Дуулал
Асафын дуу.
83 Бурхан минь, бүү дуугүй байгаач.
Хамгийн дээд Нэгэн минь, дуугаа бүү хураагаач.
3 Тэд таны ард түмний эсрэг нууц төлөвлөгөө боловсруулж,
Эрхэм хүмүүсийн тань эсрэг үгсэн нийлдэг.
4 Тэд: «Явж тэднийг улс үндэстнээр нь устгая.
Тэгвэл Израйлын нэр хойшид дурсагдахгүй» гэдэг.
5 Тэд нийлж хорон төлөвлөгөө боловсруулдаг.
Тэд таныг эсэргүүцэн эвсэл* байгуулсан.
6 Тэд бол Едомын майхнууд ба ишмаелчууд, Моаб ба хагричууд,
7 Гебал, Аммон, Амалек,
Филист ба Тирийн оршин суугчид юм.
8 Ассири бас тэдэнтэй нэгдсэн.
Тэд бүгдээрээ Лотын хөвгүүдэд тусалсан. (Села)
9 Та Мидианыг хэрхсэн шигээ,
Кишон голын дэргэд Сисера ба Иабиныг хэрхсэн шигээ
Тэднийг бас тийм болгооч.
10 Та тэднийг Ен-дорт хүйс тэмтэрч,
Газрын бордоо болгосон шүү дээ.
11 Тэдний язгууртнуудыг Ореб, Зееб нар шиг,
Тэдний ноёдыг Зеба, Залмунна нар шиг болгооч.
12 Учир нь тэд: «Бурхны оршин суудаг газрыг эзлэн авцгаая» гэж хэлсэн.
13 Бурхан минь, тэднийг хатсан хонгорзул* шиг,
Салхинд хийсэх сүрэл шиг болгооч.
14 Ойг шатаах гал мэт,
Уулсыг төөнөх дөл мэт
15 Хуй салхиар тэднийг мөшгөн хөөж,
Шуургаар тэднийг айлгаач.
16 Ехова минь ээ, та тэднийг гутамшиг болгооч.
Тэгвэл тэд таны нэрийг дуудаж магадгүй.
17 Тэд шившиг болж, мөнхөд айдаст автаг.
Тэд гутаан доромжлогдож, мөхөх болтугай.
18 Ехова гэдэг нэртэй та л ганцаараа
Энэ дэлхийн Хамгийн дээд Нэгэн гэдгийг хүмүүс мэдэх болтугай.