Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 21
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Гибеончууд Саулынхнаас өшөө авав (1-14)

      • Филистчүүдтэй дайтав (15-22)

2 Самуел 21:6

Зүүлт

  • *

    Үгч. «тэднийг ил болгоно». Ингэхдээ гар, хөлийг нь хугалсан байв.

2 Самуел 21:7

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2022/3, х. 13

2 Самуел 21:8

Зүүлт

  • *

    Эсвэл «Мерабын» гэсэн бололтой.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2022/3, х. 13

2 Самуел 21:9

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2022/3, х. 13

2 Самуел 21:12

Зүүлт

  • *

    Эсвэл «газрын эздээс» гэсэн бололтой.

2 Самуел 21:15

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2013/1/15, х. 30-31

2 Самуел 21:16

Зүүлт

  • *

    3,42 кг орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2013/1/15, х. 30-31

2 Самуел 21:17

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2013/1/15, х. 30-31

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 21:1–22

Хоёрдугаар Самуел

21 Давид хааны үед гурван жил дараалан өлсгөлөн болжээ. Тиймээс Давид Еховатай зөвлөлдөв. Ехова түүнд «Саул гибеончуудыг хөнөөсөн тул Саул болон гэрийнхэн нь цус урсгасан буруутай» хэмээв. 2 Тиймээс хаан гибеончуудыг дуудаж уулзжээ. (Гибеончууд бол израйл үндэстэн биш бөгөөд аморичуудаас үлдсэн хүмүүс байлаа. Израйлчууд тэднийг устгахгүй гэж тангарагласан байв. Гэвч Саул Израйл, Иудагийн ард түмний төлөө хэтэрхий зүтгэн гибеончуудыг устгахыг оролдсон юм.) 3 Давид гибеончуудаас «Израйлын гэмийг цайруулахын тулд би та нарын төлөө юу хийх вэ? Яавал та нар Еховагийн ард түмнийг ерөөх вэ?» гэж асуухад 4 гибеончууд: «Саул болон гэрийнхэнтэй нь холбоотой энэ хэргийг алт мөнгөөр шийдэх учиргүй. Бас хэн нэг израйл хүнийг хөнөөх эрх бидэнд байхгүй» гэв. Тэгэхэд нь хаан: «Та нарыг юу ч гуйсан биелүүлье» гэлээ. 5 Тэд: «Биднийг хядаж, Израйлын нутгаас бүрмөсөн арчин зайлуулахаар төлөвлөж байсан тэр хүний 6 долоон хүүг бидэнд тушаана уу. Бид Еховагийн сонгосон хаан Саулын төрсөн нутаг Гибеад Еховагийн өмнө тэднийг хөнөөгөөд цогцсыг нь дүүжилнэ*» гэлээ. Хаан: «Би тэднийг та нарт тушаана» гэв.

7 Давид Еховагийн өмнө Саулын хүү Ионатанд тангарагласнаа биелүүлж Саулын ач, Ионатаны хүү Мефибошетыг өршөөн хэлтрүүлэв. 8 Давид хаан Аиагийн охин Ризпагийн Саулд төрүүлж өгсөн хоёр хүү болох Армони, Мефибошетыг болон мехола хүн Барзиллаин хүү Адриелд Саулын охин Михалын* төрүүлж өгсөн таван хүүг 9 гибеончуудад тушаав. Гибеончууд тэднийг хөнөөгөөд цогцсыг нь уулан дээр Еховагийн өмнө дүүжлэв. Ийнхүү тэр долоог ургац хураалтын эхний өдөр буюу арвай хурааж эхлэх үеэр нэг дор хөнөөсөн юм. 10 Аиагийн охин Ризпа таар авч, хадан дээр өөртөө дэлгэж тавиад ургац хураалт эхлэх үеэс бороо цутгах үе хүртэл тэнд байв. Тэрбээр өдөр нь тэнгэрийн шувуудыг, шөнө нь хээрийн зэрлэг араатнуудыг цогцоснуудад ойртуулалгүй үргээдэг байлаа.

11 Аиагийн охин, Саулын татвар эм Ризпагийн хийсэн зүйл Давидын сонорт хүрэв. 12 Тиймээс Давид Иабеш-гилеад руу явж, тэндхийн удирдагчдаас* Саул болон хүү Ионатаных нь ясыг авав. Филистчүүд Гилбоад Саулыг хөнөөгөөд Бет-шаны талбайд дүүжилсэн байсныг нь Иабеш-гилеадчууд нууцаар аваачсан байжээ. 13 Ингээд Давид тэндээс Саул болон хүү Ионатаных нь ясыг авчрав. Давидын хүмүүс гибеончуудын дүүжилсэн эрсийн яснуудыг ч цуглуулжээ. 14 Тэгээд тэд хааны тушаасан ёсоор Саул болон хүү Ионатаных нь ясыг Бениамины нутгийн Зела гэдэг газар Саулын эцэг Кишийн булшинд оршуулав. Үүний дараа Бурхан Израйлын төлөөх тэдний гуйлтад хариулжээ.

15 Филистчүүд израйлчууд хоорондоо дахин дайтав. Тиймээс Давид цэргүүдтэйгээ явж филистчүүдтэй тулалдлаа. Давид тулалдаад эцэж туйлджээ. 16 Гэтэл Рефаимын удмын Ишби-беноб гэх этгээд Давидыг хөнөөхийг санаархав. Түүний зэс жад 300 шекелийн* жинтэй бөгөөд тэрбээр шинэ илд зүүсэн байлаа. 17 Давидад туслахаар Зеруиагийн хүү Абишаи бушуухан шиг очиж, тэр филист хүнийг хөнөөв. Тэр үед Давидын эрчүүд: «Бид үүнээс хойш дахиж таныг тулаанд авч явахгүй! Хэрвээ та үхчихвэл Израйлын дэн бөхнө шүү дээ!» гэж Давидад тангараглав.

18 Үүний дараа Гобт израйлчууд, филистчүүд дахин дайтав. Тэр үед хушат хүн Сиббекаи нь Рефаимын удмын хүн болох Сафыг хороожээ.

19 Мөн израйлчууд филистчүүдтэй дахин Гобт дайтахад Иаре-орегимын хүү, бетлехем хүн Елханан нь гит хүн Голиатыг хөнөөв. Гит хүний жад нь нэхмэлийн суурь машины хөндлөвч мод мэт байжээ.

20 Гатад дахин дайн тулаан болоход гартаа ч, хөлдөө ч зургаа зургаа буюу нийт 24 хуруутай аварга биетэй нэгэн эр байлаа. Тэр ч бас Рефаимын удмын хүн байв. 21 Тэрбээр израйлчуудыг доромжилсоор байсан тул Давидын ах, Шимеин хүү Ионатан түүнийг хөнөөв.

22 Гатад байсан Рефаимын үр удам нь дээрх дөрөв юм. Тэд Давид болон цэргүүдийнх нь гарт амь үрэгджээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах