Эхлэл
5 Энэ бол Адамын түүх юм. Бурхан Адамыг бүтээхдээ* өөртэйгөө адилхнаар бүтээжээ. 2 Бурхан хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь бүтээсэн юм. Бүтээсэн өдрөө тэднийг ерөөж, хүн* хэмээн нэрлэв.
3 Адам 130 настайдаа өөртэйгөө адилхан, өөр шигээ дүр төрхтэй хүүтэй болж, хүүдээ Сет гэдэг нэр өгөв. 4 Адам Сетийг төрснөөс хойш 800 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 5 Адам 930 насалжээ.
6 Сет 105 настайдаа Енош гэдэг хүүтэй болов. 7 Сет Еношийг төрснөөс хойш 807 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 8 Сет 912 насалжээ.
9 Енош 90 настайдаа Кенан гэдэг хүүтэй болов. 10 Енош Кенаныг төрснөөс хойш 815 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 11 Енош 905 насалжээ.
12 Кенан 70 настайдаа Махалалел гэдэг хүүтэй болов. 13 Кенан Махалалелийг төрснөөс хойш 840 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 14 Кенан 910 насалжээ.
15 Махалалел 65 настайдаа Иаред гэдэг хүүтэй болов. 16 Махалалел Иаредыг төрснөөс хойш 830 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 17 Махалалел 895 насалжээ.
18 Иаред 162 настайдаа Енох гэдэг хүүтэй болов. 19 Иаред Енохыг төрснөөс хойш 800 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 20 Иаред 962 насалжээ.
21 Енох 65 настайдаа Метусела гэдэг хүүтэй болов. 22 Енох Метуселаг төрснөөс хойш 300 жил жинхэнэ Бурхантай хамт явжээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 23 Енох 365 насалжээ. 24 Енох жинхэнэ Бурхантай үргэлж хамт явсан билээ. Бурхан түүнийг авсан тул тэрбээр алга болжээ.
25 Метусела 187 настайдаа Ламех гэдэг хүүтэй болов. 26 Метусела Ламехийг төрснөөс хойш 782 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 27 Метусела 969 насалжээ.
28 Ламех 182 настайдаа хүүтэй болов. 29 Ламех: «Еховагийн хараасан газраас болж хүнд хүчир ажил хийдэг биднийг болон эцэж цуцсан гарыг маань энэ хүү амраана» хэмээгээд хүүдээ Ноа* гэдэг нэр өгөв. 30 Ламех Ноаг төрснөөс хойш 595 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 31 Ламех 777 насалжээ.
32 Ноа 500 хүрсэн хойноо Шем, Хам, Иафет гэдэг хөвгүүдтэй болжээ.