Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Дэд хууль 34
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Дэд хууль номын тойм

      • Ехова Мосед газар нутгийг харуулав (1-4)

      • Мосе нас барав (5-12)

Дэд хууль 34:2

Зүүлт

  • *

    Их тэнгис буюу Газар дундын тэнгис

Дэд хууль 34:9

Зүүлт

  • *

    Эсвэл «Бурхны агуу хүчний тусламжтайгаар»

Дэд хууль 34:10

Зүүлт

  • *

    Эсвэл «нүүр тулан уулздаг»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Дэд хууль 34:1–12

Дэд хууль

34 Ингээд Мосе Иерихогийн харалдаах Моабын цөлөөс Небо уул буюу Писгагийн орой руу өгсөв. Еховагийн Мосед үзүүлсэн газар нутаг нь Гилеадаас Дан хүртэл, 2 Нафталигийн бүх нутаг, Ефраим ба Манассегийн нутаг, Иудагийн бүх нутаг, цаашлаад баруун тэнгис* хүртэл, 3 Негев, Иорданы дүүрэг, тухайлбал дал моддын хот болох Иерихогийн тал хөндийгөөс Зоар хүртэл байв.

4 Ехова түүнд «Энэ бол миний Абрахам, Исаак, Иаковт “Үр удамд чинь өгнө” гэж тангарагласан нутаг юм. Би энэ нутгийг өөрийн чинь нүдээр харууллаа. Гэхдээ чи тийшээ гаталж очихгүй» гэж айлджээ.

5 Үүний дараа Еховагийн үйлчлэгч Мосе тэндээ Моабын нутагт амьсгал хураав. Энэ нь Еховагийн айлдсан ёсоор болсон юм. 6 Тэрбээр Мосег Бет-пеорын эсрэг талын Моабын нутаг дахь хөндийд оршуулжээ. Хаана оршуулсныг нь өнөөг хүртэл хэн ч мэдэхгүй. 7 Мосе нас барахдаа 120 настай байв. Хараа нь ч муудаагүй, хүч тэнхээ нь ч хариагүй байлаа. 8 Израйлын ард түмэн Мосегийн хойноос Моабын талд гашуудав. Тэд Мосегийн хойноос 30 хоног гашууджээ.

9 Мосе Нуны хүү Иошуа дээр гараа тавин томилсон учраас Иошуа дундаршгүй* мэргэн ухаантай болсон юм. Израйлчууд Еховагийн Мосед тушааснаар Иошуагийн үгийг даган биелүүлэх болов. 10 Ехова Мосетой онцгой дотно* байсан юм. Мосе шиг тийм зөнч Израйлд дахин гараагүй билээ. 11 Ехова Мосег Египет рүү илгээж нутаг дэвсгэрт нь тэмдэг, гайхамшиг үйлдүүлэн фараоныг бүх албаттай нь шийтгэсэн юм. 12 Мосе хүчит мутар, агуу сүрдэм хүчээр хамаг израйлчуудын нүдэн дээр үүнийг үйлдсэн билээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах