Хосеа
2 Эхийгээ буруутга, түүнийг буруутга.
Учир нь тэр миний эхнэр биш, би түүний нөхөр биш.
Тэрбээр завхай явдлаа орхих ёстой.
Садар явдлаасаа салах* ёстой.
3 Эс тэгвэл би түүнийг нүцгэлж эхээс төрсөн шиг нь болгоно.
Түүнийг зэлүүд газар шиг,
Усгүй газар шиг болгоно.
Тэр цангаснаасаа болж үхнэ.
4 Би түүний хөвгүүдийг өршөөхгүй.
Учир нь тэд завхай явдлаас төрсөн юм.
5 Тэдний эх завхай явдалтай байсан.
Тэднийг тээсэн тэр эмэгтэй ичгүүр сонжуургүй авирлан
“Би амрагууд дээрээ очно.
Тэд надад талх, ус,
Ноос, маалинган даавуу, тос, дарс* өгдөг” гэж хэлсэн.
6 Тиймээс би түүний замыг өргөст ургамлаар шивээлэн хааж,
Өмнө нь чулуун хана босгоход
Тэр гарах замаа олж чадахгүй.
7 Амрагуудынхаа араас явах боловч тэднийг гүйцэхгүй.
Тэднийг хайх боловч олохгүй.
Тэгээд тэр: “Нөхөр дээрээ буцаж очъё доо.
Тэр үед одоогийнхоос сайхан байж” гэх болно.
8 Түүнд үр тариа, шинэ дарс, тос өгдөг нь би байсныг,
Алт мөнгийг арвин ихээр өгдөг нь би байсныг тэр ойлгоогүй.
Харин ч тэрбээр тэр алт мөнгийг Баалд зориулсан.
9 “Тиймээс би ургаж боловсрохоор нь үр тариагаа,
Исэхээр нь шинэ дарсаа авна.
Мөн нүцгэн биеийг нь халхалж байсан ноос, маалингаа булааж авна.
10 Би түүнийг амрагуудынх нь нүдэн дээр чармаа нүцгэлнэ.
Хэн ч түүнийг миний гараас аврахгүй.
11 Би түүний баяр баяслыг үгүй хийнэ.
Найр наадам, шинэ сар, амралтын өдөр, бүх баяр ёслолд нь цэг тавина.
12 «Энэ бол амрагуудын минь надад өгсөн хөлс» гэж хэлж байсан
Усан үзмийн мод, инжрийн модыг нь би сүйтгэнэ.
Би тэдгээрийг ой болгоно.
Хээрийн зэрлэг араатнууд тэдгээрийг цөлмөнө.
13 Баалын хөргүүдэд тахил өргөж байсан өдрүүдийнх нь төлөө би түүнтэй тооцоо бодно.
Тэгэхэд тэрбээр гархи зүүн, гоёж гоодон амрагууд руугаа яваад
Намайг мартсан” гэж Ехова тунхаглаж байна.
15 Дараа нь би түүнд усан үзмийн талбайг нь буцааж өгнө.
Ахорын хөндийг найдварын хаалга болгоно.
Тэрбээр залуу үеийнх шигээ,
Египетийн нутгаас гарсан үеийнх шигээ надад хариулна.
16 Тэр өдөр чи намайг миний нөхөр гэж дуудна.
Миний эзэн* гэж дуудахгүй” хэмээн Ехова тунхаглаж байна.
17 “Би түүний амнаас Баалын хөргүүдийн нэрийг арилгана.
Тэдгээрийн нэрийг хэн ч дурсахгүй болно.
18 Тэр өдөр би тэдний төлөө хээрийн зэрлэг амьтад,
Тэнгэрийн шувууд, газраар мөлхөгчидтэй гэрээ байгуулна.
Тэр нутгаас нум, илд, дайныг үгүй хийнэ.
Би тэднийг айх аюулгүй амьдруулна.
19 Би чамтай үүрд хамт байхын тулд сүй тавина.
Чамд зөвийг үйлдэж, шударгаар хандаж,
Үнэнч хайр, өршөөл нигүүлсэл үзүүлэхээ амлаж байна.
20 Чамд үнэнч байхаа амлая.
Чи Еховаг мэддэг болно”.
21 Ехова ийн тунхаглаж байна. “Тэр өдөр би хариулна.
Би тэнгэрт хариулна.
Тэнгэр нь газарт хариулна.
22 Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариулна.
Тэдгээр нь Иезреелд* хариулна.
23 Би түүнийг* өөрийнхөө төлөө газарт үр шиг суулгана.
Өршөөл* хүртэж байгаагүй түүнийг би өршөөн нигүүлсэнэ.
Миний ард түмэн биш* хүмүүст би: «Та нар миний ард түмэн» гэж хэлнэ.
Тэд: «Та бол миний Бурхан» гэж хэлнэ”».