Дуулал
Удирдаачид зориулав. Корагийн хөвгүүдийн дуу. Аламотод* тааруулав. Дуу.
46 Бурхан бол бидний хоргодох газар, хүч чадал билээ.
Зовох цагт тэрбээр туслахад бэлэн байдаг.
2 Тиймээс газар дэлхий өөрчлөгдөж,
Уулс нуран далайн гүн рүү орсон ч бид айхгүй.
3 Ус хүрхрэн шуугьж, хөөсрөн оволзож,
Уулс догшин давлагаанд нь ганхсан ч бид айхгүй. (Села)
4 Голын урсгалд Бурхны хот,
Хамгийн дээд Нэгний агуу ариун асар баярлана.
5 Бурхан энэ хотод байгаа учраас хэн ч хотыг устгаж чадахгүй.
Үүр цайхад Бурхан ирж тусална.
6 Улс үндэстнүүд үймж, хаант улсууд сүйрсэн.
Түүнийг дуугаа өндөрсгөхөд газар дэлхий хайлсан.
7 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова бидэнтэй хамт байна.
Иаковын Бурхан бол бидний найдвартай хоргодох газар. (Села)
8 Ирж, Еховагийн үйлсийг хар.
Газар дэлхий дээр хэчнээн гайхамшигтай үйлс бүтээж вэ!
9 Тэрбээр дэлхий дахинд дайныг зогсоодог.
Нумыг хугалж, жадыг хэдэн хэсэг болгодог.
Дайны тэрэгнүүдийг* галдан шатаадаг.
10 «Бууж өгцгөө. Намайг Бурхан гэдгийг мэдэгтүн.
Би үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө.
Дэлхий даяараа намайг хүндлэн дээдэлнэ».
11 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова бидэнтэй хамт байна.
Иаковын Бурхан бол бидний найдвартай хоргодох газар. (Села)