Дуулал
99 Ехова Хаан болжээ. Ард түмнүүд айн чичрэг.
Тэрбээр херубүүдийн дээр сэнтийдээ заларчээ. Газар дэлхий доргин хөдлөг.
2 Ехова Сионд агуу билээ.
Тэрбээр бүх ард түмний дээр, өндөрт байдаг.
3 Тэд таны агуу нэрийг магтаг.
Учир нь нэр тань сүрдмээр бөгөөд ариун билээ.
4 Та шударга ёсыг хайрладаг хүчирхэг хаан юм.
Та шулуун шударгыг бат тогтоосон.
Та Иаковын төлөө шударга ёс, зөв шударгыг тогтоосон.
5 Бидний Бурхан Еховаг өргөмжилж, түүний хөлийн тавиурын өмнө сөгд.
Тэр бол ариун.
6 Тахилчдынх нь дунд Мосе, Аарон нар,
Түүний нэрийг дуудагчдын дунд Самуел байсан.
Тэд Еховаг дуудаж,
Тэрбээр хариулдаг байлаа.
7 Түүнийг үүлэн баганаас тэдэнтэй ярихад
Тэд заавар*, тушаалыг нь сахидаг байв.
8 Бидний Бурхан Ехова, та тэдэнд хариулдаг байсан.
Та тэднийг уучилсан ч
Хийсэн нүглийнх нь төлөө шийтгэсэн.
9 Бидний Бурхан Еховаг өргөмжил.
Ариун уулынх нь өмнө сөгдөн мөргө.
Учир нь бидний Бурхан Ехова ариун билээ.