Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 11
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Давид Батшебатай завхайрав (1-13)

      • Уриаг алах Давидын төлөвлөгөө (14-25)

      • Давид Батшебаг эхнэрээ болгов (26, 27)

2 Самуел 11:1

Зүүлт

  • *

    Хавар

2 Самуел 11:4

Зүүлт

  • *

    Сарын тэмдэг нь дууссаны дараа бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 11:1–27

Хоёрдугаар Самуел

11 Жилийн эхэнд* буюу хаадыг аян дайнд явах үеэр Давид аммончуудыг устгуулахаар Иоабыг өөрийнхөө албатууд болон Израйлын бүх цэргийн хамт явуулжээ. Тэд Раббаг бүслэв. Харин Давид Иерусалимд үлджээ.

2 Нэгэн орой Давид орноосоо босоод ордныхоо дээвэр дээгүүр алхаж байв. Тэгээд дээвэр дээрээс биеэ угааж буй эмэгтэйг харав. Тэр эмэгтэй маш их гоо үзэсгэлэнтэй байлаа. 3 Давид тэр эмэгтэйн талаар хүн явуулж асуулгахад «Хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба байна» гэж мэдэгджээ. 4 Давид элч нараа илгээж түүнийг авчруулав. Батшебаг ирэхэд Давид түүнтэй унтжээ. (Энэ явдал тэр эмэгтэйн бузраас цэвэрших үед* болсон юм.) Тэгээд эмэгтэй гэртээ харив.

5 Тэрбээр жирэмсэн болжээ. Тэгээд Давидад «Би жирэмсэн болчихлоо» гэж хэл хүргүүлэв. 6 Тэгэхэд нь Давид Иоаб руу хүн явуулж «Хит хүн Уриаг над руу явуул» гэхэд Иоаб Уриаг Давид руу явуулжээ. 7 Уриаг ирэхэд Давид түүнээс Иоабын сайн эсэхийг, цэргүүдийн ямар байгааг, дайн юу болж байгааг асуулаа. 8 Дараа нь Давид Уриад «Гэртээ харьж амар» гэлээ. Уриаг ордноос гарч явахад хаан араас нь бэлэг сэлт явуулжээ. 9 Гэвч Уриа ордны үүдэнд эзнийхээ зарц нартай хонов. Тэрбээр гэр лүүгээ харьсангүй. 10 Давидад «Уриа гэртээ харьсангүй» гэж мэдэгдсэнд Давид Уриад «Чи аян замаас дөнгөж ирчхээд юунд гэртээ харьсангүй вэ?» хэмээв. 11 Тэгэхэд Уриа: «Гэрээний авдар, Израйлын цэргүүд, Иудагийн цэргүүд майханд байж, миний эзэн Иоаб, эзний минь зарц нар хээр буудаллаж байхад би яахин гэртээ очиж, идэж уун эхнэртэйгээ унтах билээ? Таны амьд буйгаар тангараглая. Би яасан ч тэгэхгүй!» гэлээ.

12 Давид: «Өнөөдөр бас энд хоно. Чамайг маргааш явуулъя» гэв. Иймээс Уриа тэр өдөр болон маргааш нь Иерусалимд байлаа. 13 Тэгэхэд Давид Уриаг дуудуулж ирүүлээд идэж уун түүнийг согтоожээ. Орой нь Уриа эзнийхээ зарц нартай хонов. Тэрбээр гэртээ харьсангүй. 14 Өглөө нь Давид Иоабт захиа бичиж Уриагаар өгч явууллаа. 15 Тэрбээр захиандаа «Уриаг хамгийн ширүүн тулаантай тэргүүн шугамд тавь. Тэгээд ухран холд. Тэгвэл тэр үхнэ» гэж бичжээ.

16 Иоаб хотыг сайтар ажиглаж, хүчит дайчдыг нь хаана байгааг мэдээд тэнд Уриаг тавив. 17 Хотын эрчүүд гарч ирээд Иоабтай тулалдахад Давидын албатуудаас зарим нь амиа алдав. Тэдний дунд хит хүн Уриа ч байлаа. 18 Иоаб Давидад тулалдааны тухай бүгдийг мэдээлжээ. 19 Тэрбээр элчдээ «Тулалдааны тухай хаанд бүгдийг айлтгаж дуусахад 20 хаан уурлаж чамд “Та нар тулалдахдаа хотод яагаад тийм их ойртсон юм бэ? Хэрмийн орой дээрээс харвана гэдгийг мэддэггүй юм уу? 21 Иеруббешетийн хүү Абимелехийг хэн хөнөөлөө? Нэг эмэгтэй хэрмийн оройгоос тээрмийн чулуу унагаж Тебезэд түүнийг алсан биз дээ? Хэрмэнд яагаад тийм их ойртов?” гэх юм бол “Таны зарц хит хүн Уриа ч үхсэн” гээрэй» гэж захижээ.

22 Ингээд элч явж Иоабын хэл гэсэн бүгдийг Давидад хэлэв. 23 Элч: «Тэднийхэн биднээс хүчээр давуу байсан. Тэд гарч ирээд бидэнтэй хээр тулалдсан. Харин бид тэднийг хотын дааман хаалганы үүд хүртэл шахсан. 24 Тэгэхэд харваачид хэрмэн дээрээс албатууд руу тань харваж, хаан таны зарим албат үхсэн. Хит хүн Уриа ч үхсэн» гэж хэлэхэд 25 Давид: «Чи Иоабт “Илд хүнийг ялгалгүй залгидгаас хойш энэ хэргээс болж сэтгэлээ бүү чилээ. Тулалдаанаа ширүүсгэж, хотыг эзэлж ав” гэж хэлж түүнийг зоригжуул» хэмээжээ.

26 Уриаг амь үрэгдсэнийг эхнэр нь сонсоод хойноос нь гашуудав. 27 Гашуудлын хугацаа нь дуусмагц Давид хүн явуулж, ордондоо авчрууллаа. Тэр эмэгтэй Давидын эхнэр болж, түүнд хүү төрүүлж өгчээ. Давидын хийсэн хэрэг Еховагийн жигшлийг төрүүлэв.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах