Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Египетээс гарсан нь 1
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Египетээс гарсан нь номын тойм

      • Израйлчууд Египетэд өсөн нэмэгдэв (1-7)

      • Фараон израйлчуудыг дарлав (8-14)

      • Бурхнаас эмээдэг эх баригчид нялхсыг аврав (15-22)

Египетээс гарсан нь 1:1

Зүүлт

  • *

    Бурхны Иаковт өгсөн нэр

Египетээс гарсан нь 1:17

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2003/11/1, х. 3

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Египетээс гарсан нь 1:1–22

Египетээс гарсан нь

1 Гэрийнхнээ дагуулж Иаковтай хамт Египетэд очсон Израйлын* хөвгүүдийг нэрлэвэл: 2 Реубен, Симеон, Леви, Иуда, 3 Иссахар, Зебулун, Бениамин, 4 Дан, Нафтали, Гад, Ашер нар юм. 5 Иаковын үр удам бүгд 70 хүн байв. Тэр үед Иосеф Египетэд амьдарч байлаа. 6 Хожим нь Иосеф нас барав. Бас ах дүү нар нь болон тэр үеийнхэн бүгд нас баржээ. 7 Израйлчууд өсөж үржин, өнөр өтгөн болж, хүчирхэгжин дэвжээд тэр газрыг дүүргэв.

8 Хожим нь Египетэд Иосефыг мэдэхгүй шинэ хаан гарч иржээ. 9 Тэрбээр ард түмэндээ «Израйлчууд биднээс олон, хүчирхэг боллоо. 10 Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд улам олширч, дайн гарахад дайснуудтай маань нийлж бидэнтэй тулалдаад эндээс зугтах вий» гэлээ.

11 Иймээс тэд израйлчуудын дээр хянагчдыг томилж, хүнд хүчир ажлаар дарлан зовоож, фараоны төлөө Питом, Раамсес хэмээх агуулах хотуудыг бариулжээ. 12 Гэвч израйлчуудыг дарлан зовоох тусам тэд улам олон болж, тархсаар байсан тул египетчүүд айдаст автав. 13 Тэгээд израйлчуудыг харгислан дарлаж, албадлагын ажилд зүтгүүлжээ. 14 Шавар зуурах, тоосго цохихоос гадна газар шорооны хамаг л хүнд хүчир ажлыг хийлгэж амьдралыг нь тэсэж тэвчихийн аргагүй бэрх болгов. Ингэж израйлчуудтай зүй бус харьцан төрөл бүрийн хүнд хүчир ажлаар дарж боолчилжээ.

15 Египетийн хаан дараа нь Шифра, Пуа гэдэг еврей эх баригчдад 16 «Та нар еврей эмэгтэйчүүдийг төрөх сандал дээр нярайлах үед нь харж байгаад хүү байвал алж, харин охин байвал амьд үлдээ» гэв. 17 Харин эх баригчид жинхэнэ Бурхнаас эмээж, Египетийн хааны тушааснаар хийлгүй, хөвгүүдийг амьд үлдээв. 18 Тиймээс Египетийн хаан эх баригчдыг дуудаж «Та нар яагаад хөвгүүдийг амьд үлдээв?» гэхэд 19 тэд фараонд «Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд бие сайтай болохоор эх баригчийг очихоос өмнө төрчихсөн байдаг» гэж хариулав.

20 Иймд Бурхан тэр эх баригчдад сайнаар хандсан юм. Ард түмэн ч өсөн нэмэгдэж, хүчирхэгжсээр байв. 21 Тэр эх баригчид жинхэнэ Бурхныг гүнээ хүндэтгэсэн учраас тэрбээр тэднийг гэр бүлтэй болгожээ. 22 Фараон бүх ард түмэндээ «Еврейчүүдээс хүү төрвөл Нил мөрөнд хаяж, охин төрвөл амьд үлдээ» хэмээн тушаав.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах