Дуулал
Удирдаачид: чавхдаст хөгжимтэй дуулна. Маскил*. Давидын дуу. Зифчүүд Саулд «Давид бидний дунд нуугдаж байна» гэж хэлжээ.
54 Бурхан минь ээ, өөрийн нэрээр намайг аварч,
Хүч чадлаараа намайг хамгаалаач*.
2 Бурхан минь ээ, залбирлыг минь сонсож,
Үгийг минь анхаараач.
3 Учир нь дайснууд миний эсрэг босож,
Хэрцгий хүмүүс амийг минь авахыг санаархаж байна.
Тэд таныг тоодоггүй юм, Бурхан минь. (Села)
4 Бурхан бол миний туслагч.
Надад дэм болдог хүмүүстэй Ехова хамт байдаг.
5 Надад дайсагнадаг хүмүүст тэрбээр өөрсдийнх нь хийсэн хэргийн горыг амсуулна.
Та амласандаа хүрч тэднийг устгаач*.
6 Ехова минь ээ, би танд баяртайгаар тахил өргөнө.
Таны нэрийг магтана. Учир нь таны нэр сайхан.
7 Та намайг бүх зовлонгоос авардаг.
Би дайснуудынхаа ялагдахыг үзнэ.