хуулийн дагуу бухын эзэнд арга хэмжээ авна. 32 Бух эрэгтэй эсвэл эмэгтэй боолыг мөргөж албал бухын эзэн боолын эзэнд 30 шекел* мөнгө өгөх ёстой. Бухыг чулуугаар шидэж алагтун.

33 Хэрэв хүн нүхний тагийг авах юм уу нүх ухаад онгорхой орхисноос болж бух эсвэл илжиг тэр нүхэнд унавал 34 тэр хүн* нөхөн төлбөр өгөх ёстой. Тэрбээр малын эзэнд нөхөн төлбөр өгөх бөгөөд үхсэн мал түүнийх болно. 35 Нэг хүний бух нөгөө хүний бухыг мөргөж бэртээгээд тэр бух үхвэл тэд амьд бухыг зараад мөнгийг нь хувааж авах бөгөөд үхсэн бухыг ч хувааж авна. 36 Харин уг бух мөргөдөг байгаад эзэн нь түүнийг хашиж хориогүй бол үхсэн бухын төлөөсөнд амьд бух өгч, үхсэн бухыг өөртөө авна.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах