Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Египетээс гарсан нь 17
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Египетээс гарсан нь номын тойм

      • Хоребт ус гуйж гомдоллов (1-4)

      • Хаднаас ус гарав (5-7)

      • Амалекчуудыг довтлоход ялав (8-16)

Египетээс гарсан нь 17:6

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2018/7, х. 13-14

Египетээс гарсан нь 17:7

Зүүлт

  • *

    «Шалгах, сорих» гэсэн утгатай.

  • *

    «Сөргөлдөх, маргалдах» гэсэн утгатай.

Египетээс гарсан нь 17:14

Зүүлт

  • *

    Эсвэл «сануулга»

Египетээс гарсан нь 17:15

Зүүлт

  • *

    «Ехова бол миний тэмдэгт шон» гэсэн утгатай.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Египетээс гарсан нь 17:1–16

Египетээс гарсан нь

17 Израйлын чуулган Еховагийн тушаалаар Синий цөлөөс хөдөлж нэг газраас нөгөөд буудаллаж явсаар Рефидимд буудаллав. Тэнд ард олонд уух ус олдсонгүй.

2 Тиймээс ард олон Мосетой сөргөлдөж «Бид нарт уух ус өг» гэсэнд Мосе тэдэнд «Та нар яагаад надтай маргалдана вэ? Та нар яагаад Еховаг сориод байгаа юм бэ?» гэлээ. 3 Харин ард олон маш их цангасандаа «Бид нарыг яагаад Египетээс авчирсан юм бэ? Үр хүүхэд, мал сүрэгтэй маань цангааж алах гээ юү?» гэж Мосед гомдоллоцгоож байв. 4 Ийм учраас Мосе Ехова руу хашхиран «Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан л удвал над руу чулуу шидэх нь!» гэжээ.

5 Тэгэхэд нь Ехова Мосед «Нил мөрнийг цохисон таягаа аван, Израйлын ахлагчдаас заримыг нь дагуулаад ард түмний өмнө яв. Таягаа бариад алх. 6 Харин би Хоребийн хадан дээр чиний өмнө зогсоно. Чи тэр хадыг цохих ёстой. Тэгвэл хаднаас ус гарч ард олон ундаална» гэлээ. Мосе Израйлын ахлагчдын нүдэн дээр тийнхүү үйлдэв. 7 Израйлчуудыг маргалдсанаас болж, бас «Ехова бидэнтэй хамт байна уу, үгүй юү?» гэж Еховаг сорьсноос нь болж Мосе тэр газрыг Масса* ба Мериба* гэж нэрлэжээ.

8 Дараа нь амалекчууд Рефидимд ирж израйлчуудтай тулалдав. 9 Мосе Иошуад «Бидний төлөө тулалдах эрчүүдийг сонгоод амалекчуудтай тулалдахаар авч яв. Маргааш би жинхэнэ Бурхны таягийг гартаа бариад нэг толгойн орой дээр зогсоно» гэлээ. 10 Тэгээд Иошуа Мосегийн хэлснээр хийж, амалекчуудтай тулалдав. Мосе Аарон Хур гурав нэг толгойн орой дээр гарав.

11 Мосег гараа өргөхөд израйлчууд ялж, буулгахад нь амалекчууд ялж байлаа. 12 Мосегийн гар цуцахад тэд чулуу авчирч өгсөнд Мосе тэр чулуун дээр суужээ. Аарон Хур хоёр Мосегийн хоёр талд зогсоод гарыг нь түшсэн учраас нар жаргатал гар нь өргөөстэй хэвээрээ байлаа. 13 Ийнхүү Иошуа амалекчуудыг илдээр хөнөөжээ.

14 Ехова Мосед «“Би амалекчуудыг газрын хөрснөөс бүрмөсөн арчина. Тэд дахин дурсагдахгүй”. Үүнийг дурсгал* болгон номд бич. Бас Иошуад хэл» гэлээ. 15 Тэгэхэд нь Мосе тахилын ширээ босгож, түүнийгээ Ехова-нисси* гэж нэрлээд 16 «Амалек Яагийн сэнтийг эсэргүүцсэн учраас Ехова түүнтэй үеийн үед дайтаж тулалдана» гэж хэлэв.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах