Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 4
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Филистчүүд гэрээний авдрыг булаав (1-11)

      • Ели болон хоёр хүү нь үхэв (12-22)

1 Самуел 4:3

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2015/9/15, х. 27

1 Самуел 4:4

Зүүлт

  • *

    Эсвэл «дунд» гэсэн бололтой.

1 Самуел 4:21

Зүүлт

  • *

    «Сүр жавхлан хаана байна вэ?» гэсэн утгатай.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 4:1–22

Нэгдүгээр Самуел

4 Тэрбээр цаашдаа ч Самуелаар дамжуулан израйлчуудад үгээ айлдав.

Израйлчууд филистчүүдтэй тулалдахаар явж Ебенезерийн ойролцоо буудаллахад филистчүүд Афект буудаллалаа. 2 Филистчүүд израйлчуудтай тулалдахаар жагсан иржээ. Тулалдааны талбарт израйлчууд эхнээсээ ялагдан, тэргүүн эгнээнд тулалдаж байсан 4 000 цэргээ алдав. 3 Израйл цэргүүдийг хуарандаа буцаж ирэхэд Израйлын ахлагчид: «Биднийг өнөөдөр филистчүүдэд ялагдахыг Ехова яагаад зөвшөөрсөн юм бол оо? Еховагийн гэрээний авдрыг Шилогоос авчиръя. Авдар энд байвал бид дайснаа дарж магадгүй» гэцгээж байлаа. 4 Тиймээс израйлчууд херубүүдийн дээр* залардаг, тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн авдрыг авчруулахаар Шило руу хүмүүс явуулжээ. Елигийн хоёр хүү Хофни, Финехас ч бас жинхэнэ Бурхны гэрээний авдрыг авчрах хүмүүсийн дунд байв.

5 Еховагийн гэрээний авдрыг хуаранд оруулж ирмэгц израйлчууд бүгдээрээ газар доргитол хашхиралдан уухайлав. 6 Тэднийг сонссон филистчүүд: «Юу болоод еврейчүүдийн хуаранд ийм их дуу чимээ гарна вэ?» гэж байлаа. Тэгээд тэд израйлчуудыг Еховагийн гэрээний авдрыг хуарандаа авчирсныг мэджээ. 7 Филистчүүд айж «Бурхан хуаранд нь заларчээ!» гэв. Тэд: «Одоо яадаг билээ! Өмнө нь ийм юм болж байгаагүй. 8 Бид өнгөрчээ! Энэ агуу хүчит Бурхны мутраас хэн биднийг аврах юм бэ? Энэ Бурхан цөлд египетчүүдэд янз бүрийн гамшиг учруулж тэднийг хөнөөсөн нэгэн шүү дээ. 9 Филистчүүд ээ, эр хүн шиг зоригтой бай! Эс тэгвээс еврейчүүд та нарт зарцлагдаж байсан шиг та нар еврейчүүдэд зарцлагдана. Эр хүн шиг тулалдацгаая!» гэцгээв. 10 Ингээд филистчүүд израйлчуудтай тулалдсан бөгөөд израйлчууд ялагдаж, гэр гэр лүүгээ зугтжээ. Энэ тулалдаанд маш олон хүн амь үрэгдэв. Израйлын талаас 30 000 явган цэрэг амь эрсэдсэн юм. 11 Бас Бурхны авдар дайсны гарт орж, Елигийн хоёр хүү Хофни, Финехас амиа алджээ.

12 Тэр өдөр нэг бениамин хүн тулалдааны талбараас зугтан Шилод ирэв. Тэрбээр хувцсаа урж, толгой дээрээ шороо цацсан байлаа. 13 Тэр хүнийг Шилод ирэхэд Ели замын хажууд мэдээ хүлээн сууж байв. Учир нь тэрбээр жинхэнэ Бурхны авдрын араас сэтгэл зовниж байлаа. Тэр хүнийг хот руу орж мэдээ дуулгахад хот даяараа уйлаан майлаан болов. 14 Ели үүнийг сонсоод «Юун их чимээ шуугиан гарна вэ?» гэжээ. Нөгөө хүн яаравчлан ирээд Елид мэдээ дуулгав. 15 (Ели 98 настай байсан бөгөөд нүд нь юм үзэхээ больсон байжээ.) 16 Тэгээд тэрбээр Елид «Би тулааны талбараас ирсэн хүн байна. Өнөөдөр тэндээс зугтаж ирлээ» гэхэд Ели: «Хүү минь, юу болов?» гэж асуув. 17 Мэдээ авчирсан хүн: «Израйлчууд филистчүүдээс зугтсан. Ард олон их гарз хохирол амслаа. Бас таны хоёр хүү Хофни, Финехас амиа алдаж, жинхэнэ Бурхны авдар дайсанд олзлогдлоо» гэлээ.

18 Жинхэнэ Бурхны авдрын тухай ярихад Ели дааман хаалганы хажууд сууж байсан сандлаасаа гэдрэг саван унаж, хүзүүгээ хугалж үхэв. Учир нь тэрбээр өндөр настай, лагс биетэй байлаа. Тэрбээр Израйлыг 40 жил шүүжээ. 19 Түүний бэр буюу Финехасын эхнэр хөл хүнд, төрөх дөхсөн байв. Тэрбээр жинхэнэ Бурхны авдар олзлогдсоныг, хадам эцэг болон нөхрөө үхсэнийг сонсоод гэнэт өвдөн атиралдаж, тэр дороо төржээ. 20 Амьсгал хураахынх нь өмнө хажууд нь зогсож байсан эмэгтэйчүүд: «Одоо айх хэрэггүй. Чи хүү төрүүллээ» гэв. Тэрбээр юу ч хариулсангүй, үгийг нь ч анхаарсангүй. 21 Гэвч тэрбээр: «Сүр жавхлан Израйлыг орхилоо» гээд хүүгээ Ихабод* гэж нэрлэв. Үүгээрээ жинхэнэ Бурхны авдар олзлогдсоныг, хадам эцэг болон нөхрөө нас барсныг хэлжээ. 22 Мөн тэрбээр: «Жинхэнэ Бурхны авдар олзлогдсон болохоор сүр жавхлан Израйлыг орхилоо» гэсэн юм.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах