Исаиа
20 Ассирийн хаан Саргон цэргийн жанжнаа* Ашдод руу илгээжээ. Тэр жил цэргийн жанжин нь Ашдод руу дайрч, эзлэн авав. 2 Тэгэхэд Ехова Амозын хүү Исаиад «Явж биеэсээ таараа, хөлөөсөө сандаалаа тайл» гэж хэллээ. Исаиа хэлсэн ёсоор нь гүйцэтгэж шалдан*, хөл нүцгэн явах болжээ.
3 Дараа нь Ехова ийн хэлэв. «Миний зарц Исаиа Египет ба Етиопт тэмдэг, анхааруулга болж гурван жил шалдан, хөл нүцгэн явсан шиг 4 Ассирийн хаан Египет болон Етиопоос олзолсон хүмүүсээ хүүхэд хөгшидгүй шалдан, хөл нүцгэн явуулж, өгзгийг нь ил гарган Египетийг гутаана. 5 Тэд* айж, найдвар болсон Етиопоосоо, бахархал болсон Египетээсээ ичнэ. 6 Эрэг хавийн энэ нутгийн оршин суугчид тэр өдөр “Найдаж байсан улсад маань юу тохиолдсоныг хар даа! Уг нь бид Ассирийн хаанаас мултрах гэж аврал эрэн тийшээ зугтсан шүү дээ. Тэгэхээр одоо бид яаж аврагдах юм бэ?” гэж хэлнэ».