Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 10
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Аммон болон Сирийг ялав (1-19)

2 Самуел 10:6

Зүүлт

  • *

    Эсвэл «тобчуудаас»

2 Самуел 10:16

Зүүлт

  • *

    Евфрат мөрөн

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 10:1–19

Хоёрдугаар Самуел

10 Дараа нь аммончуудын хааныг нас барахад хүү Ханун нь хаан ширээг нь залгамжлав. 2 Тэгэхэд Давид: «Эцэг нь намайг үнэнчээр хайрлаж байсан шиг би Нахашийн хүү Хануныг үнэнчээр хайрлана» гээд эцгээ алдсан Хануныг тайтгаруулахаар албатуудаа илгээжээ. Ингээд Давидын албатууд аммончуудын нутагт очлоо. 3 Гэвч аммончуудын ноёд эзэн Ханундаа «Давид таны эцгийг хүндэлсэндээ таныг тайвшруулахаар хүмүүсээ явуулсан гэж бодож байна уу? Хотыг маань судалж, тандаад хөмрүүлэх гэж л тан руу албатуудаа илгээсэн биш үү?» гэж хэлэв. 4 Тиймээс Ханун Давидын албатуудыг барьж аваад сахлынх нь талыг хусаж, хувцсыг нь бүсэлхийгээр нь тайраад явуулжээ. 5 Давидад энэ тухай хэлэхэд тэрбээр тэдэнтэй уулзуулахаар нэн даруй хүмүүс явуулав. Учир нь тэд ихэд доромжлуулсан байлаа. Давид тэдэнд «Сахлаа ургатал Иериход байж байгаад эргэж ир» гэж хэлүүлэв.

6 Аммончууд Давидын зэвүүг хүргэснээ яваандаа ойлгов. Тэгээд элч нараа явуулж Бет-рехоб болон Зобагийн сиричүүдээс 20 000 явган цэрэг, Маакагийн хааныг 1 000 цэрэгтэй нь, Иштобоос* 12 000 цэрэг хөлсөлжээ. 7 Давид үүнийг сонсоод тэдэнтэй тулалдуулахаар Иоаб, хүчит дайчид гээд их цэргээ илгээв. 8 Аммончууд хотын дааман хаалганы өмнө ирж тулалдаанд бэлдэн жагсахад Зоба ба Рехобын сиричүүд нь иштобчууд, маакачуудтай хамт хээр талд байлаа.

9 Иоаб өөр лүү нь довтлохоор ард урдаас нь ирж буй сиричүүдийг хараад Израйлын шилдэг цэргүүдээс заримыг нь сонгон авч сиричүүдтэй тулалдуулахаар жагсаав. 10 Үлдсэн цэргүүдээ ах Абишаидаа хариуцуулсан ба тэд аммончуудтай тулалдахаар жагсжээ. 11 Тэгээд Иоаб Абишаид «Сиричүүд надаас хүчээр давуу байвал ирж надад туслаарай. Харин аммончууд танаас хүчээр давуу байвал би очиж тусалъя. 12 Ард түмнийхээ төлөө, Бурхныхаа хотуудын төлөө хүчтэй, зоригтой байцгаая. Ехова ч сайн гэж үзсэнээ үйлдэнэ» гэж хэлэв.

13 Ингээд Иоаб цэргүүдийнхээ хамт сиричүүдтэй тулалдахаар урагш давшихад сиричүүд зугтжээ. 14 Аммончууд сиричүүдийн зугтахыг хараад Абишаигаас зугтаж, хот руугаа орлоо. Түүний дараа Иоаб аммончуудыг орхин Иерусалимд очив.

15 Сиричүүд израйлчуудад ялагдсанаа мэдээд цэргүүдээ дахин цуглууллаа. 16 Тиймээс Хададезер Их мөрний* нутаг дахь сиричүүд рүү хэл хүргүүлэв. Тэд Хададезерын цэргийн жанжин Шобахаар удирдуулан Хеламд очжээ.

17 Давид үүнийг дуулаад тэр даруй Израйлын бүх цэргийг цуглуулж Иордан голыг гатлан Хеламд очив. Сиричүүд жагсан ирж Давидтай тулалдлаа. 18 Гэвч тэд израйлчуудаас зугтав. Давид сиричүүдээс дайны тэрэгтэй 700 цэрэг, 40 000 морьт цэргийг, мөн цэргийн жанжин Шобахыг нь хөнөөжээ. 19 Хададезерын дор байсан бүх хаан израйлчуудад ялагдсанаа ойлгоод тэр даруй Израйлтай найрамдаж, дагаар орлоо. Түүнээс хойш сиричүүд аммончуудад туслахаас зүрхшээх болов.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах