Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 17
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Хушаи Ахитофелын зөвлөгөөг хэрэгсэхгүй болгуулав (1-14)

      • Давид сэрэмжлүүлгийг сонсоод Абсаломоос зугтав (15-29)

        • Барзиллаи болон бусад хүн хүнс авчрав (27-29)

2 Самуел 17:9

Зүүлт

  • *

    Эсвэл «нүхэнд; хавцалд»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 17:1–29

Хоёрдугаар Самуел

17 Ахитофел Абсаломд «Өнөө шөнө 12 000 эрийг шилж аваад Давидын араас мөшгөн хөөхийг та надад зөвшөөрнө үү. 2 Эцэж туйлдаад тамир тэнхээгүй байхад нь дайрвал тэр яах ч учраа олохоо болино. Хамт яваа хүмүүс нь ч зугтана. Би ганцхан хааныг нь л хөнөөе. 3 Тэгээд бүх хүнийг нь тан руу буцааж авчирна. Таны хөнөөхийг хүсэж байгаа тэр хүн л үхчихвэл бүх хүн нь тан руу буцаж ирнэ. Тэгээд амар тайван тогтоно» гэлээ. 4 Энэ санал Абсалом болон Израйлын бүх ахлагчид таалагдав.

5 Гэхдээ Абсалом: «Архе хүн Хушаиг бас дуудаач. Юу хэлэхийг нь сонсъё» гэв. 6 Иймд Хушаи Абсалом дээр ирлээ. Абсалом түүнд «Ахитофел ингэж зөвлөлөө. Зөвлөснөөр нь хөдлөх үү? Хэрэв танд өөр санал байвал бидэнд хэлээч» гэхэд 7 Хушаи Абсаломд «Энэ удаа Ахитофел оновчгүй зөвлөгөө өгчээ» гэлээ.

8 Хушаи цааш нь «Та эцгээ болон эрчүүдийг нь хүчирхэг хүмүүс гэдгийг сайн мэднэ. Тэр одоо хээр бамбаруушнуудаа алдсан эвш шиг яахаас ч буцахгүй байгаа. Бас таны эцэг эрэлхэг дайчин хүн. Хүмүүстэйгээ хамт хонохгүй нь лав. 9 Одоо лав аль нэг агуйд* эсвэл хаа нэгтээ нуугдчихсан байгаа. Хэрэв тэр түрүүлж дайрвал хүмүүс сонсоод “Абсаломын хүмүүс ялагджээ!” гэж ярьцгаана. 10 Тэгвэл арслан шиг зоригтой хүний ч зүрх үхнэ. Учир нь таны эцгийг хүчтэй дайчин эр, хамт яваа хүмүүсийг нь эрэлхэг зоригтой хүмүүс гэдгийг израйлчууд бүгдээрээ мэднэ шүү дээ. 11 Би ингэж зөвлөе. Та Данаас Беершеба хүртэлх, далайн эргийн элс мэт үй олон израйлчуудыг цуглуулан удирдаж, тулалдагтун. 12 Бид түүнийг хаа байгаа газраас нь олоод газарт буудаг шүүдэр мэт олуулаа дайръя. Хааныг ч, хамт яваа хүмүүсийг нь ч амьд үлдээхгүй. 13 Хэрэв тэр ухран ямар нэг хот руу орвол израйлчууд бүгдээрээ олс авчирч, тэр хотыг ганц ч чулуу үлдээлгүй хөндий рүү чирнэ» гэлээ.

14 Абсалом болон түүнтэй хамт байсан израйлчууд: «Архе хүн Хушаигийн зөвлөгөө Ахитофелынхоос илүү дээр юм байна!» гэцгээв. Учир нь Ехова Ахитофелын мэргэн зөвлөгөөг хэрэгсэхгүй болгуулахаар шийдсэн байжээ. Энэ нь Ехова Абсаломд гай учруулах гэснийх байв.

15 Дараа нь Хушаи тахилчид болох Задок Абиатар хоёрт «Ахитофел Абсаломд болон Израйлын ахлагч нарт ингэж зөвлөсөн. Харин би ингэж зөвлөсөн юм. 16 Одоо түргэхэн шиг Давид руу хүн явуулан сэрэмжлүүлж “Өнөө шөнө Иорданы гармуудын ойролцоох зэлүүд газар хонолгүй, Иорданыг заавал гатлаарай. Тэгэхгүй бол хаан та, бас хамт байгаа хүмүүс тань амиа алдана” гэж хэл» гэлээ.

17 Ионатан Ахимааз хоёр хүмүүст харагдахгүйн тулд хотын гадна Ен-рогелд байв. Тэдэн дээр нэг шивэгчин очоод болсон бүхнийг хэлэхэд тэр хоёр Давид хаанд хэл хүргэхээр явлаа. 18 Гэтэл тэднийг нэг залуу хараад Абсаломд хэлжээ. Тиймээс Ионатан Ахимааз хоёр зугтан Бахуримд хашаандаа худагтай нэг айлд очиж, худаг руу нь оров. 19 Гэрийн эзэгтэй худгийн амыг бүтээж, дээр нь бяцалсан тариа цацжээ. Үүнийг нь хэн ч мэдээгүй юм. 20 Абсаломын зарц нар өнөөх айлд очоод гэрийн эзэгтэйгээс «Ахимааз Ионатан хоёр хаана байна вэ?» гэхэд «Гол гатлаад явчихсан» гэв. Тэд Ахимааз Ионатан хоёрыг хайгаад олоогүй тул Иерусалим руу буцжээ.

21 Тэднийг явсны дараа тэр хоёр худгаас гараад цааш явж Давид хаанд хэл хүргэв. Тэд Давидад «Бушуухан шиг гол гатал» гээд Ахитофелын юу гэж зөвлөснийг хэлжээ. 22 Тэр даруй Давид хамт байсан хүмүүстэйгээ хөдлөн Иорданыг гатлав. Үүр цайхад бүгд голыг гаталсан байлаа.

23 Ахитофел Абсаломыг зөвлөгөөг нь дагаагүйг мэдээд илжгээ эмээллэн төрөлх хот дахь гэр лүүгээ явав. Тэгээд гэрийнхэндээ захиасаа хэлснийхээ дараа өөрийгөө боомилжээ. Түүнийг эцэг өвгөдийнх нь булшинд оршуулав.

24 Тэр хооронд Давид Маханаим руу явж, Абсалом хамт яваа израйлчуудтайгаа Иорданыг гатлав. 25 Абсалом цэргийн жанжин Иоабын оронд Амасаг томилов. Амаса бол израйл хүн Итра болон Нахашийн охин Абигаил хоёрын хүү билээ. Абигаил бол Иоабын эх Зеруиагийн охин дүү юм. 26 Израйлчууд болон Абсалом Гилеадад хуарагнажээ.

27 Давидыг Маханаимд очмогц аммончуудын хот Раббагаас Нахашийн хүү Шоби, Ло-дебараас Аммиелын хүү Махир, Рогелимаас гилеад хүн Барзиллаи нар түүн дээр очив. 28 Тэд дэвсгэр, сав суулга, ваар, буудай, арвай, гурил, үр тариа, шош, сэвэг зарам, бусад үр тариаг аваачжээ. 29 Бас зөгийн бал, цөцгий, бяслаг, хонь аваачсан юм. Тэд: «Хүмүүс бүгдээрээ цөлд өлсөж цанган, ядарч байгаа» гээд тэдгээрийг Давид болон хамт яваа хүмүүст нь хүнс болгон аваачиж өгчээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах